Бурханы шавхагдашгүй Мөрөөдөл
Намайг доош нь аваачлаа.Тэр үед Бурханы цаг цохисон юм.
Бурханы төгсгөлгүй Бодит Үнэн
Намайг дээш нь аваачина.Дахин Бурханы цаг цохих болно.
```Бурхан чамайг Өөр дээрээ
Гэмтэлгүй хүрэхийг хүссэн юм.Гэвч юу хийснээ
Чи өөрөө мэдэж байгаа.Бурхан дээр чи өөрчлөгдөөгүй очжээ.
```Чиний мөрөөдлийн өгсөх шат
Чамайг, бүхий л оршнолыг чинь ховсдоно.Чиний тэмүүлэлт амьдралын чин зүрхний дэвшил
Бурхан, Хайрт Дээдгэгээнд чинь ханамжийг өгнө. ```“Бурхан яагаад надад
Ийм хайхрамжгүй ханддаг юм бол?Хүмүүс яагаад надад
Ийм талархалгүй юм бол?”Энэ хоёр огт хувиршгүй шаналанг
Би түүний төрхөөс нь олж хардаг.
```Ай Бурхан хаана байдаг юм бол?
Тэр хайрын минь найдлагат байдаг юм болов уу?Ай Бурхан хаана байдаг юм бол?
Тэр нэгдлийн минь хүрээнд байдаг юм болов уу? ```Сул дорой учраас
Чиний бүтээл сүйрэх болно.Ариусал үгүй учраас
Түүний бүтээл сүйрэх болно.Тодорхой бус учраас
Миний бүтээл сүйрэх болно.Гэвч нүд цавчилгүй өөрийгөө зориулах учраас
Бурханы бүтээл үүрд үргэлжлэх болно. ```Бурхан гагцхүү өгөн өгсөөр.
Тэрбээр авдаггүй юм.Тэр бүү хэл,
Дэлхийн зуурдын амьдралЭхлэх үеэс бидний сурсан
Зээлэхийн овжин урлагийг чТэрбээр мэддэггүй юм.
```Зөвхөн бидний итгэлийн амьдрал баталгаатай,
Бусад бүх зүйлд баталгаа алга.Зөвхөн бидний нэгдлийн зүрх төгөлдөр,
Бусад бүх зүйл төгөлдөр бус. ```Надад байгаа нь бүтэлгүй мөрөөдлүүд.
Гэвч би цаашаагаа явах болно.Надад байгаа нь сийчэгдсэн зүрх.
Гэвч би үргэлжлүүлэн хийх болно. ```Загнагтун, Эзэн минь,
Намайг цуцахгүй загна.Хараагтүн, эзэн минь,
Нүүрэн дээр минь хараа.Гэвч Эзэн минь, Өөрийн Хишгээ
Өгөхөө бүү мартагтүн.Та сая живаа жилийн өмнө
Унтах нойроо умартан,Бас нөхцөл болзолгүйгээр
Таныг хайрлах чадварыгНадад өгнө гэж хэлсэн билээ.
```Бурханы Хүрээлэлийн
Үнэнч гишүүн болохыг чи хүсвэлЧи өөрөө юу биш болох:
Хорт эргэлзлээс үтэр түргэн татгалз.Чи өөрөө юу болох:
Бурханы сонгомол зэмсгийгЧин зүрхнээсээ хүлээн ав.
```Хувирашгүй Нигүүсэлтэйгээ
Бурхан намайг тэнгэрээс ажигласан юм.Өсөн нэмэгдэх тээнэгэлзэлтэйгээ
Би газраас Бурханыг ажигласан юм. ```Хүмүүнийг дур хүсэл чангаадаг.
