Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 243-р хэсэг

24201

```

Огооролт зүрхэнд л

Бурханы Хүсэл

Дуулж бас бүжиглэдэг.

```

24202

```

Зүрхний минь мөрөөдөл

Тэнгэрлэг мишээлээр дүүрэн. ```

24203

```

Залбирал бүхий,

Чин зүрхний нулимсаараа

Талархалт зүрхнийхээ замыг би засна.

```

24204

```

Бурханд дуулгаваргүй байдал

Сэтгэл зүрхний амьдралыг

Баялаг үгүй болгодог.

```

24205

```

Өршөөлийг төмөр Хуулиа болгосноо

Бурхан бидэнд

Байн байн батлан харууллаа.

```

24206

```

Сэтгэл зүрхний ертөнцөд

Бурханы сонгосон цагт

Бүх зүйлийг оролдож үзэх хэрэгтэй,

Бурханы сонгосон цагт

Бүх зүйл амжилттай бүтэх ёстой.

```

24207

```

Миний сэтгэл сүнс өдөр бүр

Зүрхнийхээ хурдны зам дээр эргүүл хийдэг.

Тиймээс би аваар ослыг олж үл харна.

```

24208

```

Ай ухаан минь,

Яагаад чи

Хардлага сэрдлэгийн хот руу

Тэгж олон зочилно вэ? ```

24209

```

Дотоод бодит үнэн рүү бид

Чөлөөтэй нэвтрэх болсон цагт

Сөрөг зүйл бүр чухамдаа

Эерэг зүйл байхыг ухаарна. ```

24210

```

Дээрээс онцгой Энэрэл буусан учир

Эцсийн эцэст

Утга учиргүй их ажиллах ухаанаа

Орхин намайг одохыг албадаж би чадлаа. ```

24211

```

Харамсалтай нь хүн болгон

Өөрийн дээдийн дээд,

Хамгийн доод хоёрын хооронд

Хаа нэгтээ амьдардаг. ```

24212

```

Хамгийн өндөр оргилоос

Ёроолгүй ангал руу унахгүйн тулд

Өглөө бүр би залбирал бүхий,

Чин зүрхнээсээ бясалгадаг. ```

24213

```

Эцсийн эцэст

Даажигналын золиос болохгүй

Нэг ч амиа бодогч үгүй.

```

24214

```

Зүрх маань үлэмж их

Оршоомжтой болоход

Бурхан амьдралыг минь

Хичнээн бахдалтай,

Тэнгэрт тултал магтахыг бид харна.

```

24215

```

Чин зүрхний инээмсэглэл гэж юу вэ?

Энэ бол Бурханы шавхагдашгүй Хүч. ```

24216

```

Бурханы Энэрэлд

Бүрэн итгэх итгэлээ хөгжүүлснээр би

Амьдралын ов мэхийн хаан болсон

Эргэлзлийг

Адаг сүүлд нь авч хаясан юм.

```

24217

```

Дотоод гүнээ умбахад Бурхан биднийг

Сүнснийхээ наран гэрэлтсэн мэлмийд

Саадгүй хүрэх боломжоор адисладаг.

```

24218

```

Дэлхий эхийн зүрхний анхилга шиг

Тийм бурханлаг, дээдийн дээд,

Төгөлдөр зүйл гэж байх боломжгүй.

```

24219

```

Хүслийн ертөнцөд бид

Хорвоод хүлэгдсэн

Зугаа цэнгэлээр хөгжилдөн жаргадаг.

Тэмүүллийн ертөнцөд бид

Диваажинд чөлөөтэй

Баяр жаргалын балаар баясан жаргадаг. ```

24220

```

Үнэний жинхэнэ эрэлчин угаасаа

Дипломтой, мэргэшсэн Бурханыг хайрлагч. ```

24221

```

Дуусашгүй огоорол минь бол

Эзэний минь Баяр баяслын

Давхарт хүрэх урсдаг шат юм.

```

24222

```

Онгодын баяр хөөрийн голд

Умбахийг хүсвэл

Ухааныхаа ширэнгэн ойд бус

Зүрхнийхээ цэцэрлэгт цэнгэн тогло. ```

24223

```

Тамирын бузар,

Ухааны атаархал,

Зүрхний айдас бол

Бидний дотор буй

Гурван мөнхийн мунхаг.

