220. Чиний бүх аюул

```

Үнэнээс айх айдас чинь

Чамд тулгарсан аюул.

Мунхаг харанхуйг хайрлах чинь

Чамд тулгарсан аюул.

Жижиг “би”-тэйгээ үргэлж хамт байх чинь

Чамд тулгарсан аюул.

Энэ бүх аюулаасаа чи яаж гарч чадах вэ?

“Бурхан одоо болтол намайг хайрладаг.”

гэж

Чин зүрхнээсээ зөвхөн ганц удаа хэл. ```

From:Sri Chinmoy,Арван мянган Дөлт Цэцэгс, 3-р хэсэг, Agni Press, 1979
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ff_3