Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 241-р хэсэг
24001
Аливаа сэтгэл зүрхний зам дээр үлдэхХамгийн шилдэг арга бол
Эргэлзээнгүй тэр замыг
Бүр өөрийн болгон авахад оршино.
24002
Би уйлах л юм болБурхан инээх болно хэмээн
Миний доторх хүмүүн боддог.
Гэвч зүрхнийхээ инээмсэглэлийг
Бурханд би өргөх тэр л үед
Бурхан хамгаас бахархалтай
Мишээх болно гэдгийг
Миний доторх бурханлаг мэддэг.
24003
Тэмүүлэлт зүрх миньХүн төрөлхтний нулимс,
Бурханлаг оршнолын Мишээл хоёрыг
Холбосон гүүр юм.
24004
Аяа Бурхан эрэлчин,Асар том алхам
Урагш хийхээс бүү ай.
Бурхан чиний дотор,
Чамаар дамжин
Хамгийн том Мөрөөдөлөө
Мөрөөдөж байна.
24005
Миний тэмүүлэлт зүрхБурханы Нигүүсэлийн Мэлмийг дагадаг.
Миний овжин ухаан
Бурханы Өршөөлийн Өлмийг дагадаг.
24006
Яаж ч овжноорСэтгэл сүнснээс уравсан гэсэн
Миний ухаан
Үргэлж ялагдагч болдог.
24007
Чин үнэнч ухаан,Ариун зүрх хоёр
Бурханд хүрэх замдаа
Хэзээ ч төөрөхгүй.
24008
Амгаланг эрэгчидХамгийн шилдэг
Бурханыг хайрлагчид гэж
Тэмүүлэлт зүрхэндээ би
Үргэлж хүчтэй мэдэрдэг.
24009
Гадаад харанхуйтайБид хутгалдвал
Дотоод хямрал
Хязгааргүй доройтох болно.
24010
Эргэлзэл зонхилсон ухаанБурханы Үүдний хонхыг
Хэзээ ч сонсож чадахгүй.
24011
Хүмүүн бүрСанаатай болон санаандгүй
Итгэлээс суралцдаг.
24012
Зориуд бас байнгаБурханд дуулгаваргүй байвал
Бурхан чамайг өршөөж мэдэх ч
Дотроо чи
Бурханыг ухамсарлахуй,
Бурханд огоорох огоорол,
Бурханд талархах талархалд
Бүрэн дэлгэрэх боломжийг өгөх хүртэл
Өөрийгөө чи хэзээ ч
Өршөөж үл чадна.
24013
Дуулгаварын үр үгүй болХайрын суулгац байх боломжгүй.
Хайрын суулгац үгүй бол
Бишрэлийн мод байх боломжгүй.
Бишрэлийн мод үгүй бол
Огоорлын жимс байх боломжгүй.
24014
Өглөөний залбирлынхаа гоо сайхныгБи нандигнан хадгалдаг.
Үдшийн бясалгалынхаа анхилгыг
Би нандигнан хадгалдаг.
24015
Бидний амьдралБоломжоор дутаагүй.
Бидний амьдрал
Шийдмэг байдлаар дутдаг.
24016
Бурханы ХүсэлтэйНэгдлээ тогтооход бидэнд
Бодлоос ангид ухаан
Бүхнээс илүү хэрэгтэй.
24017
Эзэн минь,Өөртөө хангалуун хүмүүсээс
Үргэлж хол байх боломжийг
Надад хайрлаач!
Танаас би гуйн залбиръя.
Эзэн минь,
Зөвхөн Танаас
Байнга хамаардаг хүмүүстэй
Үргэлж ойр байх боломжийг
Надад хайрлаач!
Танаас би гуйн залбиръя.
24018
Эзэн Дээдгэгээн миньТаныхаа бүхнийг мэдэх,
Бүхнийг хангах Хүсэлийг би
Зориуд, санаатай ойлгохыг хүсэхгүй үедээ
Сэтгэлийн гүнээс Танд хайртай хэмээн
Хэрхэн зүрхэлж хэлэхээ мэдэхгүй байна.
24019
Ухааныхаа ширэнгэн ойдТүүнийг би
Сарнайн ариуслын өнгөөр будахаар ордог.
