Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 242-р хэсэг

Агуулгын жагсаалт руу буцах

24101

Бурханы Таалсанаар,
Нойроо умартан
Бурханы Ханамжаар
Ханахаа мэдэхгүй өлсөхийг
Жинхэнэ аз жаргал гэдэг.

24102

Ухаан минь Бурханы Хүчийг,
Зүрх минь Бурханы Амгаланг
Ирэхийг хүлээдэг.

24103

Эзэн Дээдгэгээн маань
Түүнийг худалдан авахыг бус
Харин олохыг биднээс хүсдэг гэв.

24104

Бүх огоорлоос чанадад орших огоорол бол
Бурханыг Таалалаар нь баярлуулах
Бидний хувиршгүй хүсэл эрмэлзэл юм.

24105

Бурханы Нигүүсэл шаардлагатай.
Бурханд огоорохыг огоорлыг
Орлох зүйл үгүй гэсэн ч багадна.

24106

Горьдлого, цөхрөл хоёр
Бие биенээ огт хайхрахгүй ч
Үргэлж хамтдаа хөдөлдөг.

24107

Эрмэлзэлт зүрхийг минь угтах гээд
Бурхан маш удаан хугацаагаар
Хүлээж байна.

24108

Бурханыг баясгах олон арга бий ч
Бурханд чин сэтгэлээсээ
“Та миний Ертөнц,
Миний Мөнхийн Ертөнц.”
   гэж хэлэх нь
Хамгийн хялбар арга юм.

24109

Надад олон дайсан бий ч
Горьдлого бол миний
Адгийн дайсан гэж би боддог.

24110

Итгэлт зүрх бол шидэт домог биш.
Энэ бол сахиусан тэнгэрийн
Гоо сайхан болоод төгөлдөржил.

24111

Хүмүүний ухаанд
Түгшүүр, зовнилгүй
Газрыг бий болгоно гэдэг
Зүгээр л боломжгүй зүйл.

24112

Өөрчлөлт хувьслын амьдрал
Хүн бүрийн гар доор байдаг.

24113

Өнөөдөр түүнийг бид
Тас харанхуй шөнө гэж дуудна.
Маргааш яг тэр зүйлийг бид
Хамгийн гэгээлэг өглөө гэнэ.

24114

Талархал бол бидний
Бурханыг хайрлах хувиршгүй хайрын
Жинхэнэ илрэл нь юм.

24115

Бурхан биднээс
Зорилгынхоо талаар бүү бод,
Зөвхөн анхны алхмаа
Хий хэмээн гуйдаг.

24116

Бурханд нилээд хэдэн
Дотно хадгалсан нууц бий.
Санаанд оромгүй
Хүмүүний бүрэн хувьсал өөрчлөлт бол
Түүний хамгийн чухал нууц юм.

24117

Зорилгогүй эрэлчин
Эцсийн эцэст бухимдлаа
Гунигт төгсгөл хэмээн хүлээж авна.

24118

Ондоо нэгэн Бурхан болохыг хүсвэл
Зугаа цэнгэлийн зэрэглээ болсон
Амьдралаасаа татгалз.

24119

Хүн бүр эцсийн эцэст
Бурханы гэгээрэлд хүрнэ.
Гэвч хүмүүн Бурхан аяллаа
Түргэтгэхийг хүсвэл
Бурханыг хамгийн чухал,
Эхний сонголтоо болгох ёстой.

24120

Энэ дэлхий дээр
Өөрийгөө зориулахуйн урлаг
Бурханы тунхаглалыг чухамдаа
Хамгийн дээдээр дэлгэрүүлэн сурталчлагч.

24121

Нигүүсэлт Бурхан
Хэзээ зүрхийг минь энхрийлэхээ мэддэг.
Шударга ёст Бурхан
Хэзээ ухааныг минь нам болгохоо мэддэг.

24122

Эцсийн эцэст бид
Түүнийг зөвтгөх болно гэдгийг
Мэддэг учир Бурхан
Өөрийнхөө зөвийг хэзээ ч нотолдоггүй.

24123

Дайсагнал гэж юу вэ?
Хүмүүсийн дотоод ноцолдооноос
Өөр юуг ч дайсагнал гэхгүй.

