Хөөр баяслыг чинь юу үгүй хийв?
Галт уул мэт уур хилэн чинь бус,Хорт могой мэт эргэлзэл чинь бус,
Уул овоо мэт бардамнал чинь бус,Харин шоргоолжийн төдий итгэлгүй байдал чинь билээ.
```Миний алсын харааг
Юу хязгаарлана вэ?Хорхойслын буга уу?
Үгүй!Эвдрэл сүйрлийн бар уу?
Үгүй!Эргэлзэл тээнгэлзлийн арслан уу?
Тийм ээ! ```Газар дэлхий дээр
Ганц андаа болгон авсанНайдварыг Архаг гутрал
Аваад сэмхэн одлоо.Ай хөөрхий,
Гүнээ живсэн зүрхэнд ньНайдварын солонгыг одоо
Хэн татуулах билээ? ```Бурханы Төрх заримдаа
Харагддаггүй юм гэжХэлэхтэй чинь би санал нэг байна.
Харин зарим үедБурханы Зүрх
Мөн л харагдахгүй юм гэжХэлэхийг чинь
Би хэзээ ч зөвшөөрөхгүй.Эзэн Дээдгэгээний минь Зүрх
Ямагт үзэгдэх болно. ```Хүмүүний төөрч будилсан ухаан,
Сүйтгэн эвдлэх амьдрал хоёртТамын найрал хөгжим
Үргэлж ялагддаг. ```Шунал хүслийн ертөнцөд
Тууштай байдал бол сүйрэл.Өөрийгөө өгөхүй тэмүүллийн ертөнцөд
Тууштай байдал бол ухаарал. ```Найдваргүй хүмүүн
Өөрчлөлт хувьслын мөрөөдөл,Ханамжийн бодит биеллийг
Уйлан дуудахгүй үедАврал эрсэн дэлхий
Нулимсандаа хахдаг. ```Миний төгөлдөр амьдрал,
Ханамжит зүрхийгУхааны маань үл хүрэх газар
Уйгагүй, сайтар нууна. ```Хорвоогийн хувьслын амлалт,
Хүмүүний төгөлдрийн мөрөөдөл,Бурханы Ханамжийн Бүжгийг
Миний итгэл найдварын амилалтТунхаглан зарлаж байна.
```Ер бусын сонин гэвэл
Бурхан намайг хайрласаар.Ер бусын сонин гэвэл
Хүмүүн намайг үзэн ядсаар.Ер бусын сонин гэвэл
Би амьд байсаар. ```Эхлээд найдвар ирэхэд
Араас нь амьдрал дагадаг.Эхлээд амьдрал ирэхэд
Араас нь төгөлдөржил дагадаг.Эхлээд төгөлдөржил ирэхэд
Араас нь ханамж дагадаг. ```Ухааны аюулт өвчин бол
Эргэлзэл, харамч зан хоёр юм.Ухааныг анагаах шидэт эм бол
Итгэл, нэгдэл хоёр юм. ```Үнэхээр түлхэлтийн эрин!
Тиймээс би БурханыНигүүсэлийн Өлмийд хүрэхийн тулд
Өөрийгөө дээш хүчлэн түлхдэг.Үнэхээр таталтын эрин!
Тиймээс биЗүрхээ гэгээрүүлэхийн тулд
Алгуурхан, болгоомжтой, чин сэтгэлээсээХайрт Дээдгэгээнээ доош нь татна.
```Бурхан намайг хаян одлоо.
Би сажилсаар.Хүмүүн намайг мөлжин шуллаа.
Би сажилсаар.Амьдралаа би ер ойлгосонгүй.
Би сажилсаар. ```Хэрэв чи харанхуй мунхаг бол
Чадал мөхөс болох нь гарцаагүй.Хэрэв чи чадал мөхөс бол
Хэн чамайг чухал болгож чадах билээ?Асгарах Нигүүсэлтэйгээ
Бурхан ч үүнийг хийж чадахгүй. ```Нэгэн зүйл мэгшдэг:
Мунхаг харанхуйн амьдрал.Нэгэн зүйл мөхдөг:
Мунхаг харанхуйн төгөлдөр бус. ```Бүү амар.
