Би хэн юм бэ?
Хуй салхи мэт хурдааАль хэдийнээ бүрэн алдсан нэгэн.
Огт хамтрах хүсэлгүй бие минь өчигдөрНью-Йорк хотын марафонд гүйлээ.
Зовинол, түгшүүрийн цахилах сумНамайг довтолсонгүй.
Тэд үргэлж надад их сайн байдгийгБи хэлэх хэрэгтэй.
Эндэж алдаад ч тэдЗүрхний минь хаалгыг тогшдоггүй юм.
Харин булчин таталт гэдэгНайдвартай найз маань
Бүр арван нэгэн бээр туулахаас өмнө ирээдЗөөлнөөр надтай гар барилаа.
Уг нь тэд арван найм дахь бээр дээрНадтай найзлахын тулд ирдэг юм.
Гэвч энэ удаа,Арван таван бээрийн тэртээ тэд
Хязгааргүй их халамжааНадад өгөхийг хүслээ.
Ингээд тэд хамгаас их шунан,Бүхнээс илүү чангаар намайг тэврэн авсан юм.
Ай халаг, халаг гэж!Арван таван бээрээс эхлэн
Заяа муут биеэХаяа нэг нигүүслийнхээ мишээлтэй,
Хаяа нэг бухимдлынхаа нулимстай чирээд явлаа.Эцэст нь ер бусаар сэтгэл хөнгөрөн,
Асар их баяр хөөр болсноорТэсэхийн аргагүй хар дарсан зүүд маань
Хорин зургаан милийн төгсгөлд дууслаа.Нэг марафоны ертөнц
Нөгөө нэгэн марафоны ертөнц рүү намайг хөтөллөө.Шинэ марафоны ертөнцөд тохирч нийцэх эсвэл
Энэ ертөнцөөс ханамжийг авна гэдэгЯг үнэнийг хэлэхэд
Хязгааргүй хэцүү.Учир нь энд зөвхөн
Хорин зургаан бээр, гурван зуун наян таван ямх зайд гүйх бусХарин арван мянган бадран асах цэцэг
Яруу найргийн үрийг суулгахад оршино.Эцсийн эцэст тэднийгээ би
Эргэлзээнгүй, бишрэлтэй, нөхцөл болзолгүйгээрХайрт Дээдгэгээнийхээ Нигүүсэлийн Өлмийд тавих болно.
```FF 1-70. Энэ далан яруу найргийг 1979 оны 10-р сарын 22-нд Пан Америкийн нислэгээр Япон орон руу нисч байхдаа бичжээ.↩
From:Sri Chinmoy,Арван Мянган Дөлт Цэцэгс, 1-р хэсэг, Agni Press, 1979
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ff_1