Бурханыг Нигүүсэл чангаадаг.Энэ бол Бурхан, хүмүүн хоёрын
Бүр хамгийн хуучны түүх. ```Нэгэн өдөр би Эзэн Дээдгэгээнээ
Нөхцөл болзолгүй хайрлах болно.Эзэн Дээдгэгээн минь үүрд намайг өршөөснөө
Нууцхан надад хэлэх болно.Ийм хоёр найдлага
Булгилах зүрхэн дотор минь үргэлж аялагдана. ```Найдлага дахин нэг удаа
Чамайг сэргээх болтугай.Итгэл дахин нэг удаа
Чамайг хөтлөх болтугай.Огоорол дахин нэг удаа
Чамд ханамжийг өгөх болтугай. ```Ярианы минь дотор
Хэсэг гэрэл байх ёстой.Гэрлийн минь доор
Хэсэг баяр баясгалан байх ёстой.Баяр баяслын минь дотор
Хэсэг Бурханы Ханамж байх ёстой. ```Чинийх бол
Давтахын аргагүй замМинийх бол
Тооцоолохын аргагүй зам.Бурханых бол
Салгахын аргагүй зам. ```Тэмүүллийн амьдрал гэдэг бол
Хэмжээлшгүй бас нандин хүрээ.Хүслийн амьдрал гэдэг бол
Хүлж бас боомилох уяа. ```Тэд түүнийг
Шийдэмгий алхам гэж нэрлэдэг.Би түүнийг
Мунхаг харанхуйг сорьсонАгуу анд гэж дууддаг.
```Үнэнээс айх айдас чинь
Чамд тулгарсан аюул.Мунхаг харанхуйг хайрлах чинь
Чамд тулгарсан аюул.Жижиг “би”-тэйгээ үргэлж хамт байх чинь
Чамд тулгарсан аюул.Энэ бүх аюулаасаа чи яаж гарч чадах вэ?
“Бурхан одоо болтол намайг хайрладаг.”гэж
Чин зүрхнээсээ зөвхөн ганц удаа хэл. ```Аяа Эзэн минь,
Зөв сайн байгаад Та ядрав уу?Та ядарсан бололтой.
Аяа Эзэн минь,
Бурханлаг байгаад Та ядрав уу?Та ядарсан бололтой.
Аяа Эзэн минь,
Төгөлдөр байгаад Та ядрав уу?Та ядарсан бололтой.
Аяа Эзэн Дээдгэгээн минь,
Тэгвэл Та намайгНинжин Зүрх,
Бурханлаг Амьдрал,Төгөлдөр Дүрээрээ адислаач.
```Үхэлтэй цуг чи хэр хол явж чадах вэ?
Их хол явахгүй!Амьдралтай цуг чи хэр хол явж чадах вэ?
Их хол явахгүй!Бурханы Зөн билгийн Мэлмий,
Түүний Нигүүсэлийн Зүрхтэй хамтЧи хэр хол явж чадах вэ?
Чи Мөнх оршнолынТөрөл үгүй, үхэл үгүй Эрэгт хүрч чадна.
```Тууштай хурд нь
Түүний мөнхийн аяллын амин сүнс юм.Чин хүсэл эрмэлзэл нь
Түүнд үхэшгүй мөнхийнЯлалтанд хүрэх Оноог өгнө.
```Түүний чин үнэнч амьдрал,
Ариун зүрх, бурханлаг сүнс ньБиднийг дагалдан гаргаж өгөх
Диваажинд заяатай гурван зорчигч. ```Бурхан, хүмүүний хооронд
Нууцлаг ангал бий.Үүнтэй адил
Бурханы Нигүүсэлийн Өлмий,Хүмүүний төгөлдөр бус толгойн хооронд
Нууцлаг холбоо бий. ```Аяа Эзэн Дээдгэгээн минь,
Үлбэгэр сул зүрх, үр ашиггүй ухаан,Мунхаг амьдралаа хичнээн удаан
Би өргөхийг хойшлуулахаас үл хамааранТа намайг хүлээнэ гэдгийг би мэдэж байна.
```Тэр зандарч, загнавч
Эелдэг зөөлөн чанар ньТүүний зүрхэнд
Туйлын эелдэг хэвээр.Тэр өршөөлгүй доромжловч
Түүний нэгдэл ньДотор болон гаднаа
Бүрэн төгс нэгдмэл хэвээр. ```Өчигдөр миний амьдрал
Харанхуйн дунд эхэлсэн.Харанхуй амьдралаасаа
Би юу хүсэн хүлээж чадах билээ?Маргааш миний амьдрал
Бурхантай нэгдсэн амьдралаас эхэлнэ.Бурхантай нэгдсэн амьдралаасаа
Би сэтгэлийн угаасБүхнийг хүсэн хүлээх болно.