Тэмүүл!Хүн төрөлхтний дуудлагыг
Тэргүүлж манлайлахын тулдТэмүүл!
Хүн төрөлхтний найдварыгТэжээн тэтгэхийн тулд
Тэмүүл! ```Хүсэл шуналын харанхуйн гинж
Хэзээ ч үл суларна.Тэмүүллийн гэрлийн ашиг тус
Хэзээ ч,Хэзээ ч хорогдохгүй.
```Өөрийнхөө ялалтыг дуудан мэгшихэд
Бурхан нададАмжилтын бамбарыг өгдөг.
Бурханы Ялалтыг уйлан дуудахадБурхан надад
Дэвшлийн тэнгэрийг өгөөд зогсохгүйТөгөлдрийн нарыг өгдөг.
```Диваажин намайг үл хайхардаг.
Хорвоо намайг дайрч, шүүмжилдэг.Зөвхөн найдлага минь
Ухаантай минь хамт,Зүрхний минь дотор
Амьдралынхаа төлөө үлддэг. ```Эзэн Дээдгэгээн минь,
Таныхаа дотор амьдарна гэдэгХэцүү даалгавар бишээ.
Эзэн Дээдгэгээн минь,
Таныхаа төлөө амьдарна гэдэгХэцүү даалгавар бишээ.
Таныхаа төгөлдөр зэмсэг
Болохгүй амьдарна гэдэгХамгийн хэцүү даалгавар.
```Зөвхөн харанхуй мунхагтай
Бүү дуул.Чамайг юу ч дийлж чадахгүй.
Зөвхөн төгөлдөр бусын ханхүүтэй
Бүү бүжиглэ.Чамайг юу ч дийлж чадахгүй.
```Боловсрол хэзээ ч зогсохгүй.
Хайрыг өгдөг,Бишрэлийг мэдрүүлдэг,
Огоорол болгодог хичээлНадад үргэлж таалагддаг.
```Миний зүрх бол
Хайрлахад зөв анд.Миний зүрх бол
Эхлэхэд тохиромжтой газар.Миний зүрх бол
Итгэл даах зөв чиг заагч.Миний зүрх бол
Бурханы Ялалтын сайн элч. ```Аврал эрсэн дэлхий
Тоглолтыг төгсгөж чадахгүй.Хайхрамжгүй Диваажин
Тоглолтыг дуусгахгүй.Нэмэргүй хүмүүн
Тоглолтыг сүйрүүлж орхино. ```Ай халаг,
Хорвоо тэмүүлэхээ мартжээ.Ай халаг,
Диваажин урамшуулахаа мартжээ.Ай халаг,
Хүмүүн сурсан зуршлаа хаяхаа мартжээ.Ай халаг,
Бурхан залран ирэхээ мартжээ. ```Мөрөөдлийн хүч
Хүмүүнийг асуудалгүйАз жаргалтай болгох чадалтай.
Гэвч зөвхөн бодит үнэний хүч
Хүмүүнийг бүрэн төгөлдөрБолгох чадалтай.
```Хуучин залбирал чинь
Бурханд нөлөө өгөхгүй байж мэднэ.Гэвч Бурхан чамд
Чамайг үнэхээр жаргалтай болгохШинэ залбирал хайрлаж чадна.
Энэ нь ямар залбирал вэ?Бурханы өөрийнх нь таалсан
Бурханы Ханамж. ```Эв нэгдэл, дэвшлийн зүрх
Бурхан, хүн хоёрт сэтгэл ханамжийг өгнө.Авъяас чадвар, амжилтын ухаан
Ганцхан хүмүүнийг баярлуулна. ```Хүмүүний гадаад амьдрал
Эрх чөлөөний хүчийг урьдаж үзэхийгБайж ядан хүснэ.
Хүмүүний дотоод амьдрал
Нэгдлээс ундрах баяслын бодит үнэнМөнхөд болдог.
