Би хэн юм бэ?
Хуй салхи мэт хурдааАль хэдийнээ бүрэн алдсан нэгэн.
Огт хамтрах хүсэлгүй бие минь өчигдөрНью-Йорк хотын марафонд гүйлээ.
Зовинол, түгшүүрийн цахилах сумНамайг довтолсонгүй.
Тэд үргэлж надад их сайн байдгийгБи хэлэх хэрэгтэй.
Эндэж алдаад ч тэдЗүрхний минь хаалгыг тогшдоггүй юм.
Харин булчин таталт гэдэгНайдвартай найз маань
Бүр арван нэгэн бээр туулахаас өмнө ирээдЗөөлнөөр надтай гар барилаа.
Уг нь тэд арван найм дахь бээр дээрНадтай найзлахын тулд ирдэг юм.
Гэвч энэ удаа,Арван таван бээрийн тэртээ тэд
Хязгааргүй их халамжааНадад өгөхийг хүслээ.
Ингээд тэд хамгаас их шунан,Бүхнээс илүү чангаар намайг тэврэн авсан юм.
Ай халаг, халаг гэж!Арван таван бээрээс эхлэн
Заяа муут биеэХаяа нэг нигүүслийнхээ мишээлтэй,
Хаяа нэг бухимдлынхаа нулимстай чирээд явлаа.Эцэст нь ер бусаар сэтгэл хөнгөрөн,
Асар их баяр хөөр болсноорТэсэхийн аргагүй хар дарсан зүүд маань
Хорин зургаан милийн төгсгөлд дууслаа.Нэг марафоны ертөнц
Нөгөө нэгэн марафоны ертөнц рүү намайг хөтөллөө.Шинэ марафоны ертөнцөд тохирч нийцэх эсвэл
Энэ ертөнцөөс ханамжийг авна гэдэгЯг үнэнийг хэлэхэд
Хязгааргүй хэцүү.Учир нь энд зөвхөн
Хорин зургаан бээр, гурван зуун наян таван ямх зайд гүйх бусХарин арван мянган бадран асах цэцэг
Яруу найргийн үрийг суулгахад оршино.Эцсийн эцэст тэднийгээ би
Эргэлзээнгүй, бишрэлтэй, нөхцөл болзолгүйгээрХайрт Дээдгэгээнийхээ Нигүүсэлийн Өлмийд тавих болно.
```FF 1-70. Энэ далан яруу найргийг 1979 оны 10-р сарын 22-нд Пан Америкийн нислэгээр Япон орон руу нисч байхдаа бичжээ.↩
Бие махбод минь яарагтун!
Залхуурлын шөнөөсөөЧи ичихгүй байна гэж үү?
Тамир минь яарагтун!
Түрэмгий тэмцлээсээЧи ичихгүй байна гэж үү?
Ухаан минь яарагтун!
Эргэлзлийнхээ хороосЧи ичихгүй байна гэж үү?
Зүрх минь яарагтун!
Хулчгар, итгэлгүй байдлаасааЧи ичихгүй байна гэж үү?
```Өдөр хоног өнгөрсөөр
Амжилтын өндөрлөг алга л байна.Өдөр хоног өнгөрсөөр
Дэвшлийн гэрэл алга л байна.Өдөр хоног өнгөрсөөр
Төгөлдөржилтийн баяр хөөр алга л байна. ```Аливаа зүйлийг мэдрэхээсээ
Ухаан минь айдаг.Аливаа зүйлийг хэлэлцэхээсээ
Зүрх минь айдаг.Аливаа зүйлийг тунхаглахаасаа
Сүнс маань айдаг.Аливаа зүйлд дурлахаасаа
Би айдаг. ```Дэлхий эхийн нулимс
Миний амьдралыг ариусгадаг.Тэнгэр Эцгийн инээмсэглэл
Миний зүрхийг итгэлтэй болгодог. ```Өчигдөр чи
Оролдлого хийгээгүй учирӨөрөө өөртөө ялагдлаа.
Өнөөдөр чи
Уйлан дуудаагүй учирӨөрөө өөртөө ялагдаж байна.
Маргааш чи
Амьдарч хөдлөхгүй юм болӨөрөө өөртөө ялагдана.
