Хүн төрөлхтнийг өөрчлөн хувьсгах
Шинэ Мөрөөдөлийнхөө төлөөЭзэн Дээдгэгээн минь маш чармайн ажилладаг.
Үүнтэй ижил гэгээрлийнхээШинэ мөрөөдлийн төлөө би
Улам бүр чармайн хөдөлмөрлөх болно. ```Өөр юуны ч төлөө бус
Бурханы гэгээрлийн төлөө лНулимс унагана гэж
Нэг мөсөн би шийдлээ. ```Залбирал бүр минь
Хамгийн гүнээсХамгийн өндөр оргил хүртэл
Цойлох ёстой. ```Тууштай байхын сацуу
Найдвар тээх хүмүүнНэгэн өдөр амьдрал нь
Бүрэн цэцэглэсэн байхыг хардаг. ```Зүрхэнд орших
Найдварын номыг лӨдөр бүр уншвал зохилтой.
```Бурханы барагдашгүй
Амгалангийн тухай СударыгЯмар ч хүн хэзээ ч уншиж дуусахгүй.
```Хаалттай зүрхтэй хүмүүн
Ухааныхаа гянданд амьдардаг. ```Багшийнхаа нигүүслийн зүрхийг
Бодох болгондоо биОнгодын баяр хөөрийн
Оргилуур нь болдог юм. ```Өчигдөр өөрийн ертөнцийг
Нягталж сайн шалгалаа би.Олигтой зүйл олсонгүй.
Өнөөдөр өөрийн ертөнцийгӨнгөц нэг харлаа би.
Хэрэгтэй бүх зүйлээТэнд би олдог юм байна.
```Аяа эрэлчин ухаан минь,
Хэзээ ч бүү гашууд!Аяа мэгших зүрх минь,
Хэзээ ч бүү эргэж хар! ```Эгэл даруу зүрх
Бурханы Бурханлагийг тунхаглахадБат бөх суурь нь болдог.
```Аминч үзэл адагт нь мөхөхөд
Эрэлчний бурханлаг сайн чанаруудГайхамшигтай сайхан цэцэглэдэг.
```Эзэн Дээдгэгээн минь,
Өдөр бүр ухааныг миньҮнс, тоос мэт эгэл болгож чадах
Чадлыг надад хайрлан адислаач. ```Эрэлчин бүр удаа дараа
Бурханаар ангах ангаагТайлахаа мартдаг нь
Харахад үнэхээр цочирдом. ```Бурханлаг хайрын ертөнц
Зүрхний маань тайзан дээрӨдөр бүр бүждэг ч,
Бурханыг хайхрахгүй ухаанТүүнд хэзээ ч оролцдоггүй нь харамсалтай.
```Тэр аяараа эгэл даруу
Ариун шүтээнҮргэлж Бурханы
Эхний сонголт байдаг. ```Ухаанаа
Аниргүйн далай болгож чадвалАливаа эрэлчин
Эргэлзэл төрүүлэх итгэлийгСөрөн зогсох хэрэггүй болдог.
```Жирийн урсан өнгөрөх зүйлст
Цаг хугацаа зогсдоггүй.Тэрээр ганцхан
Дээдийн дээдээр сонгогдсонЦөөн хэдэд зориулж зогсдог.
```Хорвоо ертөнцийн төлөө
Амар амгалан амьдралыг дуудахадАмьдралын маань бусад бүх зүйлсээс
Миний тэмүүлэлт зүрх түрүүлдэг. ```Нойроо умартан, амьсгалаа даран,
Өөрийгөө зориулан тэмүүлэх хүмүүнХожим нь энэ дэлхий дээр
Цаг хугацаагүй оршнолынТөгөлдөр зарлага болдог.