```Би Бурханы талд орох үед
Хайр минь асар өндөр хурд,Бишрэл минь барагдашгүй энерги,
Огоорол минь төгсгөлийн ялалт болдог.```
FF 131-150. Энэ хорин найргийг 1979 оны 10-р сарын 26-нд Осака Гранд Зочид буудалд бичжээ.↩
Хорхойслын амьдралдаа
Дур зоргоороо ноёрхлоо тогтоох ньМиний бүхий л хүслэн байлаа.
Тэмүүллийн амьдралын минь
Огоорлын онгодын баясал болОдоо миний бүхий л хүслэн.
```Бурханы Хайрын Дуудлага
Өмнөх араатан чанарыг минь хувирган өөрчилсөн.Бурханы Хайрын Дуудлага
Одоогийн хүмүүн оршихуйг минь гэгээрүүлж байна.Бурханы Хайрын Дуудлага
Бурханлаг ирээдүйг минь мөнхжүүлэх болно. ```Өнө мөнхийн ирээдүйтэй
Юу холбоотой вэ?Талархлын дөл.
Өнө мөнхийн ирээдүйтэй
Өөр юу холбоотой вэ?Огоорлын өчүүхэн үр.
```Хайр хэмээвээс зүрхний минь гоо үзэсгэлэн,
Бишрэл болбоос амьдралын минь үүрэг,Огоорол гэвээс ялалтын минь ханамж.
Энэ шинэ нээлтээр адислагдана гэж бодохоорМаргаашийн өдрийг би тэсэж ядан хүлээнэ.
```Хүмүүний дуслын төдий талархлын талаар
Хичнээн бага мэднэ вэ би.Бурханы Далай их Өршөөлийн талаар
Хичнээн бага мэднэ вэ би. ```Сул доройг айлган сүрдүүлж,
Хүчирхэг нэгэнтэй өрсөлдөн тэмцэх бус,Харин сул доройг хүчирхэгжүүлж,
Хүчирхэг нэгнийг гэгээрүүлэхэдАмерик орны онцгой хүч оршдог.
```Нэгдлийн талбар
Хүмүүний ямагт байвал зохих газар.Чухам тэнд л
Түүний доторх Бүтээгч,бүтээл хоёрХамтдаа жаргадаг.
```Бусдын алдааг санаатай өөлөх болон
Алдаа дутагдалд нь илтэд баясах ньЭнэ хорвоогийн хамгийн урт зам болно.
```Гурван янзын өглөгч:
Өгснөө зөвхөн арав дахинӨсгөж авахын тулд өгдөг өглөгч.
Агуу өгөөмөр зүрхтэйгээБатлах хүсэлтэй өглөгч.
Хүрэхийн тулд өгдөг өглөгч.Тэрээр жинхэнэ ханамжийн
Нууц урлагийг нээсэн нэгэн юм. ```Түүний нүцгэрч хоцорсон бие,
Цөхөрсөн тамир,Басамжлагдсан тэргүүн,
Сэхээрсэн зүрх,Хязгааргүй сэтгэл сүнс
Нэгэн өдөр, нэгэн цагт, нэгэн аргаарТүүнд чөлөөт амьдралыг өгөх болно.
```Хязгааргүй Өгөөмөрийнхөө улмаас
Бурхан бээр Америк орондӨөрийнхтэйгөө төстэй зүрх өгсөн байхад
Хэрхэн Америк оронХорвоо ертөнцийн асуудлыг
Хэрэгсэхгүй өнгөрч чадах билээ? ```Хоёр бие дэх нэгэн зүрх:
Өөрийгөө өгөх Бурханыг хайрлагч.Нэгэн бие дэх хоёр зүрх:
Хатуу сэтгэлт хорвоод дурлагч. ```Зөвхөн Бурханых хэмээн
Мэдэрч чадах үед биШөнийн дотор амжилтанд
Хүрэх боломжтой.Бурханы л төлөө амьдардаг гэж
Өөрийгөө ятгаж чадах цагтХэзээд хязгаараа давах дэвшил минь
Боломжтой төдийгүй зайлшгүй юм. ```Зовлон шаналалд автвал
Бурханы Зөн Билгийн Мэлмий,Нигүүсэлийн Зүрх хоёроос
Ангид орших зүйл үгүй тулБурханд чи таларх.