```Мод бол эрэлчний
Залбирлын дуудлага юм.Цэцэг бол эрэлчний
Бясалгалын мишээл юм.Үр жимс бол эрэлчний
Гэгээрлийн дуун юм. ```Шуугиант амьдрал дунд
Ямар сул болохоо би мэдэж авсан юм.Аниргүй амьдрал дотроо
Бурханы Бурхан ХүчОндоо нэгэн нэр минь болохыг ухаарлаа.
```Чи санаанд оромгүй тэнэг ч
Бурхан шантардаггүй.Чи хэлэхийн аргагүй луйварчин ч
Бурхан шантардаггүй.Чи итгэмээргүй бүтэлгүй ч
Бурхан шантардаггүй. ```Бурханыг би боддоггүй гэдэг
Багахан асуудал.Бурхан намайг боддоггүй гэдэг
Том асуудал.Би Бурханд хайргүй гэдэг
Багахан айдас.Бурхан надад хайргүй гэдэг
Их айдас. ```Номхотгогдсон ухаан
Бүх зүйлийг хийж чаддаг.Бүр Нигүүсэлт Бурхан болоод
Төгөлдөр амьдралын талаар бодож чаддаг. ```Гоо үзэсгэлэнг ил болгох нь
Эмэгтэйн бахархал.Эрч хүчийг эрс нэмэгдүүлэх нь
Эр хүний бахархал.Тэвчил хүлцлийн дээд цэг бол
Дэлхийн бахархал.Ханамжит баяр баясал бол
Диваажингийн бахархал. ```Чамд хэрэг болох зүйл бол
Чамайг нээж өгөх ондоо нэгэн саран.Чамд хэрэг болох зүйл бол
Чамд ханамж өгөх ондоо нэгэн наран. ```MМиний аяллын анд бол
Аниргүй ертөнц.Миний аяллын зорилго бол
Бурханы Диваажингийн цэцэгс. ```Хүмүүний боон хүлэх гинжинд
Уйлан буй амьдрал бол минийх.Бурханы чөлөөлөх жолоодлого дор
Дүйлэн нисэх зүрх бол минийх. ```Бухимдлын талбар дээр
Хүслийн минь амьдрал өсдөг.Ханамжийн далай дотор
Тэмүүллийн минь амьдрал гэрэлтдэг. ```Шуугиант амьдралын минь шид:
Тэрээр Бурханыг хөөн явуулж чаддаг.Аниргүй амьдралын маань шид:
Тэрээр Бурханыг тэврэн авч чаддаг. ```Бурхан намайг боддоггүй гэх нь
Хүмүүн амьдралын мааньХамгийн анхны халуурал юм.
Би Бурханыг хайрлаж байсангүй гэх нь
Хүмүүн амьдралын мааньХамгийн сүүлийн халуурал юм.
```Чиний тэмүүллийн амьдрал
Үхлийн хүчийг живүүлсэн юм.Чиний гэгээрлийн амьдрал
Чамайг ондоо нэгэн Бурхан болгоно. ```Яаран хүсэх сэтгэл минь
Бурханы үл үзэгдэхӨлмийг харахад
Надад тусалсан юм.Чи бол жижигхэн сүүмгэр дөл биш.
Надтай адил чиБурханыг хайрлагч,
Бурханы зөн билэгтэн болох учиртай. ```Өнөөдөр чи балчир,
Жижиг Бурхан гэдэг үнэн.Гэвч маргааш чи
Төлөвшсөн, том БурханБолж чадна, болох ч болно.
```Чин сэтгэлийн ухаарал минь
Бурханд барьсан миний анхны бэлэг.Бурханы мөнхөд хэтийдэн давах
Нэгдэлийн Ханамж болТүүний надад өгөх хамгийн сүүлийн бэлэг.
```Өчигдөр
Бодлоос чөлөөлөгдсөн ухаан миньБурханы эрэлчин байлаа.
Өнөөдөр
Уйлан дуудах зүрх миньБурханыг хайрлагч.
Маргааш
Итгэлт амьдрал миньБурханд зүтгэгч болно.