```Чин сэтгэлийн жаргал бол миний бараа бологч.
Тийм ч учраас би маш хол явна.Үр дүнтэй нэгдэл бол миний бараа бологч.
Тийм ч учраас би Төгөлдөр Зорилготоо хүрнэ. ```Үймэлдэх эргэлзэл
Удаан удирдан залж чадахгүй.Хямраах айдас
Удаан удирдан залж чадахгүй.Ханамжийг өгөх итгэл
Удаан төдийгүйҮүрд, мөнхөд
Удирдан залж чадна, залах болно. ```Ай бүтэлгүйтлийн минь эх үүсвэр,
Хэдий би чамд дургүй чЧамайг би бас үзэн яддаггүй.
Аяа ялалтын минь ундарга,
Хэдийгээр чи надад уудам цар хүрээтэйЯлалтын өндөр уулсыг өгсөн ч
Ханамжийн нар миньАлс хол байгаа учир
Чамайг би бүрэн хайрлаж чаддаггүй. ```Эзэн Дээдгэгээн минь
Миний чихийг таглалаа.Хорвоогийн хяналтгүй хов живийг
Дахин би сонсохгүй.Эзэн Дээдгэгээн минь
Миний нүдийг боолоо.Хорвоогийн үхэшгүй мунхаг шөнийг
Дахин би харахгүй. ```Хорвоод үндэс сууриар минь айлгах гэж
Мунхаг харанхуйн луу өршөөлгүй гарч ирлээ.Төсөөлж байснаараа
Намайг аварч, төгөлдөржүүлэхийн тулдНигүүсэлт Эзэн минь амьсгаа даран
Хязгааргүй Өгөөмөр бэлэгтэйгээ гарч ирлээ. ```Чи бол
Үнэнхүү үл итгэгч.Үнэнчийг чинь би үнэлж байна.
Чи бол
Үнэнхүү мунхаг харанхуйг тэтгэгч.Хөдөлшгүй итгэл үнэмшлийг чинь би биширч байна.
Гэхдээ нэгэн өдөр, нэгэн аргаар
Огт ондоо түүхээр чиБид бүгдийг адислах болно.
```Бухимдал цаашид хэрэггүй.
Итгэлийн саран улам гэрэлтэнэ.Итгэлийн саран цаашид хэрэггүй.
Амлалтын наран гийж байна.Амлалтын наран цаашид хэрэггүй.
Ялалтын минь мишээлийгБурхан аль хэдийнээ өгчээ.
```Аминч үзлийг анхаарал халамж тэжээдэг.
Бидний найдваргүй араатан-хүмүүнАвирын өөрчлөлт төгөлдөржлийг
Бурханы Нигүүсэлийн Далай тэтгэдэг.```
FF 236-261. Энэ хорин таван найргийг 1979 оны 10-р сарын 27-ны өдөр Хонконгоос Бангкок орох замдаа бичжээ.↩
Аяа найдварын бороон дуслууд минь,
Энэ удаа та нарЗүрхний минь цурам хийхгүй
Өлсгөлөнг дарахын тулдБодит үнэнийхээ цацрагтай буун ирээч.
```Миний хэрэгцээ бол
Залбирал, эмзэгхэн залбирал.Миний хэрэгцээ бол
Бясалгал, богинохон бясалгал.Миний хэрэгцээ бол
Төгөлдөр, өчүүхэн төгөлдөр. ```Сайхан сэтгэл харалган бус.
Сайхан сэтгэл бол нэгдлийн ухаарал.Харалган бол бүтэлгүйтэл,
Дотно, гаднагүй бүтэлгүйтэл. ```Чин зүрхнээсээ, цурам хийлгүй
Энд л хүн төрөлхтнийг хайрла.Шагналыг чи мадаггүй бас хязгааргүй ихээр
Өөр газар авах болно. ```Аниргүй гэж юу вэ?
Бурханы байгалиас заяасан Гоо үзэсгэлэн.Аниргүй гэж юу вэ?