```

24224

```

Гадаад үнэмшил

Чухамдаа

Дотоод итгэлийн

Болхи орлогч. ```

24225

```

Амьдралаа би

Эзэнийхээ Амьсгалаар хийсэх

Навч болгохыг

Хичнээн их хүснэм. ```

24226

```

Бурхан биднээс ялгаатай нь

Бүтээлээ төгөлдөр хэмээн боддог.

Гэхдээ Тэрээр бүтээлээ

Улам бүр төгөлдөржүүлэхийг хүсдэг. ```

24227

```

Үргэлжид хойш суух ухаанд минь

Бурхан бүхнээс илүү дургүй. ```

24228

```

Бурханд дуулгавартай байхад

Үргэлж бид бэлэн бол

Онгодын баяр хөөрийн оргилд

Амархан авирч чадна. ```

24229

```

Баясгалант дуулгавар минь

Эзэн Дээдгэгээнээ

Алдахгүй урамшуулдаг.

```

24230

```

Өдөр бүр

Тэмүүлэлт зүрх минь

Эзэний минь төгс Хүсэлийн

Өлмийд хургаж үлддэг. ```

24231

```

Хорвоогийн хувьсал

Огт дуусаагүй байна.

Тиймээс бид

Урам хугаран унаад хэрэггүй. ```

24232

```

Миний тэмүүллийн амьдрал

Бурханыг баярлуулдаг.

Миний хүслийн амьдрал

Бурханыг зугаацуулдаг. ```

24233

```

Бурхан хүмүүнийг нигүүлсэнгүй

Удирдан дагуулахыг оролддог.

Хүмүүн Бурханыг овжноор

Төөрөлдүүлэхийг оролддог. ```

24234

```

Тэмүүллийн ертөнцөд минь

Шалтаг тоочих ухаан

Эцсийн дүгнэлтийг

Хэзээ ч хийх ёсгүй. ```

24235

```

Өдөр бүр Бурхан бидэнд

Итгэлийн соронзон орчинд

Амьдрах чадварыг өгөөд зогсохгүй

Боломжийг бас олгодог. ```

24236

```

Миний хийж байсан

Бүхий л сонголтоос

Огооролт зүрх минь

Хамгийн шилдэг нь юм. ```

24237

```

Өөртөө эргэлзэх эргэлзлийг

Эрс бид эсэргүүцдэг бол

Амьдралын тэмцлийн талбарт

Амжилтанд хүрэх нь дамжиггүй. ```

24238

```

Өөрийн ухаанд

Өчүүхэн төдий ханамж буйг

Бурханд би харуулахад

Тэр надаар үнэхээр бахархдаг. ```

24239

```

Би маш хатуу шийдэмгий чанарын

Эзэн болох цагт

Бурхан зүрхийг маань

Ханамжийн гэрчилгээгээр адислана. ```

24240

```

Эргэлзлийн ээдрээн дунд

Ухаан минь амьдрахаа больжээ.

Ямар учраас?

Учир нь амьдрал минь

Бурханы тэнгэрлэг Мөрөөдөлийн

Тунхаглал болсон юм. ```

24241

```

Миний зүрхний гэр

Тааламжит мөрөөдлөөр дүүрэн.

Миний ухааны гэр

Гашуун үнэнээр дүүрэн. ```

24242

```

Аяа зүрхний минь найдварын багана

Зовлон зүдгүүрийн хорвоог

Түшихийн тулд чи надад хэрэгтэй.

```

24243

```

Харамсалтай нь,

Ухааныхаа машины тачигнах чимээг

Яаж зогсоохоо би мэдэхгүй байна.

```

24244

```

Бүхий л оршнолоо

Хайрт Эзэн Дээдгэгээнийхээ

Энэрэлийн зүг чиглүүлэхгүй юм бол

Амьдралын тулалдааны талбарт

Амжилтанд хүрэх талаар бид

Яахан найдаж чадах билээ? ```

24245

```

Хамгийн өчүүхэн найдвар ч

Зорилгот минь хүрэх замыг

Надад үзүүлж чадна.