```Хэзээ ч, хэний ч тухай
Муу ярихгүй гэж хэлэхэд миньБурхан Зүрх сэтгэлийнхээ
Гүнд ортол догдолдог. ```Дуулгаварт ухаан,
Талархалт зүрх миньБурханыг Таалалаар нь
Баярлуулах асар их хүчтэй. ```Сэтгэл зүрхний амьдралдаа
Туйлын буурьтай, чин сэтгэлтэй байхыгБурхан надаас хүссэн юм.
Тэрээр дахин нэг өдөр хүлээхгүй төлөвтэй. ```Мөнхийн Чанадыг
Хэтийдэн давах гэдэгБид бүхэнд хамаатай зүйл.
Үүнийг бид төрөлхийнЭрхээ гэж үзэх ёстой.
```Би чин зүрхнээсээ, өөрийгөө өгөн,
Залбирал бишрэлтэйБурханыг баярлуулахад бэлэн болоход
Тэрээр надад туслахын тулдБүхий л Цагаа зарцуулдаг.
```Алдаандаа ихэнхдээ
Төсөөлөхийн аргагүйСохроор ханддаг тул
Бид дэвшил хийдэггүй. ```Ай халаг,
Өөрийгөө үгүйсгэсэн ухаантайгааЗууралдсаар
Үнэтэй бүх цагаа би алдаж байна. ```Итгэлээр тэжээлгэж
Бас замчлуулахын тулдАмьдралыг маань
Сөрөх эргэлзлийгАвч би хаях ёстой.
```Өлмийд нь суухыг
Бурхан зөвшөөрөх мөчидБи аз жаргалаар цэцэглэсэн зүрх болсон юм.
```Эзэн минь, Та намайг
Өөрийн, жинхэнэ өөрийн болгонХүлээн авлаа.
Гэвч хэзээ биЯг тэр зүйлийг хийж чадах вэ?
Хэзээ би үргэлж бас зориудТаныгаа жинхэнэ өөрийн болгон
Хүлээж авч чадах билээ? ```Зүрхнийхээ шаналалт нулимстай
Эс бөгөөсСүнснийхээ хүчит мишээлтэй хамт
Би Бурханы Зүрхэнд хүрч чадна. ```Залбирал ба бясалгал
Тэмүүлэл ба зүтгэл болНэн даруй өөрсдийнхөө
Урамшуулал нь болдог. ```Ухааны маань эргэлзлийн хана
Цаашид намайг зогсоохыгБи хэзээ ч зөвшөөрөхгүй.
```Өндөр, түүнээс өндөр
Хамгаас өндөр зэргийнТуршлагаа бодох үед би
Хамгийн тансагТааламжит зүйлийг мэдэрч,
Тэр зүйл болон хувирдаг. ```Бурхан ялагч
Болгодог зүйл юу вэ?Амьсгаа даран сонсох
Огоорлын дуу. ```Зугтахыг бүү оролд.
Үргэлж чи ялагдана!Харин дасахыг оролд.
Амжилтанд чи хүрнэ! ```Өөрийгөө зориулан амьдрах
Аливаа хүмүүнБурханы Зүрхэн Цэцэрлэгт
Ялалтын ханамжтай аж төрдөг. ```Хорвоог хайрлахгүйгээр
Хэзээ ч бид өөрсдийгөөХорвоогийн уй гашуу, гунигаас
Чөлөөлж үл чадна. ```Нэгэн өдөр би сайн хүн болно.
Хамгийн их гайхалтай ньХайрт Эзэн Дээдгэгээнээ
Хажуудаа байхыг харна. ```Тэмүүлэл бол эрэлчний дотоод горхи.
Тэмүүлэлт зүрхэн дотор мааньТэр горхи мөнхөд оргилон урсах болно.
```Диваажин дасал болсон
Тоомжиргүй зангаа хойш тавьж,Бурханы Хүсэлийг
Хүн төрөлхтөн хүлээн авахын төлөөНойроо умартан мэгших тэр л цагт
Хүн төрөлхтний нулимсБурханлагийн Мишээл болон хувирах болно.
