Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 242-р хэсэг

24101

```

Бурханы Таалсанаар,

Нойроо умартан

Бурханы Ханамжаар

Ханахаа мэдэхгүй өлсөхийг

Жинхэнэ аз жаргал гэдэг.

```

24102

```

Ухаан минь Бурханы Хүчийг,

Зүрх минь Бурханы Амгаланг

Ирэхийг хүлээдэг.

```

24103

```

Эзэн Дээдгэгээн маань

Түүнийг худалдан авахыг бус

Харин олохыг биднээс хүсдэг гэв.

```

24104

```

Бүх огоорлоос чанадад орших огоорол бол

Бурханыг Таалалаар нь баярлуулах

Бидний хувиршгүй хүсэл эрмэлзэл юм.

```

24105

```

Бурханы Нигүүсэл шаардлагатай.

Бурханд огоорохыг огоорлыг

Орлох зүйл үгүй гэсэн ч багадна.

```

24106

```

Горьдлого, цөхрөл хоёр

Бие биенээ огт хайхрахгүй ч

Үргэлж хамтдаа хөдөлдөг.

```

24107

```

Эрмэлзэлт зүрхийг минь угтах гээд

Бурхан маш удаан хугацаагаар

Хүлээж байна.

```

24108

```

Бурханыг баясгах олон арга бий ч

Бурханд чин сэтгэлээсээ

“Та миний Ертөнц,

Миний Мөнхийн Ертөнц.”

гэж хэлэх нь

Хамгийн хялбар арга юм. ```

24109

```

Надад олон дайсан бий ч

Горьдлого бол миний

Адгийн дайсан гэж би боддог.

```

24110

```

Итгэлт зүрх бол шидэт домог биш.

Энэ бол сахиусан тэнгэрийн

Гоо сайхан болоод төгөлдөржил.

```

24111

```

Хүмүүний ухаанд

Түгшүүр, зовнилгүй

Газрыг бий болгоно гэдэг

Зүгээр л боломжгүй зүйл. ```

24112

```

Өөрчлөлт хувьслын амьдрал

Хүн бүрийн гар доор байдаг. ```

24113

```

Өнөөдөр түүнийг бид

Тас харанхуй шөнө гэж дуудна.

Маргааш яг тэр зүйлийг бид

Хамгийн гэгээлэг өглөө гэнэ. ```

24114

```

Талархал бол бидний

Бурханыг хайрлах хувиршгүй хайрын

Жинхэнэ илрэл нь юм.

```

24115

```

Бурхан биднээс

Зорилгынхоо талаар бүү бод,

Зөвхөн анхны алхмаа

Хий хэмээн гуйдаг. ```

24116

```

Бурханд нилээд хэдэн

Дотно хадгалсан нууц бий.

Санаанд оромгүй

Хүмүүний бүрэн хувьсал өөрчлөлт бол

Түүний хамгийн чухал нууц юм.

```

24117

```

Зорилгогүй эрэлчин

Эцсийн эцэст бухимдлаа

Гунигт төгсгөл хэмээн хүлээж авна.

```

24118

```

Ондоо нэгэн Бурхан болохыг хүсвэл

Зугаа цэнгэлийн зэрэглээ болсон

Амьдралаасаа татгалз.

```

24119

```

Хүн бүр эцсийн эцэст

Бурханы гэгээрэлд хүрнэ.

Гэвч хүмүүн Бурхан аяллаа

Түргэтгэхийг хүсвэл

Бурханыг хамгийн чухал,

Эхний сонголтоо болгох ёстой. ```

24120

```

Энэ дэлхий дээр

Өөрийгөө зориулахуйн урлаг

Бурханы тунхаглалыг чухамдаа

Хамгийн дээдээр дэлгэрүүлэн сурталчлагч. ```

24121

```

Нигүүсэлт Бурхан

Хэзээ зүрхийг минь энхрийлэхээ мэддэг.

Шударга ёст Бурхан

Хэзээ ухааныг минь нам болгохоо мэддэг. ```

24122

```

Эцсийн эцэст бид

Түүнийг зөвтгөх болно гэдгийг

Мэддэг учир Бурхан

Өөрийнхөө зөвийг хэзээ ч нотолдоггүй. ```

24123

```

Дайсагнал гэж юу вэ?

