Аливаа сэтгэл зүрхний зам дээр үлдэх
Хамгийн шилдэг арга болЭргэлзээнгүй тэр замыг
Бүр өөрийн болгон авахад оршино. ```Би уйлах л юм бол
Бурхан инээх болно хэмээнМиний доторх хүмүүн боддог.
Гэвч зүрхнийхээ инээмсэглэлийгБурханд би өргөх тэр л үед
Бурхан хамгаас бахархалтайМишээх болно гэдгийг
Миний доторх бурханлаг мэддэг. ```Тэмүүлэлт зүрх минь
Хүн төрөлхтний нулимс,Бурханлаг оршнолын Мишээл хоёрыг
Холбосон гүүр юм. ```Аяа Бурхан эрэлчин,
Асар том алхамУрагш хийхээс бүү ай.
Бурхан чиний дотор,Чамаар дамжин
Хамгийн том МөрөөдөлөөМөрөөдөж байна.
```Миний тэмүүлэлт зүрх
Бурханы Нигүүсэлийн Мэлмийг дагадаг.Миний овжин ухаан
Бурханы Өршөөлийн Өлмийг дагадаг. ```Яаж ч овжноор
Сэтгэл сүнснээс уравсан гэсэнМиний ухаан
Үргэлж ялагдагч болдог. ```Чин үнэнч ухаан,
Ариун зүрх хоёрБурханд хүрэх замдаа
Хэзээ ч төөрөхгүй. ```Амгаланг эрэгчид
Хамгийн шилдэгБурханыг хайрлагчид гэж
Тэмүүлэлт зүрхэндээ биҮргэлж хүчтэй мэдэрдэг.
```Гадаад харанхуйтай
Бид хутгалдвалДотоод хямрал
Хязгааргүй доройтох болно. ```Эргэлзэл зонхилсон ухаан
Бурханы Үүдний хонхыгХэзээ ч сонсож чадахгүй.
```Хүмүүн бүр
Санаатай болон санаандгүйИтгэлээс суралцдаг.
```Зориуд бас байнга
Бурханд дуулгаваргүй байвалБурхан чамайг өршөөж мэдэх ч
Дотроо чиБурханыг ухамсарлахуй,
Бурханд огоорох огоорол,Бурханд талархах талархалд
Бүрэн дэлгэрэх боломжийг өгөх хүртэлӨөрийгөө чи хэзээ ч
Өршөөж үл чадна. ```Дуулгаварын үр үгүй бол
Хайрын суулгац байх боломжгүй.Хайрын суулгац үгүй бол
Бишрэлийн мод байх боломжгүй.Бишрэлийн мод үгүй бол
Огоорлын жимс байх боломжгүй. ```Өглөөний залбирлынхаа гоо сайхныг
Би нандигнан хадгалдаг.Үдшийн бясалгалынхаа анхилгыг
Би нандигнан хадгалдаг. ```Бидний амьдрал
Боломжоор дутаагүй.Бидний амьдрал
Шийдмэг байдлаар дутдаг. ```Бурханы Хүсэлтэй
Нэгдлээ тогтооход бидэндБодлоос ангид ухаан
Бүхнээс илүү хэрэгтэй. ```Эзэн минь,
Өөртөө хангалуун хүмүүсээсҮргэлж хол байх боломжийг
Надад хайрлаач!Танаас би гуйн залбиръя.
Эзэн минь,Зөвхөн Танаас
Байнга хамаардаг хүмүүстэйҮргэлж ойр байх боломжийг
Надад хайрлаач!Танаас би гуйн залбиръя.
```Эзэн Дээдгэгээн минь
Таныхаа бүхнийг мэдэх,Бүхнийг хангах Хүсэлийг би
Зориуд, санаатай ойлгохыг хүсэхгүй үедээСэтгэлийн гүнээс Танд хайртай хэмээн
Хэрхэн зүрхэлж хэлэхээ мэдэхгүй байна. ```Ухааныхаа ширэнгэн ойд
Түүнийг биСарнайн ариуслын өнгөөр будахаар ордог.