```Бид бүгд эргэлзлээр дүүрэн
Бодлоо халах тэр л цагтТэмүүллийн амьдралдаа
Итгэлийн суулгац болон өсч чадна. ```Бүх хариулт дотроос ирэх болно.
Гэхдээ дотроос хариултыг олохын тулдӨдөр бүр бид
Хайр, бишрэл, огоорол дээрЭрчим нэмсэн хэрэгцээг өсгөх хэрэгтэй.
```Дэлхий дээр Бурханыг тунхаглах
Үнэхээрийн гайхам амьдралЗөвхөн хүмүүний
Бурханы тунхаглалаар гачигдахӨлсгөлөн, цангаанаас хамаардаг.
```Эзэн минь, надад туслаач!
Би унаж байна.“Хүү минь,
Чи унаж байгаа юм биш.Чухамдаа чи Намайг хойш нь тавиад байна.”
```Бурхан, Түүний Нигүүсэлийн Сүлжээ
ҮргэлжЗүрхний минь шүтээнийг
Туйлын хайрлаж хамгаалдаг. ```Чи нойроо умартан, амьсгаа даран байж
Өөрийгөө зориулсан учирБурхан чамаас хүмүүний зориулсан
Гэрэлт цамхаг болохыг хүсдэг.Харин ингэхэд Бурхан юу хийх бол?
Чамд зориулж Бурхан алга ташин босно. ```Хийж чадахгүй олон зүйл бидэнд бий боловч
Бид хийх ёстой байсан, хийх хэрэгтэйГанц зүйл бий:
Тэмүүлэлт зүрхнийхээ доторБурханы Зүрхэн Хөргийг
Бид аюулгүй авч явах ёстой. ```Бидний амьдрал
Хорвоог тэвчих тэвчээрийн тэмээ болохгүй юм болАмьдралын тулалдааны талбарт бид
Амжилтанд хүрэх талаар яахан найдаж чадах билээ? ```Өглөө бүр
Бурханы Нигүүсэлийн МишээлЗүрхний маань утсыг хөгөлнө.
```Би хайрт Эзэн Дээдгэгээнийхээ
Бүрэн тунхаглалын төлөөЖинхэнэ өөрийгөө зориулагч болохын зэрэгцээ
Ирэх зууны хүүхэд байхыг хүсч байна. ```Зүрх, ухаан хоёр минь
Хоёул Бурханы хүүхдүүд.Ухаан минь зүрх адил
Бурханаас хамаарахыгХичнээн их би хүсч байна.
```Бурханы Алдарыг
Давтан дуудах хязгааргүй цувралуудБиднийг Бурханы гэгээрэлд хүргэж чаддаг.
```Бүх бясалгалаас хамгийн шилдэг нь
Бурханы ХүсэлдНөхцөл болзолгүй огоорох огоорол.
```Зүрхний маань цэцэг дэлбээлэх үеийн
Үзэсгэлэнт, энгийн байдал ньТөсөөлж байснаас маань хамаагүй илүү
Бурханыг баярлуулдаг. ```Сэтгэл зүрхний амьдралыг хүлээж авсан минь
Чухамдаа Эзэний минь хийсэн гайхамшиг. ```Эзэн Дээдгэгээнийхээ Өлмийд
Зориуд бид хоргодоходМунхаг харанхуйн сум
Зүрхийг маань нэвтэлж үл чаддаг. ```Дээд бодит үнэнээ
Нээж гэгээрэхийг хүсвэлБидний нүдний нулимс,
Зүрхний дуудлага хоёрНууцлаг үлдэх ёсгүй.
```Аяа эрэлчин,
Төвийг сахихаас болгоомжил!Үргэлж, зуун хувь Бурханы талд бай!