```Хүн төрөлхтөн,
Зүрхийг минь тонох гэж бүү оролд.Эзэний минь Нигүүсэлийн Өлмий хийгээд
Өршөөлийн Зүрх аль хэдийнээМиний зүрхийг тоносон болно.
```Өрсөлдөөн, хагарал нь
Энд, тэнд эсвэл хаа ч гэсэнТүүнийг олдоггүй.
Халамж, төгөлдөр нь
Энд, тэнд бас хаа сайгүйТүүнийг олдог.
```Ай хайрт Мөнх оршнол минь
Намайг бүү мартаач.Энэ мөчөөс эхлэн
Би чамайг үргэлж дурсах болно.Ай хайрт Хязгааргүй оршнол минь
Намайг бүү орхиоч.Энэ мөчөөс эхлэн
Би чамайг үргэлж хайрлах болно.Ай хайрт Үхэлгүй мөнх оршнол минь
Намайг бүү хаяач.Энэ мөчөөс эхлэн
Би чамайг үргэлж өөрийнх болгоно. ```Эрх мэдэл горилох үд
Түүнийг олдог.Тийм учраас
Хайр халамжийн саранТүүнийг таньдаггүй.
```Шаргуу зүтгэх эрх мэдлийн морио
Хэт их хооллосноос болжХанамж өгөх хайрын Бурханаа
Чи алджээ. ```Наран гэрэлтсэн ухаантай учраас чи
Саран гэрэлтсэн зүрхтэй болох тавилантай. ```Нухацтай амлалт
Өөртөө би өглөө.Хайрт Дээдгэгээнтэйгээ
Дараагийн удаа уулзахдааТүүнээс би
Шинэ бяцхан зүрхийг бий болгож,Бардам том ухааныг минь
Бүрэн устгахыг гуйх болно. ```Тэр бол Бурханых.
Энэ дэлхийг цэвэрлэн буйд ньБурхан түүнд хайртай.
Түүний зүрх ньХайрладаг, хайрладаггүй,
Өөрчлөгддөг, өөрчлөгддөггүйХүн төрөлхтөнд
Мөнхийн гэнэтийн бэлэг юм. ```Амьдралаас төрсөн үзэмж сайхан
Хайрыг минь гүнзгийрүүлсэн юм.Үхлээс үүдсэн төгөлдөр сайхан
Цэцэн билгийг минь гүнзгийрүүлсэн юм. ```Шаналах нь хайр биш.
Эзэмдэх нь хайр биш.Албадах нь хайр биш.
Нэгдлийн гэрэл доторОгоорлоос ирэх ханамж
Цорын ганц хайр юм. ```Залбирлыг нулимсаар хийдэг.
Бясалгалыг баясал мишээлээр хийдэг.Гэгээрлийг төгөлдөр огоорлоор хийдэг.
```Хоёр зүйлээс би асар их баяслыг авдаг:
Цурам хийхгүй төгөлдөржилтХийгээд
Зүүд бус жинхэнэ ханамж. ```Өдөр бүр амжилтанд хүрэхийн тулд
Бурхан болох хүмүүнд би хайртай.Дандаа цаашаа үргэлжлүүлэхийн тулд
Хүмүүн болох Бурханд би хайртай. ```Яг энэ амьдрал чинь
Зальтай хууран мэхлэлт.Багшийнхаа Нигүүсэлт Авралын
Өчүүхэн ч гэсэн хэсгийгХэрхэн чи горьдох билээ?
```Хүслийн амьдрал минь
Цаг хугацааны дурангЭзэмшихийг хүснэ.
Бурханыг Таалалаар нь
Баярлуулахын тулдТэмүүлэлт амьдрал минь
Тэр дурангБурхан ямагт Өөртөө хадгалж,
Үргэлж хэрэглэж явахыг хүсдэг. ```Далай шиг шуналаасаа болж
Жинхэнэ хэрэгтэй зүйлээ чи алджээ.Чамд цорын ганц хэрэгтэй зүйл бол
Бурханы ханамж. ```Чиний уул мэт бардамнал
Бурханы хувьд хэт ядмаг.Чиний оргилж буй огоорол
Хүмүүний хувьд хэт дорой. ```Бурханыг үзэх гэж би үхэн хатна.