Хүмүүсийн дотоод ноцолдооноос

Өөр юуг ч дайсагнал гэхгүй.

```

24124

```

Аяа ухаан минь,

Хичнээн чи өөрчлөгдөхөөс

Татгалзсан хамаагүй,

Гарцаагүй чиний өөрчлөгдөх

Цаг ирэх болно.

Мэдээж Бурханы сонгосон цагт! ```

24125

```

Чадвараа ахиулахад

Өрөвчхөн зүрх,

Урам өгөх гар гэсэн хоёр

Бурханлаг туслахын

Тусламж бидэнд хэрэгтэй.

```

24126

```

Бурханыг хайрлах миний хайр

Диваажингийн Жаргалаар дутахгүй.

Учир нь тэр хайр минь

Өөрөө хамгийн дээд Жаргалан. ```

24127

```

Туйлын чин зүрхнээсээ,

Хамгаас чин сэтгэлээсээ

Тэмүүлж байхдаа бид

Хүрэх боломжгүй зорилго гэх

Зүйл үгүй болохыг ухаардаг.

```

24128

```

Бурхан хүмүүний ухаанд ийнхүү хэлдэг:

“Мунхаг харанхуй хүү минь,

Өнөөдөр чи хорвоог үзэн ядавч,

Би маргааш үзэн ядалтыг чинь

Хөгжилтэй инээд болгон хувиргана.”

```

24129

```

Хэдийгээр бид үүнтэй

Санал нийлэхгүй байж болох ч

Бурханы хувьд бол

Жинхэнэ Бурханыг хайрлагчийн

Дотор буй бүх зүйл хайрламаар.

```

24130

```

Зөв бодол бүр

Дотоод хүчний хаалгыг

Нэн даруй нээдэг.

```

24131

```

Диваажингийн туйлын Оргилд хүрэх

Хамгийн товч зам бол

Эзэн Дээдгэгээнийхээ Хүсэлийн дагуу

Бидний нойроо умартан, амьсгаа даран

Өөрийгөө зориулах үйл юм.

```

24132

```

Сэтгэл зүрхний амьдралд

Хамгийн хурдан дэвшил хийхэд

Өнгөрсөн эсвэл ирээдүй

Огт хэрэггүй болохыг

Эзэн минь надад захидаг.

```

24133

```

Бурхан Өөрийгөө

Хүмүүн биемахбодоор гоёход

Хүн төрөлхтөн

Түүнийг ойлгохгүйгээс гадна

Тохуурхана.

```

24134

```

Эзэн Дээдгэгээн минь,

Таны Нигүүсэлийн Гэрэлийн тэнгэрт

Хамгийн хүчит далавчтайгаа хором бүр дүүлэх

Талархалт зүрхний минь шувууг адислаач хэмээн

Тандаа би залбиръя.

```

24135

```

Хувь тавиланг хахуульдах гэж бүү оролд!

Чи бүтэлгүйтнэ.

Хувь тавиланг мөшгөх гэж бүү оролд!

Чи бүтэлгүйтнэ.

Хувь тавиланг ялах гэж оролд!

Чи амжилтыг олно.

Учир нь амжилт бол чиний

Туйлын төрөхөөс заяасан эрх. ```

24136

```

Миний доторх Бурхан бус,

Харин шохоорхол, зовинолоор дүүрэн

Үзэгч түмэн шүүмжлэгч юм.

```

24137

```

Ухаанд буй ёс суртахуун,

Зүрхэнд буй өгөөмөр хоёр

Бидний сэтгэл зүрхний дэвшлийг

Хурднаас хурдан болгох

Хамгийн амин чухал найзууд.

```

24138

```

Бурханд

Гэм бурууг минь бус

Гэмээ эгээрэхээс татгалзахыг минь

Уучлахад хэцүү байдаг. ```

24139

```

Эзэн минь,

Тэмүүллийн өчүүхэн нарыг минь

Бүү нойрсуулж бас бүү хиртүүлээч!

```

24140

```

Аяа, урамшилт ухаан,

Тэмүүлэлт зүрх минь

Та хоёр хамтран ажиллахыг

Би хүсч байна.