Зүрхнийхээ цэцэрлэгт
Түүнийг би
Лянхуан бурханлаг өнгөөр будахаар ордог.
24020
Амьдралын аливаа салбартАмжилтанд хүрэхийг хүсвэл
Хутга мэт хурц төвлөрлийг
Хөгжүүлэх ёстой чи.
24021
Бурхан өөд дүүлсэнБодлыг тээх болгонд би
Аз жаргалын далайд умбадаг.
24022
Эзэн Дээдгэгээнээ баярлуулахын тулдӨглөө бүр би наад зах нь
Зүрхний анхилгат долоон дууг дуулдаг.
24023
Бурханы Хүсэлд огоорсон тэр л цагтЗүрхнийхээ
Мандан гийх ханамжийн нартай
Нөхөрлөж би чадна.
24024
Галзуу ухаанаасааЗугтаж би чадах ч
Гунигт зүрхнээсээ зугтана гэдэг
Зүгээр л боломжгүй хэрэг.
24025
Бардам тайван байснаарБага ч гэсэн баяслыг би авахгүй.
Чин сэтгэлээсээ амгаланг дуудсанаар л
Баяр хөөрийг би хүртдэг.
24026
Ариун дагшин энерги,Талархлын анхилга хоёр
Зүрхний минь амжилт байх болтугай.
24027
Асар их зүйлийгХэрхэн бүтээдгийг минь
Хүмүүс асуух тоолонд
Зүрхний маань үндэс
Огоорлын хөрсөнд
Тун гүн суусан юм гэж
Тэдэнд би хэлдэг юм.
24028
Зүрхний минь тэмүүллийн эрчимУхааны бардам мунхаглалтай
Өдөр бүр тэмцдэг.
24029
Эзэндээ биТалархлынхаа тансаг сайхныг
Өргөх тоолонд
Зүрх минь
Миний төсөөлж чадахаас ч
Хязгааргүй илүү гэрэлтэн гялалздаг.
24030
Аниргүй ухаанҮнэндээ Бурханаас ирсэн
Маш ховор хишиг.
24031
Бидэнд тэмүүлэлт зүрхээ тэлэхОлон арга байгаа ч,
Зүрхэн дотроо
Цэцгийн ариун байдлыг
Төсөөлөх нь хамгийн хялбар арга.
24032
Мөч бүртНадад хэрэгтэй зүйл бол
Талархлыг тэлэх амьсгал.
24033
Зүрхнээс ирэхСэтгэл догдлуулам урам зориг
Зорилгот маань хүрэх замыг
Лавтай бидэнд зааж чаддаг.
24034
Бурханы жинхэнэ хайж буй зүйл болБидний чадвар бус
Харин хүсэл эрмэлзэл юм.
24035
Хойш нь тавихХугацаа байхгүй гэдгийг
Хүсэл эрмэлзэл мэддэг.
Бүх зүйлийг нэн даруй,
Өөрийгөө зориулан,
Жаргалтай хийх хэрэгтэй.
24036
Хүсэл эрмэлзэлгүй байдалХангалттай хугацаа бий гэж боддог.
Тийм ч учраас тэр
Хурдтай байх шаардлагагүй байдаг.
24037
Сүндэрлэн босох нэр сүрээУхаан үзмэр болгох дуртай.
Цэцэглэх сайн үйлээ
Зүрх нуун далдлахыг хүсдэг.
24038
Миний огоорлын зүрх,Амьдралын жаргал хоёр
Үргэлж хамтдаа явдаг.
24039
Өглөө болоходШинэ ханамжийн төлөө
Миний амьдралын найдлага,
Зүрхний амлалт хоёр хамтдаа уулздаг.
24040
Итгэлийг минь бүрэн гүйцэдЦэцэглэхэд нь туслаач гэж
Эзэн Дээдгэгээндээ
Өдөр бүр би залбирдаг.
24041
Ай халаг,Бурханы Нигүүсэлийн Мэлмий,
Түүний Өршөөлийн Зүрхийг
Зовоохгүй өдөр гэж надад бий юу?
24042
Миний амьдралын баяр хөөрХүсэл эрмэлзэлт зүрхийг маань
Хангалттай шагнахаа хэзээ ч мартахгүй.