Надтай уулзах гэжБурхан чухалчлан төлөвлөнө.
Тэгээд юу бидний уулзалтыг хойш нь татна вэ?Харамсалтай нь миний огоорлын инээмсэглэл.
```Боломжгүй зүйл намайг
Мохоож үл чадна.Шөнө бүр би
Бурханы гэгээрлийг зүүдэлдэг.Боломжгүй зүйл миний
Урмыг хугалахгүй.Өдөр бүр би
Бурханы тунхаглалаа төлөвлөдөг. ```Түүнийг Бурхан хайрладаг боловч,
Тэр зүрхнийхээ гунигийн эзэн.Түүнийг Бурхан адисладаг боловч,
Тэр амьдралынхаа бүтэлгүйтлийн эзэн.Яагаад?
Яагаад?Яагаад?
Учир нь тэр нэрээХайр, бишрэл, огооролоор
Сольж амжаагүй байгаа юм. ```Хөөрхий бяцхан зүрх
Бүү уйл.Чам дээр би
Улам тодрох солонготой цуг ирлээ.Хөөрхий бяцхан зүрх
Бүү уйл.Чам дээр би
Хайрт ЭцэгийнхээЦацран оргилох Оргилууртай цуг ирлээ.
```Хөгжин дэвших дэлхийг
Тэр хайрладаг учирБурхан түүнд
Мөнх оршнолынхоо Хүчийг өгсөн юм.Бууж ирэх Диваажинг
Тэр хайрладаг учирБурхан түүнд
Хязгааргүй оршнолынхоо Уртыг өгсөн юм. ```Намайг хайрладгаас илүү
Бурхан тэр эмэгтэйг хайрладаг.Ай халаг гэж!
Бурхан намайг хайрлахаа больсон.Ай халаг гэж!
Хамгийн сүүлийн, цорын ганц аврал болЧинхүү өөртөө итгэх итгэлийн минь гэрэл юм.
```Надаас илүү
Бурхан тэр залууг халамжилдаг.Ай халаг гэж!
Бурхан намайг хайхрахаа больсон.Ай халаг гэж!
Хамгийн сүүлийн, цорын ганц аврал болМиний хүлцэл, ариуслын минь өндөрлөг юм.
```Аажмаар ухаан цэвэрлэгддэг.
Тасралтгүй зүрх ариусдаг.Нөхцөл болзолгүй сүнс
Дээдгэгээнийг тунхагладаг.Туйлын дээдээр хайрт Дээдгэгээн минь
Өөрийн бүтээл хүүхдийн дотор болонТэр хүүхдээр дамжуулан
Өөртөө ханамжийг өгдөг. ```Хүнд буй хамгийн сайн зүйл бол
Түүний талархлын дөл.Хүнд буй адгийн муу зүйл бол
Түүний давахын аргагүйТалархалгүйн овоо.
```Би тэвчээрийн үрээ алдлаа.
Би цэцэг мэт зүрхээ алдлаа.Би ханамж өгөх сүнсээ алдлаа.
Энэ бүхэнАдгийн тэнэг атаархлаас минь боллоо.
```Америк орны дуудлага
Дорой хулчгар муурыгАрхиран хүрхрэх арслан болголоо.
Америкийн хайр бүхий адислал
Тэр нэгэн арслангШилмэл, энхрий хурга болголоо.
```Сүнсний минь баяр баяслын
Өгүүлсэн түүхүүд итгэхэд хэцүү.Зүрхний минь шаналал
Өгүүлсэн түүхүүд итгэх боломжгүй. ```Мунхаг харанхуй, чадвар мөхөс хоёр
Салшгүй андууд.Цэцэг билэг, авъяас чадвар хоёр
Салшгүй андуудДээрээс нь
Мөнхийн төгс найзууд. ```Эцсийн эцэст,
Үнэн улам бүр хүчээ авч байна.Эцсийн эцэст,
Бурханы Ялалтыг би тунхаглаж чадна.Эцсийн эцэст,
Эзэн Дээдгэгээнээ инээмсэглэхийг би харах болно. ```Сүүлчийн найдварын туяанаас зууран байж,
Дотно болон гаднааТөгөлдөржлийн гэрэл,
Ханамжийн баяр хөөрийг би эрнэ. ```Тэр үхлийн сорилтыг хүлээн аваад
Ийнхүү тунхаглалаа:“Дэлхийн амьдрал
Хүмүүний бүтэлгүйтлийн шөнө бус.Диваажингийн амьдрал
Ханамжит баясалтай бууж ирж байна.” ```Миний хүмүүний ажил үүрэг бол
Зөв зүйлийг олж,Зөв зүйлийг хийхэд оршино.