```Агуу багш
Эрэлчнийг урамшуулдаг.Агуу багш
Эрэлчний дотор, түүгээр дамжинТэмүүлдэг.
Агуу багш
Эрэлчний аяллын сүнс басТүүний аяллын зорилго нь болохоо мэддэг.
```Хүчтэй хүсэл эрмэлзэл
Боломжийг бий болгоно.Боломж бүхэн адислалаас ч илүү,
Үнэндээ тэр өөрөө өчүүхэн зорилго юм. ```Биднийг залбирч байхад хүртэл
Бурхан биднийг ямагт хянаж байдаг.Учир юу вэ?
хэмээвээсҮнэнхүү чин сэтгэлтэн
Төрлөө хараахан олоогүйгТэрээр мэддэг юм.
```Хорвоогийн дуусашгүй цуурхал
Мөхөж буй тулДиваажин хошигнолоор
Цэнгэж чадахгүйд хүрлээ. ```Дотор минь буй араатныг айлгадаг
Миний Бурхан бол тэр аяараа Шударга ёс.Дотор минь буй хүмүүнийг гэгээрүүлдэг
Миний Бурхан бол тэр аяараа Нигүүсэл. ```Эргэлзэгч ухаан,
Боомилох тамир хоёрГадаад ертөнцийг эзлэгчид
Өөрийгөө зориулах амьдрал,
Нэгдлийн зүрх хоёрДотоод ертөнцөд ялагчид.
```FF 151-185. Энэ гучин таван яруу найргийг 1979 оны 10-р сарын 27-ны өдөр Осака хотын онгоцны буудал дээр Шри Чинмой онгоцоо хүлээн сууж байхдаа бичжээ.↩
Өчигдөр би
Бурханы Арслан Хүчтэй байхыг хүссэн юм.Өнөөдөр би
Бурханы Буган Хурдтай байхыг хүсч байна.Маргааш би
Бурханы хайртай энхрий Хурга болохыг хүснэ. ```Энэ дэлхий дээр
Мужаан ИйсусаасБусад бүх хүн
Өөр нэгэн Христ хэмээнХристэд үл итгэгч тунхагладаг.
```Амьдралын гэнэн төөрөгдөл
Биднийг санаатай мунхруулж,Санамсаргүй сэрээж,
Хайр найргүй сорьдог чЯмар ч асуудалгүй бид
Ялагч болдог. ```Чин сэтгэл бол
Ариун бодлын минь эх булаг.Ариусал бол
Эрхэм зорилгын минь эх булаг.Бурханлаг бол
Бүх хорвоогийн нэгдлийг ухаарахГэгээрлийн минь эх булаг.
```Бардам зангийнхаа амьсгал нь болсон
Тэр хүн чи бишээ.Атаа жөтөөнийхөө амьдрал нь болсон
Тэр хүн чи бишээ.Харанхуй мунхагийнхаа цогцос нь болсон
Тэр хүн чи бишээ.Бурханы Зөн билэгт Хайрын зүрх нь болсон
Тэр хүн чи мөн. ```Өнө мөнх оршнолын мандан гийх цаг!
Залбиралт зүрх минь,Бясалгалт амьдрал минь
Чин зүрхнээсээ таныг дуудаж байна.Өнө мөнх оршнолын мандан гийх цаг!
Гэгээрлийн минь уужим дэлгэр,Бурханы тунхаглалын минь урт удаан
Таныг харан мишээж байна. ```Эрх чөлөөт ухаан
Айдас үгүй зүрхийг агуулна.Айдас үгүй зүрх
Нойроо умартсан сүнсийг агуулна.Нойроо умартсан сүнс
Толбо үгүй зорилгыг агуулна. ```Эрх чөлөөний дүр төрх
Хаана байна вэ?Хаа ч үгүй.
Төгөлдрийн төлөөх уралдаан
Хаана байна вэ?Хаа ч үгүй.
Ханамжийг өгөх энэрэл
Хаана байна вэ?Хаа ч үгүй.