Хүмүүний хөлсөө урсган олсон төгөлдөр. ```Хүч тэнхээ хайрлагч
Хэрхэн болох вэ?Хүчээ сорисноор бус,
Хэрүүл тэмцлээр бусХарин Бурханы
Ухааруулж бас ханамжийг өгөхХүсэлтэй нэгдсэнээр болно.
```Сэтгэл зүрхний тогтсон амьдрал
Амар биелэх хэрэг биш.Харин эд баялгаар ханасан амьдрал
Хүрэх боломжгүй зорилт. ```Миний самуурсан ухаан,
Миний хойш суух зүрх,Миний төгөлдөр бус амьдрал
Мөдхөн бүр мөсөн дуусна. ```Баталгаагүй байдал,
Ариусалгүй чанар,Атаархал гэмээ хүлээдэг.
Гэвч бардамнал хаана ч, ямар ч гэмийгНаманчлах бараг боломжгүй гэж үздэг.
```Хүмүүний бүрэн төгөлдөржил нь
Бурханы мөнх цагийн Мөрөөдөл.Хүмүүнийг хатгаж хазах бухимдал нь
Түүний алга болохгүй мөн чанар. ```Тамирын ертөнцөд
Бие махбодын гоо үзэсгэлэнБардамнахгүй орших нь
Бараг байж боломгүй үнэн.Зүрхний ертөнцөд
Сүнсний гоо үзэсгэлэнБардамнахгүй орших нь
Жирийн бас гарцаагүй явагдах үзэгдэл. ```Намайг бас төгөлдөржлийг минь
Боддог учирБуруугаа гэмших мэдрэмж
Би чамд хайртай.Миний доторх Хайрт Дээдгэгээний
Дээдийн дээд ханамжиндСанаа тавьдаг учир
Гэгээрлийг ухаарах мэдрэмжБи чамд хайртай.
```Бие махбодын ертөнцөд
Хорт тахлын инээдийг би хардаг.Тамирын ертөнцөд
Аюул осолтой инээдийг би хардаг.Ухааны ертөнцөд
Хахир харам инээдийг би хардаг.Зүрхний ертөнцөд
Үнэт нандин инээмсэглэлийг би хардаг. ```Би хувилбар судалдаг.
Ухаандаа би амгаланг олдог гэх ньУхааны хувилбарууд дунд байдаг.
Байнгын ханамжийг би авдаг гэх ньЗүрхний хувилбарууд дунд байдаг.
Эргэлзэлт шөнө эсвэл итгэлт өдөр бол
Ухааны хувилбарууд.Дуу нүргээнтэй хагарал эсвэл чин зүрхний нэгдэл бол
Зүрхний хувилбарууд. ```Хэн ч надтай
Тоглохыг хүсэхгүй учирБи сүүдэртэйгээ тоглодог.
Хэн ч надтай
Дуулахыг хүсэхгүй учирБи бүтэлгүйтэлтэйгээ хамт дуулдаг.
```Аяа ухааны минь мөнгөн дөл,
Би чамд хайртай.Амьдралыг минь сэрээж өгөөч!
Аяа зүрхний минь алтан дөл,
Диваажинг зорьсон аяллыг миньХурдасгаж өгөөч!
```Сайхан санаат дэлхийтэй
Зэрэгцэх зүйл үгүй.Хайхрамжгүй Диваажинтай
Зэрэгцэх зүйл үгүй.Өөрчлөлт үгүй амьдралтай
Зэрэгцэх зүйл үгүй.Өршөөлт Бурхантай
Зэрэгцэх зүйл үгүй. ```Хорвоод бүү саад бол.
Тэрээр их завгүй.Хорвоог бүү зовоо.
Тэрээр их сул.Хорвоог бүү өөрчил.
Тэрээр их зөрүүд. ```Амьдралд байнгын зүйл гэж байхгүй.
Үнэндээ, энэ бол гунигт туршлага.Бурхан баталгаа амлахгүй.
Үнэндээ, энэ бол сүйрлийн туршлага. ```Сүүдэр минь хүртэл надаас зайлсхийдэг.
Бие маань хүртэл надад дургүй.Амьдрал минь хүртэл намайг гонсойлгодог.