Бурханы Бурханлаг ажил үүрэг бол
Өнгөрснийг минь мартаж,Одоог минь өршөөж,
Ирээдүйд минь найдварыг өгөхөд оршино. ```Жинхэнэ агуу зүйл тэнгэрт бий.
Жинхэнэ сайн зүйл газарт бий.Жинхэнэ уужим зүйл дотор бий.
Туйлын дээд Жинхэнэ бодит үнэнГазар, тэнгэр,
Дотно, гадна бий. ```Хүмүүний амьдрал бол
Айдсын боол.Бурханлаг амьдрал бол
Эрх чөлөөт ертөнцийн эр зориг. ```Ухаан минь
Давамгайлахаасаа залхжээ.Зүрх минь
Дотносохоосоо хэзээ ч залхаж чадахгүй. ```Өчигдөр
Дуурайлт миний мунхаг харанхуйг тэжээж байлаа.Өнөөдөр
Хязгаар миний хүлээсийг минь нэмж байна.Маргааш
Тэмүүлэл миний чөлөөллийг зарлах болно. ```Гагцхүү бүрмөсөн чи
Зэрлэг ухаанаа номхтго!Тэнгэрлэг нэр алдар чинь
Эргэн тойронд цэцэглэхийгТун удахгүй чи харах болно.
```Залбирлын ариун цаг
Дотор минь унтаж буй хүмүүнийг сэрээдэг.Бурханы баттай Цаг
Дотор минь өлсөж буй Бурханыг хооллодог. ```Дэлхийн эрэлчин зүрх
Нэгэн өдөр чин сэтгэлийн болно.Чухам тэр өдөр
Тэнгэрээс даллан дуудах мутарҮр шимээ өгнө.
```Аяа хөөрхий бие махбод минь,
Марафон гүйлт чиньАдгийн алдаа байсангүй.
ХаринМарафоны хөөр цэнгэл байсангүй нь
Үнэхээр харамсалтай алдаа байлаа. ```Бурханы хариу нэхэхгүй өршөөлийг
Хүртэх би хувьгүй.Хүмүүний байнгын яллагааг
Бас би хүртэх хувьгүй. ```Бурханыг таньсан Багш
Мөнх оршнолын Эрэг дээр зогсоход,Үхэлгүй оршнолын Үүдийг онгойлгоход,
Хязгааргүй оршнолын Цөмд ороход минь тусалдаг. ```Хүмүүний мөн чанарт
Хүн бүрийн мэдэхНэгэн зүйл бий:
Хүлээсийн зуулт.Хүмүүний мөн чанарт
Бараг хүн мэдэхгүйБас нэгэн зүйл бий:
Эрх чөлөөний цаасан шувуу. ```Хэрхэн хайрлахыг
Хүн төрөлхтөнд заахын тулдБи эхлээд
Бурханы сонгомол тагтаа болжҮргэлж тэнгэрт дүүлэн нисэх ёстой.
```Дэлхийд туйлын хэрэгтэй амин зүйлс:
Уйлан дуудаж буй зүрх,Өөрийгөө өгч буй амьдрал,
Бурхан болж буй сүнс. ```Яагаад боломжийг ашиглаж болохгүй гэж!
Өгсөн дээшлэх дуудлага эсвэлБайнгын баясал бологтун.
Энэ хоёр замын төгсгөлдСүр хүчтэй морилон ирэхэд чинь
Бурхан хүлээж байна гэжБи чамд батлан хэлье.
```FF 71-100. Энэ гучин яруу найргийг 1979 он 10-р сарын 23-нд Токио хотын Токио Принц Зочид буудалд байхдаа бичжээ.↩
Хөгжил баяслаа түгээ.