Төвийг сахих үедээ чиДотоод гүнээсээ
Гашуун туршлагууд туулж мэднэ. ```Бурханы надад хэлснийг давтах нь
Хүслийн амьдралаа биТэмүүллийн амьдрал болгон хувиргаж чадах
Цорын ганц зам юм. ```Ганц зүйлийг Бурханаас би асуухаа мартжээ:
Мэдсээр байж яг одооТүүнийг хэрэгсэхгүй байсан ч
Тэр намайг мөнхөд хүлээх болов уу? ```Миний маш хурдан бас тууштай
Бурханд огоорох амьдралын төлөөБурхан хамгийн хүчтэй Найдлагаа тавьдаг.
```Зогсоох, сунжруулах эсэх нь
Биднээс шалтгаална.Гэвч Бурханы сонгосон Цагт
Бид сэрэх ёстой бөгөөдТүүнийг Өөрийнх нь Аргаар
Баярлуулж эхэлдэг. ```Өглөө бүр миний Эзэн Дээдгэгээн
Зүрхний минь цэцэрлэгт зочилж,Миний тэмүүллийн суулгацад
Ургаж, үржихэд нь тусалдаг. ```Гансрал ганцаардлыг маань
Бурхан хэзээ ч таалахгүй.Зүрх, ухаан хоёр
Хөгжин баясахадБурхан юунаас ч илүү дуртай.
```Ямар ч гоо үзэсгэлэн
Бурханы бишрэл адил бурханлаг биш.Ямар ч анхилга
Бурханы огоорол адил төгөлдөр биш. ```Бид бүгд чин зүрхнээсээ, өөрийгөө зориулан
Бурханд залбирч, бясалгахгүй юм болБурханы ертөнцийг
Баяр хөөргүй болохоос хэн аврах билээ? ```Өөрийн эрмэлзэлт зүрх,
Бурханы Хүсэл хоёрын хоорондӨөрийгөө зориулах асар их хайрыг
Үүсгэх бид хэрэгтэй. ```Зүрх минь Бурханыг
Жинхэнээр хайрлах учирБурханы Зүрх найдвараар дүүрэн.
```Аяа ухаан минь,
Сэр!Мөнхийн нойрон дунд
Ахин бүү хүлээ.Бурхан чамайг
Өөрийн гэж хүлээн авах хүртэлЗалбирч, бясалга.
```Бүхий л хорвоог
Үгүйсгэх ухаанГүний гүн ангал руу
Алга болохЦаг ирэх болно.
```Эзэн минь,
Таны адисласанШууд Зөвшөөрөлийн дагуу
Бүх зүйлийг хийхийгБи хүсч байна.
```Талархалт ухаан
Өөрийг нь урихыг хараадБурхан маш их гайхдаг.
```Эзэн Дээдгэгээн минь,
Цааргалах ухаанаа ялж,Чин хүсэлт зүрхэндээ титэм зүүхийн тулд
Эрч хөдөлгөөнтэй тэмүүллийг надад хайрлаач. ```Хайрт Эзэн Дээдгэгээнийхээ Өлмийд
Өдөр бүр биЗүрхнийхээ цэцгийг дэлгэрэхийг хараад
Цаглашгүй ихээр хөөрөн баярладаг. ```Бурхан бидэнд хэрэгтэй үед л
Түүнийг бид хайрладаг.Бидний хэрэгцээ огт байхгүй үед ч
Бурхан биднийг хайрладаг юм. ```Ухаан
Хайрын хуурамч зоосыгАшиглах хандлагатай.
```Тэмүүлэлт зүрхний
Асгаран урсах нулимсХамгийн хурднаас хурдан
Зорилгоо зүглэн урсдаг. ```Талархалт зүрхний
Мишээлийг юутай ч зүйрлэшгүй. ```Бурханд гэгээрэхэд
Гэнэтийн, гайхалтай бус,Тогтмол чармайлт шаардлагатай.