```

24246

```

Итгэлээс өөр илүү үр дүнтэй,

Үзэсгэлэнтэй зүйл бий гэж үү?

Байхгүй, ердөө байхгүй!

```

24247

```

Дуулгавартай байх мөч бүр

Туйлын Зорилго руу маань

Урагш хөтлөх нэгэн алхам.

```

24248

```

Бүр дотоод амьдралын ялалтаас илүү

Илэрхий үр дүнтэй олон ялагдал

Гадаад амьдралд минь бий.

```

24249

```

Аз жаргал бол

Бидний тэмүүлдэг

Бүх зүйлийн зүрх нь юм.

Бурханы бурханлаг хүүхэд бол

Бидний болох гэж тэмүүлдэг

Бүх зүйл маань юм. ```

24250

```

Амьдралын туйлын чухал тэмцэлд ялахад

Бидэнд зөвхөн тэсвэр бас тэвчээр хэрэгтэй. ```

24251

```

Атаархал бүрэн хор хөнөөлтэй.

Бид түүнийг ухааруулж амжихаас өмнө

Тэр өөрийгөө хүртэл хөнөөдөг.

```

24252

```

Өнөөдөр би эцсийн эцэст

Бурханыг ухаарахуй,

Бурханд бэлэн байдал,

Бурханыг хүсэн эрмэлзэхүйн

Урсгалыг хаах хаалтыг нээлээ.

```

24253

```

Бүх хүмүүс

Бурханыг тунхаглах урам зоригоо хуваалцвал

Хорвоо дэлхий амжилтанд хүрэх нь гарцаагүй.

```

24254

```

Сэтгэл зүрхний амьдрал чухамдаа урт аялал.

Амжилтанд хүрэхийг хүсвэл

Аяллаасаа бид баяр баясалгаланг авах ёстой.

```

24255

```

Бүх зүйл өөрчлөгддөг боловч

Юу ч өөрчлөгдөхгүй юм.

Энэ бол өдөр тутам бид

Гадаад амьдралдаа анзаардаг зүйл. ```

24256

```

Өөртөө эргэлзэх шиг

Хөнөөлт өвчин байхгүй.

Үүнтэй ижил,

Бурханыг хүлээн авах шиг

Үр дүнтэй эм байхгүй.

```

24257

```

Үгүйсгэл гэж юу вэ?

Санаатай болон зориуд

Ухааны эрч хүчийг маань

Шавхах зүйлийг хэлнэ. ```

24258

```

Өчүүхэн өстөн дайсан гэж үгүй!

Эзэн Дээдгэгээний Энэрэлийн

Сайн хамгаалал байхгүй бол

Ямар ч дайсан биднийг сүйрүүлж чадна. ```

24259

```

Дайсагналыг

Сулруулахын тулд

Мөч бүр

Бурханлагийн Өлмийд

Бид үлдэх ёстой.

```

24260

```

Бурханы Нигүүсэл

Өдөр бүр биднийг цуглуулж,

Хамгийн дээд оргилийг

Үзүүлэх гэж өргөж бас өгдөг. ```

24261

```

Талархал бидний

Дотоод амьдралыг анхилгатай болгодог.

Итгэл зориг бидний

Гадаад амьдралыг анхилгатай болгодог. ```

24262

```

Өдөр бүр Бурхан

Морилон ирж, Мутараараа

Сармагчин ухааныг минь номхруулахыг

Түүнд би гуйн залбирдаг. ```

24263

```

Хамгийн хуучны, ариун нандин,

Адислагдсан шүтээн бол

Бурханы Хүсэлд огоорох

Бидний хувиршгүй мөрөөдөл. ```

24264