Бурханы Хайрыг чиХязгааргүй ихээр мэдрэх болно.
Өр зүрхний мэдрэмжээ гүнзгийрүүл.
Бурханы Ханамжийг чиХязгааргүй ихээр мэдрэх болно.
```Энэ бол
Нэгэн ижил мунхгуудын амнаасМиний сонссон захиас юм:
Хэрэв хүсэх юм болХүмүүн нууцалж чаддаг.
Хэдий хүсч байсан чБурхан хүлээн авдаггүй.
```Нэгэн энгийн үнэн:
Бурхан оршин буй.Нэгэн богино зурвас:
Бурхан надад хайртай.Нэгэн гүн гэгээрэл:
Би ганцхан Бурханых,Би зөвхөн Бурханы төлөө.
```Дэлхийн их өлсгөлөн ч тэр,
Диваажингийн дориун найр ч тэрИдэвх гарган ирэхийг минь таалдаггүйг
Ухаарсан тэр өдөр биАмар амгалангийн арвин ургацыг
Хурааж авсан юм. ```Зүрхнээс зүрхэнд хүрэх зам
Хоёр талаарааХанамжийн жимс бүхий
Төгөлдөр модтой.Үүнийг би бүхий л замын турш харсан юм.
```Дээдийн дээд Нигүүсэлийн Эзэн минь,
Би ганцхан Таны төлөө амьдардаг.Дээдийн дээд Ханамжийн Эзэн минь,
Би ганцхан Таны дотор амьдардаг. ```Бурханы Өндөрлөгт хүрэх
Нууц замыг би оллоо:Бүхнээс дорд хүмүүний
Хамгийн бохир хөлөндБи зүгээр л хүрдэг юм.
```Хэн надаас дээр амьдардаг вэ?
Хайрт Дээдгэгээн минь лав биш.Хэн надаас доор амьдардаг вэ?
Хайрт Дээдгэгээн минь лав биш.Хэн миний дотор амьдардаг вэ?
Хайрт Дээдгэгээн минь биш бол хэн гэж! ```Уучлаарай надад цаг алга.
Харамсалтай нь би бэлэн бус байна.Бурхан намайг тоохгүй нь тодорхой учир
Би яах гэж ...?Гэсэн
Гурван хуурмаг шалтаг бий. ```Жинхэнэ золиос гэрэлтэн гийдэг.
Жинхэнэ аз жаргал тогтуун урсдаг.Жинхэнэ төгөлдөр өсөн нэмэгддэг.
Жинхэнэ талархал үндсийг тавьдаг. ```Хэрэв чи Үнэнийг мэдэж байвал,
Хэрэв чамд Гэрэл байвал,Хэрэв чи Амгалангийн Далай бол
Энэ гурван тохиолдолд Бурхан чамдИтгэлтэй ярихыг зөвшөөрнө.
```Би зориуд бас
Үнэн сэтгэлээсээ зүтгэхэдДиваажин буун ирдэг.
Би эргэлзэлгүй бас
Нөхцөл болзолгүйгээр хайрлахадГазар дэлхий өөдлөн дээшилдэг.
```Миний хоёр нууц хүсэл:
Хүмүүний өөрчлөгдсөн ухааныгБурханд би үзүүлэх болно.
Бурханы Нигүүсэлийн ӨлмийгХүмүүнд би үзүүлэх болно.
```Зөвхөн нэг алхмын урд
Бурханы Нигүүсэл байна.Зөвхөн хоёр алхмын урд
Миний өөрчлөлт хувирал байна.Зөвхөн гурван алхмын урд
Бурханы Ханамжийн Мишээл,Миний талархлын мэгшил байна.
```Зүүдгүй шөнө
Өөдлөх шинжгүй өдрийг өгдөг.Нойргүй шөнө
Тав тухгүй өдрийг өгдөг. ```Доороос ирэх замбараагүй шуугиант дуудлага
Намайг, бүхий л оршнолыг минь айлгадаг.Дээрээс ирэх төгөлдөр аниргүй дуудлага
Намайг, миний бүхнийг гэгээрүүлдэг. ```Бүтэлгүй амьдралаа би
Нууц давтлага сургиулалт хэмээн боддог.Амжилттай амьдралаа би
Чөлөөт, нээлттэй үзүүлбэр хэмээн үздэг. ```Тэмүүллийн дуудлагаа би
Хүн төрөлхтнийТоомжиргүй уур амьсгалтай солилцдог.