24043
Амар амгалангийн төлөө өгсөнАмлалт болоод найдлага минь
Хаяагаа улам бүр тэлэх болтугай.
24044
Дуулгаваргүй эрэлчидХэзээ ч, хэзээ ч
Зорилготоо хүрэхгүй гэдгийг
Бурхан удахгүй өргөн олонд ил болгоно.
24045
Бурханд чи үнэхээр хайртай юу?Тэгвэл чи энд ирээд
Бурханыг санагалзах нулимсаа
Асгаран урсахыг нь үзүүл.
24046
Сэтгэл зүрхний амьдралдааБи итгэл дүүрэн.
Учир нь Бурхан Өршөөлийнхөө
Дууг дуулж байгааг
Өдөр бүр би
Юу ч хийж байсан сонсдог.
24047
Сахиусан тэнгэрүүдийнАриун амьсгал л
Хүмүүний ухааныг
Ариусгаж чадна.
24048
Бурханыг зорьсонУралдааны тухайд
Дуулгавар үргэлж ялдаг.
24049
Ай халаг, өдөр бүрЯагаад би эргэлзэгч ухаанд
Зүрхнийхээ гуа үзэсгэлэн,
Сүнснийхээ анхилгыг
Сүйдүүлэх боломж олгоно вэ?
24050
Сэтгэл зүрхний амьдралдХоосон бол дүүрэн байхын удиртгал.
Ай халаг, хоосон чанарыг
Ухаан амсах үедээ үхтлээ айна.
24051
Бурханы Өлмийн чимээгЗөвхөн тэмүүлэлт,
Өөрийгөө зориулах сүнснүүд
Сонсож чаддаг.
24052
Бүр нисэхээсээ өмнөХүслийн жигүүр бэртдэг.
Хязгааргүй уудам Тэнгэрээр
Тэмүүллийн жигүүр
Хөөрөн, хөөрөн нисдэг.
24053
Хайр бол амьдралын дуусаагүй дуу.Бишрэл бол амьдралын дуусаагүй дуу.
Огоорол бол амьдралын дуусаагүй дуу.
Зөвхөн нойроо умартан, амьсгалаа дарсан
Бурханы нэгдлийн зүрх бол
Амьдралын төгс дууссан, үргэлж ханамжийг өгөх дуу.
24054
Хүүхэд цагийнМартагдсан мөрөөдөлдөө эргэн ор.
Амьдралынхаа бодит үнэнээс
Авах ханамжийг хурдасгаж
Чи чадах болно.
24055
Ухааны шуургыг бидЗаримдаа урьдчилан харж чадна,
Заримдаа харж чадахгүй.
Харин Бурханлаг Энэрэл
Дээрээс буун ирэхээс нааш
Зүрхний шуургыг
Урьдчилан харна гэдэг
Бараг боломжгүй хэрэг.
24056
Эзэн минь,Миний дотор буй
Таны Бурханлаг Бодит Үнэнийг
Ээлжлэн халхалж, нээдэг
Ухааныг надад бүү өгөөч.
24057
Энгийн ухаан,Чин үнэнч амьдрал,
Ариун зүрхтэй бол чи
Мөнхийн Замаар алхахад
Үнэхээр бэлэн болжээ.
24058
Эзэн миньТаны Халамж надад хэрэггүй.
Эзэн минь
Таны Нигүүсэл надад хэрэггүй.
Эзэн минь
Та надад Санаа тавих хэрэггүй.
Эзэн минь
Танаас цорын ганц зүйл надад хэрэгтэй:
Өглөө бүр, үдэш бүр
Таны Өлмийн тоосыг үнсэх
Боломжийг надад олгооч.
24059
Бусад нь хаян одоходЭзэний минь Нигүүсэлийн Мэлмий
Сэмхэн ирдэг,
Эзэний минь Өршөөлийн Зүрх
Илхэн ирдэг.
24060
Өөртөө хүрэх замыгУхааны минь дотор тавих
Зав Бурханд байхгүй.
Харин намайг
Зорилготоо хүрээд,
Үргэлж тэнд
Амьдарч чадаасай гэсэндээ
Өдөр бүр
Зүрхний минь дотор
Шинэ гүүр тавиад
Бурхан завгүй.
24061
Эзэмшиж болохХамгийн сайн зүйл бол
Тэмүүлэлт зүрх.