```Миний энхрий хайр
Намайг ариун болгодог.Миний зүтгэлт бишрэл
Намайг итгэлтэй болгодог.Миний хүлцэх огоорол
Намайг төгөлдөр болгодог. ```Ухааны чинь эмх цэгцгүй бодлын дунд
Бурхан бээр гийн ирэхэд бэлэн чТуйлын боловсон Тэрбээр
Хүндэтгэлийн урилга болонҮнэт үйлс зүтгэлийг чинь хүлээдэг.
```Мөнхийн өлсгөлөн, хаана байдаг вэ?
Хүмүүний тэмүүллийн зүрхэнд үү?Үгүй ээ!
Мөнхийн өлсгөлөн, хаана байдаг вэ?
Хүмүүний дүүлэн нисэх сүнсэнд үү?Үгүй ээ!
Мөнхийн өлсгөлөн, хаана байдаг вэ?
Бурхан болоод хүмүүнийХарилцан бие биедээ
Өөрсдийгөө зориулах үүрэг хариуцлагат оршино. ```Талархал хадгалагдан үлдэнэ гэдэг
Бараг боломжгүй зүйл.Давахад бэрх энэ туршлагыг
Би хүмүүний найдваргүй чадвар,Аврал эрсэн оршоомжтой
Нэгдсэн амьдралаасаа олж мэдсэн юм. ```Шударга ёсны Бурхан
Заримдаа намайг хайрлахааЗориуд мартдаг юм.
ХаринНигүүсэлийн Бурхан
Өөртэй нь дайн зарласан чҮргэлж намайг хайрладаг.
```Огоорлын мод минь
Бурхан-Ургацыг өгдөг.Итгэсэн ч, үл итгэсэн ч
Үргэлж тэр ургац өгдөг.Аяа эрэлчин андууд минь,
Үүнийг та нар басӨөрийгөө зориулах
Тэмүүллийн амьдралдааОролдож бас үзэж болно шүү.
```Өөрийгөө зориулах зүрхэнд
Дотоод саранд хүрэхСаадгүй нэгэн зам бий.
Бурхан болох сүнсэнд
Дотоод наранд хүрэхСаадгүй нэгэн зам бий.
```Бүр эхнээсээ аваад би
Бурханы Лимбэ нь байлаа.Орчлон хорвоог уяраавч
Сэтгэл үл ханав.Одооноос эхлэн Бурханыг
Өөрийнх нь Аргаар баярлуулахХөл бөмбөгийн бөмбөг нь болно би.
Энэ л аргаар
Хорвоо ертөнцийн дуудлага,Диваажингийн инэээмсэглэлийг
Нэгэн зэрэг тэтгэхБурханы сонгосон зэмсэг
Болж чадна би. ```Хумхийн төдий
Чин сэтгэлийн чармайлтандБурхан буун ирдэг.
Хормын төдий
Өөрийгөө өгөн мэгшихэдХараач,Бурхан чамайг баяртай харж байна.
```Аяа хорвоо дэлхий,
Төгөлдрийг өгөх гайхам амлалтаарааДахин намайг бүү хорхойсуул.
Аяа Дээд Тэнгэр,
Ханамж өгөх бишрэм андгайгаарааДахин намайг бүү хорхойсуул.
```Сүнсний минь дотор чи
Асар том цоорхойг хардаг.Хөөрхий сүнсэнд чинь би
Өчүүхэн ч зорилгыг үл харна. ```Аяа арц хүж анхилсан өглөө
Үзэсгэлэнт мишээлд чинь би дуртай.Аяа амгаланг түгээх үдэш
Хүртэх хувьтай амралтыг чинь би хүндэлнэ. ```Гадна, дотно ертөнцдөө
Ялагч байсан цаг үе надад байлаа.Ай халаг гэж, одоо би
Шоргоолж мэт,Сул дорой найдвартай болжээ.
```Үүлэнд хиртсэн ухаан чинь
Өнөд чамайг баллана.Од мэт гялалзах зүрх чинь
Ханамжийг өгөөд зогсохгүйЧамайг мөнхрүүлнэ.