Яагаад би ийм тэнэг юм бол?Үнэндээ, энэ бол Эзэний минь
Нигүүсэл, Өршөөл, Төгөлдөржил, ХанамжийнСургууль дээр сурсан
Эрхэм дээд хичээл юм. ```Бусдын төлөө байх нь
Эрх чөлөөний мөрөөдөлтэй гэсэн үг.Элэгсэг дотно байх нь
Эрх чөлөө бодит болохыг илтгэнэ.Нэгдэлтэй байх нь
Эрх чөлөөт Мөнхийн амьдралыг хэлнэ. ```Хөг нь нийлсэн сэтгэлийн толбууд
Үргэлж нэгэн зурвасыг илгээдэг:Хүмүүний амьдрал
Мунхаг харанхуйн шөнөтэй цугХооллох бүтэлгүй тавилантай.
```Амьдралд
Бурханы Гэгээрэлээс минь бусадБүх зүйл өсч үржээд
Дараа нь яван оддог.Бурханы Гэгээрэл минь
Зөвхөн гэрэлтэхийн тулд өсдөг,Зөвхөн өсөхийн тулд гэрэлтдэг бөгөөд
Хэзээ ч алга болохгүй. ```Бурханы гэгээрэл бол
Хүмүүний хувьд боломжгүй зүйл биш.Дэлхийн хувирал өөрчлөлт бол
Дэлхийн хувьд боломжгүй зүйл биш.Гималайг давах мэт
Өөрийгөө хэдийдэн давахМиний хувьд боломжгүй зүйл биш.
```Амьдрал минь ядран цуцаж байна.
Завьчныг би харсангүй.Амьдрал минь ядран цуцаж байна.
Завийг би харсангүй.Амьдрал минь ядран цуцаж байна.
Амьдрал гэх голыг би харсангүй.Ай халаг гэж!
Гурван хуучин, сайн андуудааХаанаас ч олсонгүй.
```Биет зүйлс өвдөж бас хөгширдөг.
Сэтгэл зүрхний зүйлс өсч бас гэрэлтдэг.Түүнчлэн Бурханаар өлсөх өлсгөлөн минь
Төрөл үгүй бас үхэл үгүй зүйл. ```Бурханы Хэрэгт би оролцдоггүй.
Өдөр бүр шинэ ертөнц бүтээхэд ньБи Түүнд боломжийг олгодог.
Бурхан бас миний хэрэгт оролцдоггүй.
Өдөр бүр хуучин ертөнцийг нураахадТэрээр надад боломж өгдөг.
```Миний доторх
Мунхаг харанхуйн хан хүүгХий хоосон хүсэл сэрээдэг.
Зүрхний миньҮзэсгэлэнт дотоод ертөнц,
Амьдралын миньҮүрэгт гадаад ертөнцийг
Дэмий бодол устгадаг. ```Амьдрал сайхан.
Тийм ч учраас би амьдардаг.Залбирал сэтгэл татам.
Тийм ч учраас би залбирдаг.Бүтээл үзэсгэлэнтэй.
Тийм ч учраас би хайртай. ```Миний Бурхан хэрэгцээтэй
Эгнэх зүйл үгүй.Миний Бурхан ханамжтай
Эгнэх зүйл үгүй.Бурханы гэгээрлийн
Ертөнц рүү орохын тулдМиний тэмүүллийн ертөнц
Нойроо умартан мэгшиж байна. ```Аяа явцуу итгэл минь,
Жижигхэн нүхэнд чиньХэдий болтол би амьдрах ёстой билээ?
Бачуурч, би үхэж байна.Намайг тайван орхиоч!
Ганц хором ч гэсэнХайрт Дээдгэгээнийхээ
Бүх орчлонгийн АмьсгалдЦэнгэхийг би хүснэ.
```From:Sri Chinmoy,Арван Мянган Дөлт Цэцэгс, 1-р хэсэг, Agni Press, 1979
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ff_1