Зүрхнийхээ цэцэрлэгтТүүнийг би
Лянхуан бурханлаг өнгөөр будахаар ордог. ```Амьдралын аливаа салбарт
Амжилтанд хүрэхийг хүсвэлХутга мэт хурц төвлөрлийг
Хөгжүүлэх ёстой чи. ```Бурхан өөд дүүлсэн
Бодлыг тээх болгонд биАз жаргалын далайд умбадаг.
```Эзэн Дээдгэгээнээ баярлуулахын тулд
Өглөө бүр би наад зах ньЗүрхний анхилгат долоон дууг дуулдаг.
```Бурханы Хүсэлд огоорсон тэр л цагт
ЗүрхнийхээМандан гийх ханамжийн нартай
Нөхөрлөж би чадна. ```Галзуу ухаанаасаа
Зугтаж би чадах чГунигт зүрхнээсээ зугтана гэдэг
Зүгээр л боломжгүй хэрэг. ```Бардам тайван байснаар
Бага ч гэсэн баяслыг би авахгүй.Чин сэтгэлээсээ амгаланг дуудсанаар л
Баяр хөөрийг би хүртдэг. ```Ариун дагшин энерги,
Талархлын анхилга хоёрЗүрхний минь амжилт байх болтугай.
```Асар их зүйлийг
Хэрхэн бүтээдгийг миньХүмүүс асуух тоолонд
Зүрхний маань үндэсОгоорлын хөрсөнд
Тун гүн суусан юм гэжТэдэнд би хэлдэг юм.
```Зүрхний минь тэмүүллийн эрчим
Ухааны бардам мунхаглалтайӨдөр бүр тэмцдэг.
```Эзэндээ би
Талархлынхаа тансаг сайхныгӨргөх тоолонд
Зүрх миньМиний төсөөлж чадахаас ч
Хязгааргүй илүү гэрэлтэн гялалздаг. ```Аниргүй ухаан
Үнэндээ Бурханаас ирсэнМаш ховор хишиг.
```Бидэнд тэмүүлэлт зүрхээ тэлэх
Олон арга байгаа ч,Зүрхэн дотроо
Цэцгийн ариун байдлыгТөсөөлөх нь хамгийн хялбар арга.
```Мөч бүрт
Надад хэрэгтэй зүйл болТалархлыг тэлэх амьсгал.
```Зүрхнээс ирэх
Сэтгэл догдлуулам урам зоригЗорилгот маань хүрэх замыг
Лавтай бидэнд зааж чаддаг. ```Бурханы жинхэнэ хайж буй зүйл бол
Бидний чадвар бусХарин хүсэл эрмэлзэл юм.
```Хойш нь тавих
Хугацаа байхгүй гэдгийгХүсэл эрмэлзэл мэддэг.
Бүх зүйлийг нэн даруй,Өөрийгөө зориулан,
Жаргалтай хийх хэрэгтэй. ```Хүсэл эрмэлзэлгүй байдал
Хангалттай хугацаа бий гэж боддог.Тийм ч учраас тэр
Хурдтай байх шаардлагагүй байдаг. ```Сүндэрлэн босох нэр сүрээ
Ухаан үзмэр болгох дуртай.Цэцэглэх сайн үйлээ
Зүрх нуун далдлахыг хүсдэг. ```Миний огоорлын зүрх,
Амьдралын жаргал хоёрҮргэлж хамтдаа явдаг.
```Өглөө болоход
Шинэ ханамжийн төлөөМиний амьдралын найдлага,
Зүрхний амлалт хоёр хамтдаа уулздаг. ```Итгэлийг минь бүрэн гүйцэд
Цэцэглэхэд нь туслаач гэжЭзэн Дээдгэгээндээ
Өдөр бүр би залбирдаг. ```Ай халаг,
Бурханы Нигүүсэлийн Мэлмий,Түүний Өршөөлийн Зүрхийг
Зовоохгүй өдөр гэж надад бий юу? ```Миний амьдралын баяр хөөр
Хүсэл эрмэлзэлт зүрхийг мааньХангалттай шагнахаа хэзээ ч мартахгүй.
```Амар амгалангийн төлөө өгсөн
Амлалт болоод найдлага миньХаяагаа улам бүр тэлэх болтугай.