```Наран гийсэн зам дээр
Яахан харанхуй мунхаг, бэрхшээл байх билээ?Тиймээ, наран гийсэн зам
Үргэлж нараар гэрэлтэн үлдэх болно.Харин ганц энэ зам дээр алхахын тулд эрэлчин
Чин хүсэл, эрмэлзэлтэй байх ёстой. ```Маргах дуртай ухаанаа
Ашигладаггүй нэгэн болМаргаангүй Бурханы
Сонгомол зэмсэг мөн. ```Хүмүүний амьдралд
Олон гашуун түүх байдаг.Тасралтгүй өөртөө эргэлзэх түүх
Хамгийн гашуун нь юм. ```Өөр нэгэн боломж
Хэнд хэрэггүй байх билээ?Бурханд хүртэл
Хүн төрөлхтнийг хувиргахадБоломжийн дараа
Тасралтгүй давтагдах боломж хэрэгтэй. ```Амьдралдаа чи
Бурханыг цорын ганц зорилгоо болгоходҮргэлж бэлэн бол
Бурхан чамайг шагнах нь дамжиггүй. ```Бүрэн огоорсон сүнсний
Гоо үзэсгэлэнНар мандахын сайхнаас
Хамаагүй үзэсгэлэнтэй. ```Цаг хугацааны гол
Амгалан, Жаргалангийн хязгааргүй далай,Гэрэл, Баяслын хязгааргүй тэнгисийг зүглэн
Нойроо умартан урсахдааБүх Бурханыг хайрлагчдыг нэгдэхийг урина.
```Зүрхнээсээ асуу!
Бурханы чамаасЮу хийхийг хүсч буйг
Тэр чамд хэлж өгнө. ```Зогсолтгүй урсах зүрхний нулимс
Чамд байхгүй болТэмүүллийн талбайгаа чи
Бэлдэж үл чадна. ```Ухаанаасаа Эзэний минь Илгээмжийг
Бүү таслан зогсоогооч гэжХичнээн олон удаа гуйх боловч
Тэр ердөө намайг сонсохгүй байх болно. ```Зүрхнийхээ бишрэлийн цэцгийг
Гандах боломжтой болговолСэтгэл зүрхний аялал чинь
Хамгийн удаанаас удаан болох нь гарцаагүй. ```Хүслийн амьдралаа
Тэмүүлэлт зүрхний дүрээрНуухыг оролдвол
Хамгийн авралгүй зовлондЧи унах нь гарцаагүй.
```Өөрт нь ариусалт зүрхний ертөнц байдгийг
Ихэнх хүмүүс мартсан нь харамсалтай. ```Бурханд тэмүүлэх амьдралаар
Амьсгалах тэр амьдрал болБурханы хамгийн сонгомол зэмсэг.
```Талархалт зүрхний минь цэцэг
Миний зүрхэнд төдийгүйБүхий л газарт дэлгэрэх болтугай.
```Тэр санаатай бас удаа дараалан
Сүнсэндээ дуулгаваргүй байснаасСүнс нь одоо түүнийг өнчрүүлэн оджээ.
```Гашуудах бус
Харин Бурханы Хүсэлд огоорсноорБид дэвшил хийдэг.
```Хайрт Эзэн Дээдгэгээн минь,
Бурханлагаар цалгих бүх хүсэл мөрөөдлөөҮр цацах мэт нойроо умартан түгээх
Чадварыг надад хайрлаач. ```Тэмүүллийн дуудлага,
Зүтгэлийн мишээлээХуваалцахыг хүсдэггүй хүмүүс
Зорилготоо хүрэхийн тулдМаш удаан хүлээх болно.
```Бүх зүйлийг
Бурханаас ирсэн илгээмж хэмээн харахЭрэлчин л хүн төрөлхтнийг
Аз жаргалтай, гэгээтэй, ханамжийг өгөхМөрөөдөл рүү дагуулан явж чаддаг.
```From:Sri Chinmoy,Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 244-р хэсэг, Agni Press, 1998
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ap_244