```

Бурханд дуулгавартай байвал бид

Бурханы хамгийн урт Ханамжийн Шатаар

Хялбархан өгсөж чадна.

```

24265

```

Бурханд дуулгавартай байх аваас бид

Ухааны мунхаглалаас

Хялбархан өөрийгөө хамгаалж чадна.

```

24266

```

Бид нойроо умартаж, амьсгаа даран

Бурханд дуулгавартай байх үед

Бурхан биднийг ухааны өрөөнөөс

Зүрхний ордон руу аваачдаг. ```

24267

```

Бурхан үргэлж

Итгэж болох андыг хайдаг.

Чи бэлэн үү?

Үгүй бол, хэзээ чи бэлэн болох вэ? ```

24268

```

Өглөө бүр би Бурханд

Ганц зүйлийн төлөө залбирдаг:

Зөвхөн зүрхний минь

Шүтээний нулимсыг хамгаалаач. ```

24269

```

Мунхаг харанхуйн дайралтанд

Бууж өгсөн хүн

Өөрийгөө нээгч

Хэзээ ч болж чадахгүй. ```

24270

```

Зүрхний минь амьсгал дотор

Эргэлзэл, тээнэгэлзэл хоёр

Хоргодохыг хэзээ ч би зөвшөөрөхгүй.

```

24271

```

Өөрийгөө өрөвдөх нь

Хачирхалтай нэг чадалтай.

Тэмүүлэлт зүрхний маань мандах нарыг

Тэрээр амархан бүрхэж чадна. ```

24272

```

Ай халаг,

Тааламжит шөнийн зүүдүүд минь

Үүр хаяарах алдад хаашаа орчихов?

Хаашаа тэд алга болдог юм бол? ```

24273

```

Сэтгэл зүрхний амьдралыг

Толгойн өвчнөөс өөрцгүй хэмээн

Бусад хүмүүс бодож мэднэ.

Харин миний хувьд

Сэтгэл зүрхний амьдрал бол

Зөвхөн зүрх, дотоод сэтгэлийн

Асар их баяр хөөр.

```

24274

```

Бясалгалын минь үргэлжлэл нэгдэл

Эзэн Дээдгэгээнийг минь

Миний төсөөлж чадахаас

Хязгааргүй ихээр баярлууллаа. ```

24275

```

Өрсөлдөхийн төлөө бус,

Гэгээрлийн төлөө өөрийгөө ялах

Залбирлын тэмцээн надад хэрэгтэй.

```

24276

```

Миний ухааруулах сүнс бол дуудлага,

Миний тэмүүлэх зүрх бол хариулт юм. ```

24277

```

Бурханы бүх Ертөнцийн Ухамсар бол

Бурханы мөнхөд тунхаглагдах Хүслийн

Өлгий нутаг.

```

24278

```

Бурханы Нигүүсэлийн Мэлмийд

Хүрэх боломжтой хэдий ч

Бурханы Өршөөлийн Өлмий

Дур булаам. ```

24279

```

Эзэн Дээдгэгээний маань

Тэвчээрээс бусад бүх зүйл

Чөлөөнд гарч магадгүй эсвэл

Чөлөөнд гарах болно. ```

24280

```

Ухааны минь эргэлзэлт зам,

Бурханы адислалт Зам хоёрын хооронд

Одод хоорондын урт зай

Үргэлж хэвээр үлдэх болно. ```

24281

```

Тэмүүлэлт зүрхний минь эрмэлзэл,

Эрэн хайгч ухааны минь урам зориг хоёр

Бурханыг зорих аялалд маань

Мөнхөд анхдагч болон үлдэнэ. ```

24282

```

Ухааныхаа дотор

Үгүйсгэл мөхөх цагийг

Би байж ядан хүлээнэ.

```

24283

```

Нөхцөл болзолгүй, чин сэтгэл, зүрхнээсээ,

Хүн төрөлхтөн нэгэн дуугаар

“Бүх зүйл Бурхан төлөө байх ёстой.