```Дуулгаваргүй эрэлчид
Хэзээ ч, хэзээ чЗорилготоо хүрэхгүй гэдгийг
Бурхан удахгүй өргөн олонд ил болгоно. ```Бурханд чи үнэхээр хайртай юу?
Тэгвэл чи энд ирээдБурханыг санагалзах нулимсаа
Асгаран урсахыг нь үзүүл. ```Сэтгэл зүрхний амьдралдаа
Би итгэл дүүрэн.Учир нь Бурхан Өршөөлийнхөө
Дууг дуулж байгаагӨдөр бүр би
Юу ч хийж байсан сонсдог. ```Сахиусан тэнгэрүүдийн
Ариун амьсгал лХүмүүний ухааныг
Ариусгаж чадна. ```Бурханыг зорьсон
Уралдааны тухайдДуулгавар үргэлж ялдаг.
```Ай халаг, өдөр бүр
Яагаад би эргэлзэгч ухаандЗүрхнийхээ гуа үзэсгэлэн,
Сүнснийхээ анхилгыгСүйдүүлэх боломж олгоно вэ?
```Сэтгэл зүрхний амьдралд
Хоосон бол дүүрэн байхын удиртгал.Ай халаг, хоосон чанарыг
Ухаан амсах үедээ үхтлээ айна. ```Бурханы Өлмийн чимээг
Зөвхөн тэмүүлэлт,Өөрийгөө зориулах сүнснүүд
Сонсож чаддаг. ```Бүр нисэхээсээ өмнө
Хүслийн жигүүр бэртдэг.Хязгааргүй уудам Тэнгэрээр
Тэмүүллийн жигүүрХөөрөн, хөөрөн нисдэг.
```Хайр бол амьдралын дуусаагүй дуу.
Бишрэл бол амьдралын дуусаагүй дуу.Огоорол бол амьдралын дуусаагүй дуу.
Зөвхөн нойроо умартан, амьсгалаа дарсанБурханы нэгдлийн зүрх бол
Амьдралын төгс дууссан, үргэлж ханамжийг өгөх дуу. ```Хүүхэд цагийн
Мартагдсан мөрөөдөлдөө эргэн ор.Амьдралынхаа бодит үнэнээс
Авах ханамжийг хурдасгажЧи чадах болно.
```Ухааны шуургыг бид
Заримдаа урьдчилан харж чадна,Заримдаа харж чадахгүй.
Харин Бурханлаг ЭнэрэлДээрээс буун ирэхээс нааш
Зүрхний шуургыгУрьдчилан харна гэдэг
Бараг боломжгүй хэрэг. ```Эзэн минь,
Миний дотор буйТаны Бурханлаг Бодит Үнэнийг
Ээлжлэн халхалж, нээдэгУхааныг надад бүү өгөөч.
```Энгийн ухаан,
Чин үнэнч амьдрал,Ариун зүрхтэй бол чи
Мөнхийн Замаар алхахадҮнэхээр бэлэн болжээ.
```Эзэн минь
Таны Халамж надад хэрэггүй.Эзэн минь
Таны Нигүүсэл надад хэрэггүй.Эзэн минь
Та надад Санаа тавих хэрэггүй.Эзэн минь
Танаас цорын ганц зүйл надад хэрэгтэй:Өглөө бүр, үдэш бүр
Таны Өлмийн тоосыг үнсэхБоломжийг надад олгооч.
```Бусад нь хаян одоход
Эзэний минь Нигүүсэлийн МэлмийСэмхэн ирдэг,
Эзэний минь Өршөөлийн ЗүрхИлхэн ирдэг.
```Өөртөө хүрэх замыг
Ухааны минь дотор тавихЗав Бурханд байхгүй.
Харин намайгЗорилготоо хүрээд,
Үргэлж тэндАмьдарч чадаасай гэсэндээ
Өдөр бүрЗүрхний минь дотор
Шинэ гүүр тавиадБурхан завгүй.
```Эзэмшиж болох
Хамгийн сайн зүйл болТэмүүлэлт зүрх.