Биелж болох
Хамгийн сайн зүйл бол
Өршөөлт сүнс.
24062
Өглөө бүр БурханУрамшлынхаа Ундарганаас
Хүссэн хэмжээгээр минь
Хүртээх гээд намайг урьдаг.
24063
Өг, өг, өг гэсэнБурханлаг хэрэгцээнээс
Үхэлгүй мөнхийн аз жаргал дэлгэрдэг.
24064
Өгөх болБурханлаг ариун дагшин зүйл.
Зүтгэх бол
Дээдийн дээд ариун дагшин зүйл.
Өөрийгөө зориулах бол
Мөнхийн ариун дагшин зүйл.
24065
Анхилгат зүрхтэй хүнӨөрийгөө давахуйн
Гэрэлт илгээмжийг
Бусдад чөлөөтэй түгээх болно.
24066
Өгч байх үеэ санахгүй,Авч байх үеэ мартахгүй байхыг
Бурхан надаас хүсдэг.
24067
Эзэн Дээдгэгээний миньНигүүсэлийн Зүрх
Гэнэтхэн тохиох бус харин
Үргэлж, хай сайгүй байг.
24068
Хэрэв чиӨчигдрийн сүйрэл дээрээ уйлвал
Амьдралынхаа ялалтын тавцан дээр
Хэрхэн зогсож чадах билээ?
24069
Дотоод, гадаад ертөнцАль алинд нь
Үгүйсгэл
Бурханлаг Бодит үнэний
Цог жавхааг мохоодог.
24070
Дуулгаварт амьдралтайДүйцэх зүйл үгүй гэж
Бурхан бидэнд үргэлж хэлдэг.
24071
Бурханы Хүсэлийн төлөөБүх зүйлээ өгөх үед
Хязгааргүй оршнолын Эргийн
Ширхэг элс болон
Хэзээ ч бид үлдэхгүй.
Бид зөвхөн Хязгааргүй оршнолын
Тэр Эрэг нь болно.
24072
Аяа ухаан минь,Хорвоогийн аяллаа
Мөнхлөхийг хүсвэл
Бурханы Удирдамжийг
Дагахаас бүү татгалз.
24073
Бурхан бүх зүйлийг мэдээд зогсохгүйТэр бидний дотор, биднээр дамжин
Давтагдашгүй аргаар өсөн буйг мэдрэх нь
Мөч бүрийг хамгийн сайнаар ашиглаж байна гэсэн үг.
24074
Өөрийгөө зориуланБурханы зүг хандсан хүн бүрийг
Түүний төгсгөлгүй урт Мутар
Нэн даруй тэврэн авна.
24075
Бурханы Хүсэлтэй хамтарсанДуусашгүй яриа бус,
Харин Бурханы Хүсэлийн дагуу хийсэн
Төгсгөлгүй алхаа, гүйлт надад хэрэгтэй.
24076
Агуу ухаан минь бусХарин сайн санаат зүрх
Бурханы Рашаан бялхсан Зүрх рүү
Чөлөөтэй зорчдог.
24077
Өглөө бүр би БурхандНигүүсэлээ
Нэмэн өгөхийг гуйн залбирдаг.
Үдэш бүр би Бурханд
Өршөөлөө
Нэмэн өгөхийг гуйн залбирдаг.
24078
Итгэсэн ч, үл итгэсэн чМиний талархалт зүрх
Бүхий л гай зовлонг минь
Бурханлаг адислал
Болгон хувиргах чадалтай.
24079
Бурхан, Бурханы Өршөөл хоёр хамтдааЗүрхний маань тэмүүллийн хөрсийг
Өдөр бүр боловсруулдаг.
24080
Бурханд үнэмшихүй минь хангалтгүй.Бурханд итгэхүй минь ч хангалтгүй.
Харин Бурханд огоорохуй минь
Зөвхөн хангалттай төдийгүй
Маш их хангалттай.
24081
Миний талархалт зүрхБурханы Төгөлдөр болоод
Бурханы Ханамжийн Өргөөнд
Чөлөөтэй зорчих эрхтэй.
24082
Талархалт зүрх миньМиний ухааны бүх үгүйсгэлээс
Тэс ондоо зүйл.