Бурханы төлөө Бурхан болцгооё.

” хэмээн хэлж чадсан цагт

Бурханы хамгийн дээд амжилт нь ирэх болно. ```

24284

```

Би үхэшгүй мөнх гурван найзтай:

Амьдралын минь эгэл байдал,

Зүрхний минь гуа үзэсгэлэн,

Сүнсний минь бурханлаг. ```

24285

```

Гадаад амьдралдаа

Амжилтанд хүрэхийг,

Дотоод амьдралаа

Цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл

Сүнснийхээ бурханлагтай

Үргэлж холбоотой бай. ```

24286

```

Эргэлзэгч ухаан зөвхөн

Төгсгөлгүй гомдолд итгэдэг.

Тэмүүлэлт зүрх зөвхөн

Хорвоог урамшуулах сайшаалд итгэдэг. ```

24287

```

Дотоод ертөнцөд

Улам бүр ихсэх талархлыг,

Гадаад ертөнцөд

Улам бүр нэмэгдэх огоорлыг

Дуудах хүмүүн бол

Бурханы гэгээрлийн сургуульд

Нэгдүгээр зэргийн сурагч юм.

```

24288

```

Бурханы хувиршгүй

Нигүүсэлийн Нулимс биш бол

Өөр юу намайг болон ухааныг маань

Өөрчлөн хувиргах билээ. ```

24289

```

Бэрхшээл бодлоос эхэлдэг тул

Ухаандаа амьдрах аваас

Бэрхшээл үргэлж оршсоор байна.

```

24290

```

Талархалгүй ширэнгэн ухааныг минь

Бурхан бараг танихаа больжээ. ```

24291

```

Юу хийж байгаагаа

Бид ухаардаггүй нь харамсалтай.

Илүү их тэмүүллийг дуудахын оронд

Илүү ихийг бид шунан уйлна. ```

24292

```

Бүрэн огооролт амьдралыг бид

Хүлээж авбал

Бурхан биднийг

Бурханлаг хайрынхаа төгс элч болгоно. ```

24293

```

Үдэш бүр

Эзэн Дээдгэгээн минь

Миний зүрхний нулимсанд найддаг.

Харин би

Түүний Мэлмийн Мишээлээс хамаардаг.

```

24294

```

Зүрхний цэцгийг

Чин сэтгэлээсээ дуудсан хүмүүн

Бурханы Зүрхнээс нь

Цэцгэн мандлыг хүртдэг. ```

24295

```

Бурхан хаа сайгүй байх боловч

Тэмүүлэлт дуудлагынхаа нулимстай

Бидний зүрх Түүнтэй хамт байхгүй үед

Тэрээр ганцаардлыг мэдэрдэг. ```

24296

```

Урам хугарлаас ангижирсан амьдрал

Бидний сэтгэл зүрхний аяллыг

Төсөөлснөөс минь илүү хурдасгадаг.

```

24297

```

Хорвоод хүлээтэй хүслийг маань

Бурхан биелүүлэх тоолонд

Ханамжгүйн гянданд бид

Өөрийн эрхгүй ордог. ```

24298

```

Эргэлзлийн тас шувуунд

Нисэн одох бололцоог олгож

Өнөөдөр би ухааныхаа торыг

Үлэмж томоор дэлгэлээ.

Ингэснээрээ Онгодын баяр хөөрийн

Далайд би сэлж байна. ```

24299

```

Аз жаргал дэлхий дээр байдаг бол

Өршөөл гэх

Ганц бурханлаг чанар дотор олдох болно.

```

24300

```

Бурханы хувиршгүй Ханамжийн Мишээл гэх

Зөвхөн ганц зүйлд ухаан минь

Нойроо умартан бишрэлтэй байх болтугай.

```

From:Sri Chinmoy,Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 243-р хэсэг, Agni Press, 1998
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ap_243