Хэзээ ч бүү муудалц!

```

24141

```

Шударга үнэний Бурханыг

Хэзээ ч бид хахуульдаж чадахгүй.

Тиймээ, тэр бүү хэл

Нигүүсэлийн Бурханыг ч чадахгүй.

Учир юунд байна вэ гэвэл

Бурхан тэр сул талаа

Хараахан хөгжүүлээгүй юм.

```

24142

```

Өнгөрсний талд

Бурхан байхыг хүсэхгүй.

Ирээдүйн талд ч

Бурхан байхыг хүсэхгүй.

Одоо үед л

Бурхан байхыг хүсдэг намайг. ```

24143

```

Эзэн Дээдгэгээн минь,

Таны Тушаал ирэх тоолонд

Биелүүлж би чадах үүднээс

Үргэлж намайг сэрүүн байлгаач! ```

24144

```

Эзэн минь,

Аливаа хүний тавьсан хяналтанд

Амьдрахыг би хүсэхгүй.

Таны Зүрхний хараа хяналтанд

Дандаа би байхыг хүсдэг.

```

24145

```

Тэмүүлэлт хүмүүний

Хүрэх боломжгүй

Газар гэж үгүй.

```

24146

```

Огоорлоо бид

Туйлын төгс болговол

Бэрхшээл байх ч,

Тэр цаашид оршин байх

Шаардлагагүй болно.

```

24147

```

Ухааны хав харанхуй шөнө

Хамгаас гэрэлтэй үүрийн гэгээнд

Эцсийн эцэст огоорох ёстой.

```

24148

```

Эзэн Дээдгэгээн минь,

Таны Мөнхийн Тэвчээрт Амьдралд

Талархлын амьсгалаа би өргөж байна.

```

24149

```

Зөвхөн хүн төрөлхтний

Хад мэт хатуу дуулгавар дээр

Амгалангийн хорвоо

Нэгэн цагт босох болно. ```

24150

```

Амлалт бол

Зорилго бус

Зөвхөн анхний алхам.

```

24151

```

Өнөөдрийн Бурханы гэгээрэл

Маргаашийн Бурханы тунхаглалд

Маргаангүй нэмэр болно.

```

24152

```

Хоёр хувирамтгай зүйлс:

Өөртөө эргэлзэх,

Өөрийгөө гайхуулах.

```

24153

```

Зүрх минь нойроо умартан

Энэрэнгүй болох тэр л цагт

Бурханы Мэлмийд

Би үнэ цэнэтэй. ```

24154

```

Зуун зууны араас хаяаран ирэхэд

Хүн төрөлхтний зүрх

Бурханлагийн Гэрэлд

Эцсийн эцэст сэрэх болно. ```

24155

```

Би нөхцөл болзолгүй огоорлоо

Бүрэн төгс болгосон тэр өдөр

Бүх Урам зориг, Бахдалтайгаа

Бурхан намайг тэврэн авлаа. ```

24156

```

Хэсэгхэн нууцыг

Хадгалахдаа бид баярлах ч

Бидний энэ гүн ухааныг

Бурхан хүлээн зөвшөөрдөггүй.

Өөрийгөө зориулан,

Бурханыг хайрлах

Ойрын туслагч нараас

Тэр юуг ч нуудаггүй юм. ```

24157

```

Бурханд огоорох

Огоорлын минь нулимс

Хэчнээн үзэсгэлэнтэй болохыг

Хэзээ ч би мэдэхгүй нь харамсалтай. ```

24158

```

Бурханыг баярлуулахын тулд

Хүн төрөлхтөн бүх цагаа

Бишрэлд зориулах шаардлагатай.

Үүнээс гадна

Хүн төрөлхтнийг баярлуулахад

Бурхан бүхий л хугацаанд

Тэдэнд анхаарал тавих хэрэгтэй.

```

24159

```

Бурханы Хүсэлтэй

Танилцахыг хүсэхгүй хүмүүний

Ухаан, тамир болоод биемахбод

Эцэст нь ёроолгүй гүн хавцал руу унана. ```

24160

```

Дотоод мөн чанарт нэвтрэх

Үнэлшгүй чадвартай хүмүүс

Хүмүүнийг Бурхан болгон

Хувиргахад туслах

Хүч чадалтай болох болно.