Бурхан минь хүртэл намайг мартах юм. ```Хуурамч бурхдад дуулгавартай байхад
Дуулгавар бол даруй үхэл болдог.Жинхэнэ Бурханд дуулгавартай байхад
Дуулгавар бол төгс төгөлдөржилт болдог. ```Дүүлэн нисэх тэмүүлэл чамд байвал
Холын гүйлтэнд чиБүрэн тайлагдаагүй онгодын тэнгэрт
Хүрэх нь гарцаагүй. ```Энэ доголдсон амьдрал
Үнэхээр доголдолтой,Гэвч
Энэ бүтээлч зүрхҮнэн сэтгэлээсээ бүтээлч.
```Эр хүн гэж харагдавч
Чи бол эр хүн биш.Чи дэргэд байх нь
Хар дарж зүүдлэхээс өөрцгүй.Чамайг харангуут
Миний бүхий л ертөнцЗүрхлээд хийе гэж
Найдахаасаа өмнө бөхнө. ```Эзэн Дээдгэгээн,
Та тэр үедМиний дуу хоолой хүрэх газраас
Чанагш байлаа.Та одоо
Миний аниргүй хүрэх газраасЧанагш байна.
Эзэн, Эзэн Дээдгэгээн минь,
Энэ хангалттайгаас илүү хангалттай.Миний сонголт хийх газраас чанагш
Хэзээ ч бүү байгаач.Учир нь энэ өр зүрхийг минь
Бүр мөсөн хэдэн хэсэг болгон хуваана.```
FF 261-285. Энэ хорин таван найргийг 1979 оны 10-р сарын 27-ны өдөр Калкута хотоос Бангкок орох замдаа бичжээ.↩
Олон жилийн өмнө
Өдрийн богиноХүсэлт амьдралын минь урмыг хугалсан юм.
Харамсалтай ньАсар олон жилийн дараа
Тэр нэгэн өдрийн богиноТэмүүлэлт амьдралын минь урмыг хугалж байна.
```Хайр бүхий зүрхэнд минь,
Талархал бүхий амьдралд минь,Огоорол бүхий төгөлдөржилд минь
Тэр өлмийнхөө мөрийг үүрд үлдээжээ. ```Мөрөөдлийн минь дотор
Тааламжтай бодлууд оршин байдаг.Бодит байдлын минь дотор
Тааламжтай санаанууд оршин байдаг.Бурханлаг чанарын минь дотор
Тааламжтай төгс чанарууд оршин байдаг. ```Шунал ба цөхрөл
Цугтаа эргэн ирлээ.Чармайлт ба бүтэлгүйтэл
Цугтаа эргэн ирлээ.Тэмүүллийн амьдрал ба хүслийн хутга
Цугтаа эргэн ирлээ. ```Ай баригдаж боогдсон
Тэмүүллийн дөл миньБи чамайг суллах болно.
Надад жаахан хугацаа өгөөч.Алдаа мадаггүй, үүрд
Би чамайг чөлөөлөх болно. ```Бурхан тэр хэрэгт
Маш удаан хугацаа зарцуулсан.Санаа бүү зов!
Эцэст нь Бурхан түүнийг хийн дуусгажээ.Тэрээр энэ дэлхийн
Цасан цагаан, цэвэр ариун зүрхнээсЗэрлэг, тэвчихийн аргагүй, тун ичгүүргүй
Хүүхдүүдээ хөөн зайлуулсан юм. ```Эзэн минь,
Таны Инээмсэглэлийн Дөл болМөнхийн бурханлаг адислал.
Эзэн минь,
Таны Хөмсөг зангидсан Гал болМөн мөнхийн бурханлаг адислал.
```Байгаль хэзээ ч, ямар ч хүмүүний
Итгэлийг алдаагүй.Сүнс бас хэзээ ч, ямар ч хүмүүний
Итгэлийг алдаагүй.Тэгээд хэн хэний итгэлийг алдсан бэ?
Талархал үгүй хүмүүнНигүүсэлт Бурханы итгэлийг алджээ.
```Цаг хугацааны ташуурыг
Хүртэх би хувьгүй чҮргэлж ташуурын амтыг үздэг.
Бурханы ташуурыг
Алдаа мадаггүй хүртэх хувьтай чХэзээ ч би ташуурын амтыг үзсэнгүй.