Биелж болохХамгийн сайн зүйл бол
Өршөөлт сүнс. ```Өглөө бүр Бурхан
Урамшлынхаа УндарганаасХүссэн хэмжээгээр минь
Хүртээх гээд намайг урьдаг. ```Өг, өг, өг гэсэн
Бурханлаг хэрэгцээнээсҮхэлгүй мөнхийн аз жаргал дэлгэрдэг.
```Өгөх бол
Бурханлаг ариун дагшин зүйл.Зүтгэх бол
Дээдийн дээд ариун дагшин зүйл.Өөрийгөө зориулах бол
Мөнхийн ариун дагшин зүйл. ```Анхилгат зүрхтэй хүн
Өөрийгөө давахуйнГэрэлт илгээмжийг
Бусдад чөлөөтэй түгээх болно. ```Өгч байх үеэ санахгүй,
Авч байх үеэ мартахгүй байхыгБурхан надаас хүсдэг.
```Эзэн Дээдгэгээний минь
Нигүүсэлийн ЗүрхГэнэтхэн тохиох бус харин
Үргэлж, хай сайгүй байг. ```Хэрэв чи
Өчигдрийн сүйрэл дээрээ уйлвалАмьдралынхаа ялалтын тавцан дээр
Хэрхэн зогсож чадах билээ? ```Дотоод, гадаад ертөнц
Аль алинд ньҮгүйсгэл
Бурханлаг Бодит үнэнийЦог жавхааг мохоодог.
```Дуулгаварт амьдралтай
Дүйцэх зүйл үгүй гэжБурхан бидэнд үргэлж хэлдэг.
```Бурханы Хүсэлийн төлөө
Бүх зүйлээ өгөх үедХязгааргүй оршнолын Эргийн
Ширхэг элс болонХэзээ ч бид үлдэхгүй.
Бид зөвхөн Хязгааргүй оршнолынТэр Эрэг нь болно.
```Аяа ухаан минь,
Хорвоогийн аяллааМөнхлөхийг хүсвэл
Бурханы УдирдамжийгДагахаас бүү татгалз.
```Бурхан бүх зүйлийг мэдээд зогсохгүй
Тэр бидний дотор, биднээр дамжинДавтагдашгүй аргаар өсөн буйг мэдрэх нь
Мөч бүрийг хамгийн сайнаар ашиглаж байна гэсэн үг. ```Өөрийгөө зориулан
Бурханы зүг хандсан хүн бүрийгТүүний төгсгөлгүй урт Мутар
Нэн даруй тэврэн авна. ```Бурханы Хүсэлтэй хамтарсан
Дуусашгүй яриа бус,Харин Бурханы Хүсэлийн дагуу хийсэн
Төгсгөлгүй алхаа, гүйлт надад хэрэгтэй. ```Агуу ухаан минь бус
Харин сайн санаат зүрхБурханы Рашаан бялхсан Зүрх рүү
Чөлөөтэй зорчдог. ```Өглөө бүр би Бурханд
НигүүсэлээНэмэн өгөхийг гуйн залбирдаг.
Үдэш бүр би БурхандӨршөөлөө
Нэмэн өгөхийг гуйн залбирдаг. ```Итгэсэн ч, үл итгэсэн ч
Миний талархалт зүрхБүхий л гай зовлонг минь
Бурханлаг адислалБолгон хувиргах чадалтай.
```Бурхан, Бурханы Өршөөл хоёр хамтдаа
Зүрхний маань тэмүүллийн хөрсийгӨдөр бүр боловсруулдаг.
```Бурханд үнэмшихүй минь хангалтгүй.
Бурханд итгэхүй минь ч хангалтгүй.Харин Бурханд огоорохуй минь
Зөвхөн хангалттай төдийгүйМаш их хангалттай.
```Миний талархалт зүрх
Бурханы Төгөлдөр болоодБурханы Ханамжийн Өргөөнд
Чөлөөтэй зорчих эрхтэй. ```Талархалт зүрх минь
Миний ухааны бүх үгүйсгэлээсТэс ондоо зүйл.
```Бурханы Хүсэлийг
Биелүүлэх юм болБид нэн даруй
Түүний хамгийн хайр татамЦэцэгс нь болдог.