24083
Бурханы ХүсэлийгБиелүүлэх юм бол
Бид нэн даруй
Түүний хамгийн хайр татам
Цэцэгс нь болдог.
24084
Ай халаг, сүмэн зүрх,Ариусалт ухаан хоёрыг би
Хүсэн мөрөөдсөөр сууна.
24085
Залбирах үедээ биБурханы Нигүүсэлийн Зүрхэнд
Гинжлүүлэхийг хүсдэг.
Бясалгах үедээ би
Бурханы Шударга Үнэний Мэлмийд
Гинжлүүлэхийг хүсдэг.
24086
Өдөржин, шөнөжинУхаан минь унтана.
Өдөржин, шөнөжин
Зүрх минь мэгшинэ.
Нойроо умартан, амьсгаа даран
Сүнс минь зөгнөнө.
24087
Зүрхнээсээ биДуртай үедээ зугтаж чадна.
Гэвч халаг гэж
Ухаанаасаа зугтах гэж хүсээд
Боломжгүй хэрэг гэдгийг нь
Би ухаарсан юм.
24088
Аяа Бурханыг тунхаглагч баатруудын арми,Та нарын үүрэг бол
Бурханд нөхцөл болзолгүй зүтгэхэд оршино.
Харин Бурханы үүрэг бол
Гарцаагүй та нараар бахархахад оршино.
24089
Хорвоо ертөнцөөс алдаа олох гэж оролдох цагтБурхан нэн даруй намайг хэн ч биш харин
Төгс бус байдлын өндөр тулгуур багана
Болохыг минь надад үзүүлдэг.
24090
Аяа ухаан минь,Яг одоо амгалан,
Өчүүхэн ч гэсэн амгаланг олж авах
Цаг чинь болсон гэж
Бодохгүй байна уу чи?
Тийм бол чи зүг чиггүй бодлын
Яаран урсах гол мэт бүү аашил!
24091
Талархалт зүрхний миньЦэцэрлэгийн шувууд
Эзэн Дээдгээний минь
Илгээмжийг түгээн нисч байхдаа
Үзэсгэлэнтэй, ариунаас гадна
Өөрийгөө үргэлж зориулдаг.
24092
Бурхан дуртай бүхнээ хийж чадна.Хамгийн их гайхалтай нь
Дан өөрийгөө гэх
Бүтэлгүй амьдралаар
Цэнгэхийн тулд
Завиа хүртэл Тэр сэгсэрч мэднэ.
24093
Зам ологчХүн бүрт хэрэгтэй.
Алдаа ологч
Хэнд ч хэрэггүй.
24094
Хорвоод ноёрхлоо тогтоохыгУхаан минь үргэлж эрмэлзэнэ.
Бүхний дээр Бурханыг томилохыг
Зүрх минь үргэлж эрмэлзэнэ.
24095
Хүслийн борооны улирлаарНэгэн удаа нэвширтэл норсон
Амьдралаа одоо бодохоор
Тачигнатал би хөхрөн хөгжинө.
24096
Зүрхний ариун мэдрэмжийгУхаан үргэлж үгүйсгэхийг оролддог.
Харин зүрх үргэлж Бурханы Үзэл санааг
Хүсэл эрмэлзэлгүй ухааны амьдралд
Нэвтрүүлж, дэлгэрүүлэхийг хүсдэг.
24097
Яагаад Бурхан намайгАнзаарахгүй байгаа юм бол?
Мунхаг харанхуйн тоосонд
Зүрхээ бүхэлд нь даруулсан тул
Тэрээр намайг анзаарахгүй байна.
24098
Хорвоог бүү буруутга,Бурханыг хүртэл бүү буруутга.
Гутралын ангал руу
Арчаагүй унасандаа
Зөвхөн өөрийгөө буруутга.
24099
Гадаад сургууль нададХорвоо ертөнцтэй холбоотой
Толгой эргэм мэдээллийг заадаг.
Дотоод сургууль надад
Диваажинд чөлөөтэй
Ханамжит гэгээрлийн тухай заадаг.
24100
Бурханыг Өөрийнх нь АргаарБаярлуулахыг хүсч байвал чи
Мөч бүрт өөрийгөө
Бэлэн байдал, хүсэл болоод эрмэлзлийн
Хүчит давалгаа гэж мэдрэх ёстой.