```Аяа үлбэгэр айдас минь,
Чи ганцаар бишХайрт Дээдгэгээнтэй минь хамт ирдэг учир
Би чамд дуртай.Аяа хөөрөн бүжих баясал минь,
Чи ганцаар бишХайрт Дээдгэгээнтэй минь хамт ирдэг учир
Би чамд хайртай. ```Хүмүүний занал хорсол бүгд
Түүний тархинд бий.Түүний зүрхэнд буй
Бурханыг хайрлах хайр мөдхөнБүхий л оршнолоор нь бялхах болно.
Учир нь зөвхөн хайрТүүний жинхэнэ мөн чанар юм.
```Мухар сүсэг хийгээд ягшмал үзлийн далайд
Чи живжээ.Учир шалтгаан хийгээд эргэлзлийн далайд
Тэр живжээ.Өөрийгөө өрөвдөх хийгээд хоосон зэрэглээний далайд
Би живжээ. ```Мэдлэгийн дөл бол
Балчир бурхад.Мэргэн билгийн нар бол
Хүчирхэг идэр Бурхан. ```Өөрийгөө ганцаараа хэмээн бодвол
Цэцэглэн хөгжих ирээдүйБаталгаагүй болно.
Өөрөөсөө илүү
Хорвоо ертөнцийн тухай бодволЦэцэглэн хөгжих ирээдүй
Баталгаатай байх боломжтойИхэнх үед Бурханыг бодвол
Цэцэглэн хөгжих ирээдүйБаталгаатай байх болно.
Гэвч чи үргэлж
Зөвхөн Бурханы тухай бодволЦэцэглэн хөгжих ирээдүй
Алдаа мадаггүйБаталгаатай болно.
```Төөрөгдөл бол тархинд бий,
Сүйрэл бол тамирын хүлээсэнд бий,Төгөлдөр бол өөрийгөө өгөхөд оршино,
Ханамж бол Бурханд хүрэхэд оршино. ```Ухааныхаа дотор инээмсэглэв.
Хүн бүр намайг тохуурхлаа.Зүрхнийхээ дотор инээмсэв.
Хэн ч намайг ойшоосонгүй.Сүнснийхээ дотор инээмсэглэв.
Бүгд намайг хайрлах болно. ```Хямрал бүр эрлийг минь эрчимжүүлнэ.
Эрэл бүр аяллыг минь хурдасгана.Аялал бүр Хайрт Дээдгэгээний минь
Царайнд гэрэлтэх ханамжийн туяа. ```Үхлийг сөрөн тэмцэхийг чи хүсдэг.
Чи амжилтанд хүрнэ гэж би хэлье.Зөвхөн ганц зүйл,
Бяцхан талархлын дөлийгӨөртөө хадгалж яваарай.
```Эрэлчин минь,
Үлбэгэр дорой итгэлээЗөвхөн өргөхийг хичээгтүн.
Нижигнэсэн ялалтУдахгүй чинийх болно.
```Хайрлахуйн урлаг
Бодолд умбасан аянг маань гэгээрүүлдэг.Бишрэхүйн урлаг
Чин зүрхний аяллыг маань хурдасгадаг.Огоорохуйн урлаг
Үр шимт аяллыг маань ханамжтай болгодог. ```Хүн бүрт
Найдах чадвар байдаггүй.Хүн бүрт
Инээмсэглэх чадвар байдаггүй.Харин хүн бүрт
Уйлан дуудах чадвар байдаг. ```Гоо үзэсгэлэн гэдэг
Инээмсэглэн буй Бурхан та минь билээ.Хүч чадал гэдэг
Гэгээрүүлэн буй Бурхан та минь билээ.Үр өгөөж гэдэг
Хайрлан буй Бурхан та минь билээ.```
FF 186-200. Энэ арван таван яруу найргийг Шри Чинмой 1979 оны 10-р сарын 27-нд Осака хотоос Токио орох замдаа онгоцонд бичсэн юм.↩
Хүслийн амьдралТөгөлдөр бус, чадваргүй, Ханамжгүй байдал гэхЦочирдом чадамжаар бүчигдэнэ.
