Шри Чинмойн тухай
Шри Чинмой 1931 онд Энэтхэгийн Зүүн Бенгал мужид төржээ. Тэрээр амьдралынхаа турш 1550 гаруй ном бичиж, хэвлүүлэн гаргаснаар англи хэлээр хамгийн олон бүтээл туурвисан зохиолчдын нэг болсон юм. Түүний уран бүтээлийн зорилго нь уншигчдыг өөрсдийгөө нээх, аз жаргалд хүрэх замд нь чиглүүлэх, тэдэнд сэтгэл зүрхний амьдралын мөнхийн сургаалыг тодруулан тайлбарлаж өгөх мөн орчин үед хорвоо дэлхий дээр эв нэгдлийг бий болгох талаар түүний мөрөөдөл, зөн бэлгийг түгээхэд оршино.
Шри Чинмой 1964 онд Нью-Йорк хотод нүүж ирсэн бөгөөд тэнд 2007 оны 10-р сард энэ дэлхийг орхих хүртлээ амьдарсан юм. Түүний анхны ном Бясалгал: сэтгэл сүнсний хоол 1970 онд хэвлэгджээ. Шри Чинмойн нэлээд хэдэн номыг олон нийтэд өгсөн яриа, ярилцлагуудаас эмхтгэсэн бөгөөд эдгээрийг хожим нь цаасан дээр буулгаж байсан ажээ. Үүнд их дээд сургуулиудад хийсэн лекц яриа, НҮБ-ын төв байранд хийсэн илтгэлүүд, түүний шавь нар болон олон нийтийн төлөөлөгчидтэй хийсэн олон асуулт, хариулт ордог.
Сэтгэл зүрхний багшийн хувьд Шри Чинмой "үгээр өгүүлэхийн аргагүй" зүйлийг илэрхийлэхийн тулд утга зохиолын хэллэгийг ашиглах бэрхшээлтэй тулгарч байжээ. Учир нь Дээд Үнэн бол үг болон ойлголтын хүрээнээс чанадад байдаг. Гэсэн хэдий ч үзэг, хэл хоёр маргахын аргагүй урам зориг өгөх, дээш өргөх, нээх хүч чадалтай юм. Шри Чинмой бүтээлдээ оюун ухааны хязгаарыг давсан тохиолдолд л хүн үнэнийг ухаарах болно гэдгийг онцолжээ. Гэвч дээдийн төгс төгөлдрийг төлөөлөх оюун ухаан нь ердийн зүйлээс цааш харж чаддаг юм. Түүний зохиолуудаас хамгийн их ашиг хүртэхийн тулд Шри Чинмой тэдгээрийг "зүрх сэтгэлээрээ" уншихыг зөвлөсөн бөгөөд ингэснээр бидний зөн совин, мэдрэмж, дотоод цэцэн билэг сэрж, хариу үйлдэл үзүүлэх болно гэжээ.
Шри Чинмой дан ганц ном уншсанаар хүн оюун ухааныг ухааруулан гэгээрүүлж чадахгүй гэж онцолжээ. Бясалгалын үед, жишээ нь аниргүйгээр дамжуулан тэр сургахыг илүүд үздэг. Учир нь оюун ухааны нам гүм байдалд сэтгэл зүрхний маш нарийн сургалт хамгийн үр дүнтэй дамжигдаж чаддаг ажээ.
Шри Чинмойн сэтгэл зүрхний талаар бичих дуртай хэлбэр бол яруу найраг юм. Түүнийгээ ийнхүү илэрхийлжээ:
“Хүмүүн хүүрнэл зохиол бичдэг. Харин Бурхан хүмүүний дотор, түүгээр дамжуулан яруу найраг бичдэг гэж би үргэлж хэлдэг юм.” [1]
- Шри Чинмой
Үндсэндээ Шри Чинмойн сүүлийн уран бүтээлийн үйл ажиллагаа хоёр дахь хэлбэр дээр төвлөрч байлаа. Шри Чинмой 1998 оноос эхлэн энэ дэлхийг орхих хүртлээ “Далан долоон мянган Зүтгэлийн Мод” төслийнхөө хүрээнд 77 000 богино шүлэг бичихээр эхлүүлсэн ч 50 000 гаруй афоризм шүлэг бичиж дуусгасан байв. Энэхүү түүвэр нь 1983 онд дуусгасан "Арван мянган Дөлт Цэцэгс" нэртэй 10 000 богино шүлгийн түүвэр, 1998 онд дуусгасан "Хорин долоон мянган Тэмүүллийн Суулгац" нэртэй өөр нэгэн 27 000 богино шүлгийн түүврийн араас дагасан юм.
“Шүлэг найраг бичихийн тулд яруу найрагч Урлагийн тэнгэрийн ертөнцөд орж, тэндээ өөрийгөө алдах ёстой. Тэр өөрөөсөө бусад бүх зүйлийг шатаан устгах дөл мэт байх ёстой. ” [2].
- Шри Чинмой
Шри Чинмойн урын санд амьдралын тухай сургамжтай сургаал өгдөг олон түүх, жүжиг багтдаг. Эдгээрийг ихэвчлэн уламжлалт ардын домог дээр үндэслэн бичсэн юм. Олон жүжгүүд нь алдартай сэтгэл зүрхний хүмүүсийн тухай өгүүлдэг. Тухайлбал Сиддхарта Будда болсон нь жүжиг бол хэд хэдэн удаа тайзнаа тавигдсан бөгөөд үзэгч олны дунд алдар нэрийг хүртсэн юм.
Дэлхийн эрдэмтэн, профессор, зохиолчид Шри Чинмойн бүтээлд өндөр үнэлгээ өглөө. Шри Чинмойн утга зохиолд гаргасан ололт амжилтыг үнэлэн, тусгайлан гардуулсан шагналуудын тоонд Парис хот дахь Олон улсын Лютеце академийн Утга зохиолын алтан медаль мөн НҮБ-ын Зохиолчдын Нийгэмлэгийн Утга зохиолын Шилдэг шагнал (1993) ордог. Дэлхийн эв нэгдлийг уран зохиол болон бусад салбараар дамжуулан сурталчлах үүрэг гүйцэтгэсний төлөө Шри Чинмойг олон хүндэт цолоор шагнасан юм.
Шри Чинмой 2007 оны 10-р сарын 11-ний өдөр энэ дэлхийгээс халин одсон юм. Гэсэн хэдий ч урьд өмнө хэвлэгдээгүй бичгийн материал, аудио яриа зэргийг ашиглан шинэ номууд хэвлэгдэн гарсаар байна.
Footnotes
[1] Шри Чинмой, Шри Чинмой хариулж байна, 7-р хэсэг, Агни Пресс, 1996
[2] Шри Чинмой, Философич болох ухаантнууд: ухааны хүч чадлын цамхаг хийгээд яруу найрагч болох зөн билэгтэн: Өрнөд дэх өр зүрхний анхилагат цаг, Агни Пресс, 1998