```

24161

```

Ганц муу бодлыг өөрчлөх нь

Төгс, дээдийн дээд, бурханлаг зүйлийн

Тунхаглал болж чадна.

```

24162

```

Зүрхний маань дуудлага бол

Сэтгэл сүнснээс Бурхан руу илгээх

Бидний онцгой элч.

```

24163

```

Бурханыг цорын ганц

Сонголтоо болгохоор

Шийдсэн цагт

Зорилго минь цаашид

Холын дуудлага болон үлдэхгүй.

```

24164

```

My Lord,

Do tell me the choice Hour

That You have selected

To liberate me ```

24165

```

Эзэн минь,

Таныг шүүмжилж бас

Тантай санал нийлэхгүй үед

Сэтгэл зүрхний амьдрал

Сүйрэх аюултай болсныг

Ер нь бид ухаарах болов уу? ```

24166

```

Хорвоо ертөнцийн

Магтаал сайшаалд хөдөлгөөнгүй,

Хорвоо ертөнцийн

Хурц шүүмжид амирлангуй үлдсэн түүнд

Бурханы хамгийн шилмэл

Адислалт Мишээл буун ирлээ. ```

24167

```

Бурханыг үргэлж

Өөрийнх нь Таалалаар

Баярлуулахыг хүсэх

Талархалт зүрхийг

Там ч ниргэж чадахгүй.

```

24168

```

Бурхан сонгосон Цагтаа

Бидний тэмүүллийн цангааг

Баяртай тайлах болно.

Гэвч аминч үзлийн цангааг

Бурхан бүр мөсөн тайлахгүй нь тодорхой.

```

24169

```

Дэлхий дээр Бурханыг тунхаглахад

Амгалан

Хамгийн шилдэг зохион байгуулагч болно.

```

24170

```

Өөрийгөө шүүмжлэх торонд

Бүү орооцолд.

Хорвоог шүүмжлэх торонд

Бүү баригд. ```

24171

```

Ухаандаа сайныг санаж,

Зүрхнээсээ илүү сайныг үйлдэх нь

Гарцаагүй зорилго руугаа чиглэх

Бидний аяллыг хурдасгана. ```

24172

```

Самуурсан ухаанаас

Өөрсдийгөө чөлөөлөх хамгийн сайн арга бол

Зүрхнийхээ дуудлага дотор амьдрах юм.

```

24173

```

Өглөө бүр

Үүрийн гэгээний

Баясгалант солонгон инээмсэглэлийг үзээд

Үлэмж их ханамжийг би авдаг. ```

24174

```

Хөгжил дэвшлийнхээ амьсгал бүрийн төлөө

Бурханд бид талархалт зүрхээ өргөх ёстой. ```

24175

```

Мөнхөд хэтийдэн давах

Бодит Үнэнтэй нэг болохын тулд

Дорд, сул дорой мэдрэмжээ мөч бүр

Давж гарах ёстой бид. ```

24176

```

Мунхаг харанхуй ухаан

Хожих ба хожигдах тоглоомыг тоглодог.

Мэргэн зүрх

Зөвхөн нэгдлийн тоглолтыг тоглодог. ```

24177

```

Бүр эхнээс нь

Бага хэмжээний зовнил, түгшүүрээ ял.

Үгүй бол тэд

Ноцтой бэрхшээл болон өсөх боломжтой. ```

24178

```

Аяа Эзэн Дээдгэгээн минь,

Цорын ганц хишгийг надад хайрлаач.

Үргэлж мунхаг харанхуйн

Сүйрлийн зүг гүйх

Хүмүүний явцуу ухаанаас минь

Салгаж өгөөч намайг. ```

24179