```Хөшөөний хэлсэн хоёр егөөдөл:
Чи миний өмнөБурханы гэгээрэлд хүрэх болно.
Бурхан намайг бус чамайгСонгомол зэмсгээ болгох болно.
```Сэтгэл сэргээх итгэл минь
Эзэний минь Тэтмийг надад үзүүлдэг.Чин зүрхний хайр минь
Эзэний минь Сэнтийг надад үзүүлдэг.Үр шимтэй огоорол минь
Бурханыг надад үзүүлдэг. ```Аниргүй үдшийн
Нойрсож буй цэцэгс лугаа адилҮргэлж туяаран гийх Үүрийн гэгээнд
Цасан цагаан зүрх минь амрах болно. ```Миний үр өгөөжтэй гэгээрэл
Зүрхний минь асран хамгаалагч.Миний чин сэтгэлтэй зүрх
Амьдралын минь асран хамгаалагч. ```Хүмүүний амьдрал
Юу ч биш гэж хэн хэлэв?Хүмүүний амьдрал гэж
Туйлын хачирхалтай зүйл гэж би хэлдэг.Үнэндээ тэр бол
Талархалгүй мангасаас өөрцгүй. ```Үүрдийн Нар мандахын төлөө
Бурханд залбирдаг байсан цаг үе байлаа.Одоо би зөвхөн
Зуурдын дөлний төлөө залбирч байна.Халаг, халаг
Ямар их уналт вэ? ```Аяа гайхалтай сайхан бясалгал,
Та бол агуу.Аяа залбирал бүхий бясалгал,
Та бол ашигтай.Аяа чин зүрхний бясалгал,
Та бол төгөлдөр. ```Аниргүйн тааламжит бодол
Миний хорон ухааныг ариусгадаг.Ариун аниргүй сүнс
Бурханыг зүглэх аяллыг минь хурдасгадаг. ```Чиний итгэл
Уулын чинээ саадыг нурааж чадна.Цаашилбал
Чиний эргэлзэлДалай мэт уужим
Бурханы Хайрыг ширгээж чадна.Мэргэн байж,
Зөв сонголт хий! ```Хүсэн эрмэлзэх Бурхан
Өршөөнгүй.Хүсэн эрмэлзэх сүнс
Тусархаг.Хүсэн эрмэлзэх зүрх
Чин сэтгэлтэй.Хүсэн эрмэлзэх амьдрал
Үр дүнтэй. ```Тэмүүлэлт амьдралыг чинь
Зөн совингоороо шүүмжлэн дүгнэлээ.Гэхдээ чи зүгээр байна.
Чин сэтгэл бүрэн чамтай нөхөрлөсөн учирЗорилготоо чи хүрэх болно.
```Өхөөрдөм бужигнуулалтыг
Хүүхэд шиг царайнаас чинь би хардаг.Өхөөрдөм үзэмж муутыг
Хүүхдийнх шиг зүрхэн дотор чинь би хардаг. ```Залгих цаг хугацаа,
Лавтай би чамайг тоохгүй.Ухааруулах цаг хугацаа,
Зайлшгүй чи надад хэрэгтэй.Ханамжийг өгөх цаг хугацаа,
Осолгүй би чамайг баярлуулах болно. ```Чиний хүсэл хувь заяанд чинь
Захирагдана гэдэг үнэн.Гэвч Бурханы алтан Үүд үргэлж
Чамд нээлттэй үлдэнэ гэдгийгБи чамд амлая.
Тийм учраасХэзээ ч
Бүү бууж өг! ```Аяа хорвоогийн
Урт, үр дүнгүй амьдрал минь,Би юу хийж чадах билээ?
Чамд дэмжлэг алга.Надад найдвар үгүй.
Энд бидэндГанц тусалж чадах зүйл,
Тодруулбал Бурхан,Өнөөх хөгшин Бурхан
Зориуд хайхрамжгүй хандана. ```Шөнө дундын зүүд
Үүлэн цэнхэр завийг өгдөг.Өглөөний мөрөөдөл
Мунхагийн голын ёроолгүй гүндТүүнийг цөхрөлтгүй эрдэг.