```Ухааныг минь тэтгэх тэр бээр
Жинхэнэ багш бусЕрдөө нэг хөгжөөн баясгагч юм.
Зүрхийг минь тэтгэх тэр бээр
Багш төдийгүйБурханд ханамж өгөх
Үүргээ биелүүлэхэд миньХамгийн агуу туслагч болдог.
```Гэгээрэл бол
Хүмүүний тэмүүллийн босго,Бурханы Ханамжийн Эрэг хоорондын
Тасралтгүй ид шид. ```Амжилтанд хэрхэн хүрэх вэ?
Хүчирхэг бөгөөд сүр жавхлантайгаар.Үргэлжлүүлэн хэрхэн урагшлах вэ?
Чин зүрхнээсээ бөгөөд нойроо умартан.Хэрхэн биеллийг олох вэ?
Эргэлзээнгүй бөгөөд нөхцөл болзолгүйгээр. ```Ондоо нэгэн өдөр айлчлан ирэхэдХ
үслийн ертөнц минь намайгМаш чангаар чимхэн өвтгөдөг.
Ондоо нэгэн өдөр айлчлан ирэхэд
Тэмүүллийн ертөнц миньНамайг засч залруулан,
Бурханыг зорих аяллыг маань түргэтгэдэг. ```Ухаан чинь
Асуултаар бялхана.Тэдгээрт хариулж чадах
Зөвхөн ганц багш бий.Тэр багш хэн бэ?
Чиний аниргүйг хайрлагч зүрх. ```Эцэг эх Бурхан адил
Биеэ авч явах ёстой юу?Хүүхдүүдээсээ тэд
Хамаагүй илүүАриун, энгийн хэмээн
Чин сэтгэлээсээМэдрэх юм бол боломжтой.
Ийнхүү мэдэрнэ гэдэгтҮнэхээр би эргэлзэж байна.
Эцэг эх Бурхан адилБиеэ авч явах ёстой юу?
Үгүй ээ!Зөвхөн ганц Бурхан
Оршин буй бас оршиж чадна.Тэр Бурхан бол
Ертөнцийн Төгс төгөлдөр,Хэтийдэн давсан Төгс төгөлдөр юм.
```Өгөхийг би хүсэхгүй.
Авахыг би хүсэхгүй.Би зөвхөн
Илүү ч үгүй, дутуу ч үгүйБурхан бээр юу хийж буйг
,Хэрхэн үйлдэж байгааг,Ямар учраас үйлдэж байгааг
Харахийг хүсч байна. ```Миний өмчийг хэн хамгаалах вэ?
Цэцэн билгийн Гэрэл болсон Бурхан минь бишээ,Нигүүсэлийн Далай болсон Бурхан минь ч бас биш.
Харин харанхуй, хомхой сэтгэлийг үржүүлсэнТөгс бус чанар хамгаална.
```Диваажингийн аниргүй,
Хорвоогийн шуугиан хоёроосТэр бүү хэл
Бурханы нөхцөл болзолгүйХязгааргүй Нигүүсэлээс
Юуг ч би бэлэн хүлээх ёсгүй. ```Туйлдаа хүртэл гутралд бүү жив.
Нэгэн өдөр, нэгэн аргаарЧиний ариун залбирал тус болж,
Нигүүсэлийн Тэнгэрлэг БурхантайУчран золгуулах болно.
```Нойроо умартан Бурханд зүтгэгч,
Өө сэвгүй хүмүүнийг хайрлагч хоёрНийтлэг шагнал хүртэх нь
Ай халаг гэжАяандаа харууслыг хүчтэй хуруулна.
```Харалган бодол санааг
Хазгар хүмүүн,Хагдрах амьдрал хоёр л
Үнэлж мэднэ. ```Миний бие минийх бус
Бурханы Нигүүсэлийн Гэрэлийн нэг хэсэг.Миний сүнс минийх бус
Бурханы Ханамжит Баяр жаргалангийн нэг хэсэг. ```From:Sri Chinmoy,Арван мянган Дөлт Цэцэгс, 2-р хэсэг, Agni Press, 1979
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ff_2