```

Унтах нойроо умартан бид

Урамшилт зүрхнийхээ

Туйлын гүнээс зориглон хөдөлбөл

Бурхан сайн үйлсийг маань

Тэнгэрт тултал нь магтах нь гарцаагүй.

```

24180

```

Нэгдлийн зүрх байгаа газар бүрт

Баяр хөөрийн Дууг дуулдаг

Бурхан тэнд байдаг.

```

24181

```

Амьдралынхаа

Бурханд огоорох огоорлын

Төгсгөлгүй ялалт дунд

Би өөдлөн бадарна. ```

24182

```

Мунхаг харанхуй гэж юу вэ?

Үргэлж биднийг

Ухарч гүйхийг хорхойтуулах зүйлийг

Мунхаг харанхуй гэнэ. ```

24183

```

Нигүүсэлээр дүүрэн Замаараа

Хэрхэн явахыг Бурхан Өөрөө

Бидний зүрхэнд үзүүлнэ.

```

24184

```

Хаана ч явсан Бурхан

Амгалан, Баяр хөөрөө

Үргэлж дагуулдаг.

```

24185

```

Дотоод ертөнцийн

Бүх танхай этгээдүүдээс

Хамгийн адгийн нь

Дуулгаваргүй байдал. ```

24186

```

Дуулгаврын тухай яриа хийлгэхээр

Бурхан сүнсийг минь урьсан бөгөөд

Зүрх, ухаан, тамир, биемахбодыг

Тэнд суулгахаар албадлаа. ```

24187

```

Чиний амьдрал

Дуулгавар, талархлаар гангарвал

Бурханы гэгээрэл

Холын дуудлага болон үлдэхгүй. ```

24188

```

Зөвхөн бидний дотоод талархал

Тэмүүлэлт зүрхний маань үзэсгэлэнг

Үржүүлж бас томруулах чадалтай.

```

24189

```

Зүрхний минь дуудлага

Залбирангуй, чин зүрхний тул

Бурхан үргэлж

Зүрхийг минь өрөвдөн хайрладаг. ```

24190

```

Нийгэмшихийн тулд бус

Зөвхөн гэгээрэхийн тулд

Дэлхий дээр ирснийг

Эзэн Дээдгэгээн минь

Дахин дахин надад хэлдэг.

```

24191

```

Бурхан өргөжин тэлэх амьдралд минь

Зүрх минь үргэлж нэгдүгээрт тавигдана.

Бурханд ханамжийг өгөх амьдралд минь

Сүнс минь үргэлж нэгдүгээрт тавигдана. ```

24192

```

Бурханыг чи нөхцөл болзолгүй

Хүлээж аваагүйн улмаас

Бурхан чиний амьдралыг

Нухацтай хүлээн авч чадсангүй. ```

24193

```

Бидний ухааны горьдлогод

Төгсгөл гэж үгүй.

Бидний зүрхний талархалд

Эхлэл бас мөхөл гэж үгүй. ```

24194

```

Бурхан орж болох үүднээс

Ухаанаа бид хоосолно.

Бурханы Ялалтыг дуулахын тулд

Зүрхээ бид дүүргэнэ. ```

24195

```

Огоорлын шатаар

Авирахыг хүсвэл

Бодлоо өөрчлөх

Зүрх зориг чамд байх ёстой. ```

24196

```

Бурханыг Шийдвэрээ өөрчлөхийг

Тоолшгүй олон удаа бид тулгадаг.

Гэвч, хөөрхий Бурхан!

Биднээс нэг л удаа

Бодлоо өөрчлөхийг гуйхад

Бид шууд татгалздаг. ```

24197

```

Мулгуй, мэдрэмжгүй ухаан минь

Дахин зүрхний минь шувууг зовоохыг

Би чамд зөвшөөрөхгүй.

```

24198

```

Тэмүүллийн уул,

Гэгээрлийн уул,

Бурханы ханамжийн ууланд

Хамгийн өндөр оргил гэж огт үгүй. ```

24199

```

Өдөр бүр миний сүнс

Ухааны минь үүдний түгжээг

Тайлахаар ирдэг ч

Өдөр бүр түүний оролдлого

Харамсалтай нь амжилтгүй болдог.

```

24200

```

Бурханд гүн сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл

Нөхцөл болзолгүй огоорлынхоо хүчээр

Зүрхнийхээ бүх дэлбээг үтэр түргэн нээ.

```

From:Sri Chinmoy,Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 242-р хэсэг, Agni Press, 1998
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ap_242