Шри Чинмой, 1600 гаруй бүтээлийн зохиогч
Бид энэ сайт дээр Шри Чинмойн туурвисан утга зохиолын бүх бүтээлийг танилцуулахаар зорьсон юм. Одоогийн байдлаар энд 1795 ном зохиол байрлууллаа. Үүнээс 7 нь монгол хэл дээр орчуулагдаад байна.

Номын жагсаалт:

Эх номын нэрс англиар:

Шри Чинмойн бүтээл туурвил

Их дээд сургууль дээр хийсэн лекц, яриа

Sri Chinmoy gives lecture in OsloШри Чинмой дэлхийн маш олон их дээд сургууль, тэр дундаа Харвард, Оксфорд, Кембрижийн сургууль дээр орчин үеийн эрэлчдэд зориулан шашин, йог, сэтгэл зүрхний амьдралын чухал ач холбогдлыг онцолсон лекц уншсан юм. Шри Чинмойн Миний Ороонго өвсний Лигийн Навчис (Ороонго өвсний Лиг – Америкийн зүүн эргийн элит 8 их дээд сургуулийн холбоо) номонд Харвард, Иель, Стэнфордын их сургуулиудад уншсан лекц оржээ.

Асуулт, хариулт

Sri Chinmoy answering questionsОлон жилийн турш Шри Чинмой сэтгэл зүрхний амьдралын талаар маш олон асуултанд хариулж, энгийн, шулуун, хүчтэй хариултаараа бодит амьдралд маш хэрэгтэй зөвлөлгөө өгсөн юм. Эдгээр асуулт, хариултыг Шри Чинмой хариулж байна ба Дөлт Давалгаа гэх мэт цуврал номонд эмхтгэн оруулжээ.

Яруу найраг

My Flute - a book by Sri ChinmoyШри Чинмой нь бүтээл арвин яруу найрагч байсан бөгөөд түүний нэр 130 000 гаруй яруу найраг, залбирал, афоризмтой холбоотой. Шри Чинмойн өсвөр болон дөнгөж хорь гаруйхан насандаа бичсэн олон алдартай, эртний яруу найргийг Миний Лимбэ номонд эмхтгэжээ.

Шри Чинмойн яруу найргийн ихэнх бүтээлийг гурван домогт цуглуулгаас харж болно:

Түүх

Life's Bleeding Tears and Flying Smiles - a book by Sri ChinmoyШри Чинмой түүх,домог ярих дуртай байв. Шри Чинмойн түүх, домгийн цуглуулгат Энэтхэгийн уламжлалт түүхийн хувилбарууд (жишээ нь Энэтхэг ба түүний гайхамшгийн найр цуврал) мөн түүний Энэтхэг тосгоны амьдрал болон 43 жилийн турш гэрээ болгосон Өрнөдийн амьдралаас сэдэвлэсэн олон шинэ түүх багтана.

Жүжиг

Siddhartha becomes the Buddha - a book by Sri ChinmoyШри Чинмой нь БуддаХрист, Шри Чайтаня, Шри Рамакришна зэрэг агуу Аватаруудын амьдралын тухай, тэдний амьдрал болон сургаалын онцлог, мөн чанарыг харуулсан олон жүжиг бичсэн юм. Эдгээр жүжиг нь дэлхийн өөр өөр сэтгэл зүрхний амьдралын салшгүй нэгдлийг тодотгож өгдөг.

Гарамгай хүмүүст үзүүлэх хүндэтгэл

President Mandela with Sri-Chinmoy at the Presidential Mansion in Pretoria.jpgШри Чинмой сэтгэлийнхээ гүнээс хүндэтгэн биширдэг хүмүүстээ хүндэтгэл үзүүлэн олон ном бичжээ. Эдгээр номонд Ерөнхийлөгч Михаил Горбачёв, Ерөнхийлөгч Нельсон Мандела, Тереза эх зэрэг агуу хүмүүсийн өндөр амжилт, гэгээлэг чанарын тухай яруу найраг, дуу, ярилцлага орсон юм.

Шри Чинмойн амьдралын түүхүүд

Sri Chinmoy running on trackШри Чинмой өөрийн намтрыг бичиж байгаагүй ч хүүхэд, залуу байх үеийнх нь олон товч түүх түүний номонд хэвлэгдсэн байдаг. Тэрээр хожим нь Өрнөдөд өнгөрүүлсэн өдөр тутмын амьдралынхаа хөгжилтэй явдлаасаа Хорвоогийн туршлагын мод өөд авирагч (түүний дэлхийгээр аялсан түүхүүд) ба Гүй бас хүр (түүний спортын бэлтгэлээс) гэх зэрэг номондоо хуваалцжээ.