```Ай халаг, сүмэн зүрх,
Ариусалт ухаан хоёрыг биХүсэн мөрөөдсөөр сууна.
```Залбирах үедээ би
Бурханы Нигүүсэлийн ЗүрхэндГинжлүүлэхийг хүсдэг.
Бясалгах үедээ биБурханы Шударга Үнэний Мэлмийд
Гинжлүүлэхийг хүсдэг. ```Өдөржин, шөнөжин
Ухаан минь унтана.Өдөржин, шөнөжин
Зүрх минь мэгшинэ.Нойроо умартан, амьсгаа даран
Сүнс минь зөгнөнө. ```Зүрхнээсээ би
Дуртай үедээ зугтаж чадна.Гэвч халаг гэж
Ухаанаасаа зугтах гэж хүсээдБоломжгүй хэрэг гэдгийг нь
Би ухаарсан юм. ```Аяа Бурханыг тунхаглагч баатруудын арми,
Та нарын үүрэг болБурханд нөхцөл болзолгүй зүтгэхэд оршино.
Харин Бурханы үүрэг болГарцаагүй та нараар бахархахад оршино.
```Хорвоо ертөнцөөс алдаа олох гэж оролдох цагт
Бурхан нэн даруй намайг хэн ч биш харинТөгс бус байдлын өндөр тулгуур багана
Болохыг минь надад үзүүлдэг. ```Аяа ухаан минь,
Яг одоо амгалан,Өчүүхэн ч гэсэн амгаланг олж авах
Цаг чинь болсон гэжБодохгүй байна уу чи?
Тийм бол чи зүг чиггүй бодлынЯаран урсах гол мэт бүү аашил!
```Талархалт зүрхний минь
Цэцэрлэгийн шувуудЭзэн Дээдгээний минь
Илгээмжийг түгээн нисч байхдааҮзэсгэлэнтэй, ариунаас гадна
Өөрийгөө үргэлж зориулдаг. ```Бурхан дуртай бүхнээ хийж чадна.
Хамгийн их гайхалтай ньДан өөрийгөө гэх
Бүтэлгүй амьдралаарЦэнгэхийн тулд
Завиа хүртэл Тэр сэгсэрч мэднэ. ```Зам ологч
Хүн бүрт хэрэгтэй.Алдаа ологч
Хэнд ч хэрэггүй. ```Хорвоод ноёрхлоо тогтоохыг
Ухаан минь үргэлж эрмэлзэнэ.Бүхний дээр Бурханыг томилохыг
Зүрх минь үргэлж эрмэлзэнэ. ```Хүслийн борооны улирлаар
Нэгэн удаа нэвширтэл норсонАмьдралаа одоо бодохоор
Тачигнатал би хөхрөн хөгжинө. ```Зүрхний ариун мэдрэмжийг
Ухаан үргэлж үгүйсгэхийг оролддог.Харин зүрх үргэлж Бурханы Үзэл санааг
Хүсэл эрмэлзэлгүй ухааны амьдралдНэвтрүүлж, дэлгэрүүлэхийг хүсдэг.
```Яагаад Бурхан намайг
Анзаарахгүй байгаа юм бол?Мунхаг харанхуйн тоосонд
Зүрхээ бүхэлд нь даруулсан тулТэрээр намайг анзаарахгүй байна.
```Хорвоог бүү буруутга,
Бурханыг хүртэл бүү буруутга.Гутралын ангал руу
Арчаагүй унасандааЗөвхөн өөрийгөө буруутга.
```Гадаад сургууль надад
Хорвоо ертөнцтэй холбоотойТолгой эргэм мэдээллийг заадаг.
Дотоод сургууль нададДиваажинд чөлөөтэй
Ханамжит гэгээрлийн тухай заадаг. ```Бурханыг Өөрийнх нь Аргаар
Баярлуулахыг хүсч байвал чиМөч бүрт өөрийгөө
Бэлэн байдал, хүсэл болоод эрмэлзлийнХүчит давалгаа гэж мэдрэх ёстой.
```From:Sri Chinmoy,Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 241-р хэсэг, Agni Press, 1998
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ap_241