26. Ай хайрт минь

```

Ай хайрт Мөнх оршнол минь

Намайг бүү мартаач.

Энэ мөчөөс эхлэн

Би чамайг үргэлж дурсах болно.

Ай хайрт Хязгааргүй оршнол минь

Намайг бүү орхиоч.

Энэ мөчөөс эхлэн

Би чамайг үргэлж хайрлах болно.

Ай хайрт Үхэлгүй мөнх оршнол минь

Намайг бүү хаяач.

Энэ мөчөөс эхлэн

Би чамайг үргэлж өөрийнх болгоно. ```

From:Sri Chinmoy,Арван Мянган Дөлт Цэцэгс, 1-р хэсэг, Agni Press, 1979
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ff_1