```FF 286-300. Энэ хорин таван найраг 1979 оны 10-р сарын 27-нд Калкута хотын Калкута онгоцны буудлын зочид буудалд бичжээ.↩
Явцгүй найдлага хийсэн оддог.
Ахицгүй санаа мөхөж үгүй болдог.Залхуу биемахбод унтан, унтдаг.
Зорилгогүй амьдрал юу ч тарьдаггүй,Ямар ч ургац хураан авдаггүй.
```Зөөлөн чанар гоо үзэсгэлэнтэй цуг амьдардаг.
Нинжин сэтгэл гоо үзэсгэлэн дотор амьдардаг.Чин сэтгэл гоо үзэсгэлэнг орогнуулдаг.
Нэгдэл гоо үзэсгэлэнг тэтгэдэг. ```Бүх зүйл үүрэг хариуцлагаар дүүрэн.
Үүрэг хариуцлага гэж юу вэ?Ил болсон Бурханы Бодит Үнэн,
Урьд нь үзэгдэж байгаагүйӨнгөлөн далдлагдсан
Хүмүүний боломж. ```Хүслийг хэрхэн устгах вэ?
ЗөвхөнТэмүүллийн дөлөө сэргээснээр,
Нойрсох зүрхээ сэрээснээр. ```Шалтгаанаас үүдсэн
Өөртөө итгэх итгэл бол анивчих дөл.Итгэл үнэмшлээс үүдсэн
Өөртөө итгэх итгэл болҮүрд ухааруулах үүрийн гэгээ.
```Аяа Эзэн Дээдгэгээн,
Хязгааргүйн онгодын баясалдааНамайг уусгаач.
Аяа Эзэн Дээдгэгээн,
Өөрийн Мөнхийн хоосондНамайг уусгаач.
```Гадаад ертөнцөд олон амьдралыг
Байлдан дагуулдаг инээмсэглэл надад бий.Дотоод ертөнцөд олон зүрхийг
Байлдан дагуулдаг дуудлага надад бий.Сүнсний ертөнцөд
Бүтээгч Бурхан болоод Бүтээл БурханыгБайлдан дагуулдаг огоорол надад бий.
```Анх хүн бүтээж байх үедээ Бурхан
Энэ нь тоглоом биш гэдгийг мэдэж байсан юм.Байдал ийм болохоор бүгдээрээ
Бурханы Нигүүсэлийн Оролцоог дуудацгая. ```Эзэн минь, Тандаа би
Ямар нэгэн зүйл хийх хувьтай болМиний уй гашуу эцэс болог.
Эзэн минь,
Та үнэхээр миний төлөөХоромхон зуур ч гэсэн санаа тавьдаг бол
Таны хайхрамжгүй байдал эцэс болог. ```Өнө эртний Диваажинд
Нигүүсэлийн дуугДээд зэргээр дуулдаг байлаа.
Орчин үеийн Диваажинд
Бухимдлын дуугТөгс төгөлдөр дуулж байна.
```Диваажинд төрсөн цагаан бодол
Зүрхийг минь сэрээнэ.Дэлхийд төрсөн ногоон санаа
Амьдралыг минь эрчимжүүлнэ. ```Дэлхийг Диваажинтай андуураад
Тэр санаа алдсан юм.Диваажинг дэлхийтэй андуураад
Тэр мөхсөн юм. ```Гадаад ертөнц
Түүнийг энэрэлгүй хаях цагтТэр унтаж чадахгүй зовдог.
Эцэст нь тэрСүнснийхээ баяр баяслын өрөөнд
Аниргүй болдог. ```Хүндэт Диваажин,
Нухацтай асуудал дээр нададТаны өгөөмөр зөвлөгөө хэрэгтэй байна.
Хүндэт Газар дэлхий,
Нухацтай асуудал дээр нададТаны бодит туслалцаа хэрэгтэй байна.
Хүндэт Бурхан,
Нухацтай асуудал дээр нададТаны хойшлуулшгүй Өршөөл хэрэгтэй байна.
```From:Sri Chinmoy,Арван мянган Дөлт Цэцэгс, 3-р хэсэг, Agni Press, 1979
Авсан эх сурвалж: https://mn.srichinmoylibrary.com/ff_3