24124

Аяа ухаан минь,
Хичнээн чи өөрчлөгдөхөөс
Татгалзсан хамаагүй,
Гарцаагүй чиний өөрчлөгдөх
Цаг ирэх болно.
Мэдээж Бурханы сонгосон цагт!

24125

Чадвараа ахиулахад
Өрөвчхөн зүрх,
Урам өгөх гар гэсэн хоёр
Бурханлаг туслахын
Тусламж бидэнд хэрэгтэй.

24126

Бурханыг хайрлах миний хайр
Диваажингийн Жаргалаар дутахгүй.
Учир нь тэр хайр минь
Өөрөө хамгийн дээд Жаргалан.

24127

Туйлын чин зүрхнээсээ,
Хамгаас чин сэтгэлээсээ
Тэмүүлж байхдаа бид
Хүрэх боломжгүй зорилго гэх
Зүйл үгүй болохыг ухаардаг.

24128

Бурхан хүмүүний ухаанд ийнхүү хэлдэг:
“Мунхаг харанхуй хүү минь,
Өнөөдөр чи хорвоог үзэн ядавч,
Би маргааш үзэн ядалтыг чинь
Хөгжилтэй инээд болгон хувиргана.”

24129

Хэдийгээр бид үүнтэй
Санал нийлэхгүй байж болох ч
Бурханы хувьд бол
Жинхэнэ Бурханыг хайрлагчийн
Дотор буй бүх зүйл хайрламаар.

24130

Зөв бодол бүр
Дотоод хүчний хаалгыг
Нэн даруй нээдэг.

24131

Диваажингийн туйлын Оргилд хүрэх
Хамгийн товч зам бол
Эзэн Дээдгэгээнийхээ Хүсэлийн дагуу
Бидний нойроо умартан, амьсгаа даран
Өөрийгөө зориулах үйл юм.

24132

Сэтгэл зүрхний амьдралд
Хамгийн хурдан дэвшил хийхэд
Өнгөрсөн эсвэл ирээдүй
Огт хэрэггүй болохыг
Эзэн минь надад захидаг.

24133

Бурхан Өөрийгөө
Хүмүүн биемахбодоор гоёход
Хүн төрөлхтөн
Түүнийг ойлгохгүйгээс гадна
Тохуурхана.

24134

Эзэн Дээдгэгээн минь,
Таны Нигүүсэлийн Гэрэлийн тэнгэрт
Хамгийн хүчит далавчтайгаа хором бүр дүүлэх
Талархалт зүрхний минь шувууг адислаач хэмээн
Тандаа би залбиръя.

24135

Хувь тавиланг хахуульдах гэж бүү оролд!
Чи бүтэлгүйтнэ.
Хувь тавиланг мөшгөх гэж бүү оролд!
Чи бүтэлгүйтнэ.
Хувь тавиланг ялах гэж оролд!
Чи амжилтыг олно.
Учир нь амжилт бол чиний
Туйлын төрөхөөс заяасан эрх.

24136

Миний доторх Бурхан бус,
Харин шохоорхол, зовинолоор дүүрэн
Үзэгч түмэн шүүмжлэгч юм.

24137

Ухаанд буй ёс суртахуун,
Зүрхэнд буй өгөөмөр хоёр
Бидний сэтгэл зүрхний дэвшлийг
Хурднаас хурдан болгох
Хамгийн амин чухал найзууд.

24138

Бурханд
Гэм бурууг минь бус
Гэмээ эгээрэхээс татгалзахыг минь
Уучлахад хэцүү байдаг.

24139

Эзэн минь,
Тэмүүллийн өчүүхэн нарыг минь
Бүү нойрсуулж бас бүү хиртүүлээч!

24140

Аяа, урамшилт ухаан,
Тэмүүлэлт зүрх минь
Та хоёр хамтран ажиллахыг
Би хүсч байна.
Хэзээ ч бүү муудалц!

24141

Шударга үнэний Бурханыг
Хэзээ ч бид хахуульдаж чадахгүй.
Тиймээ, тэр бүү хэл
Нигүүсэлийн Бурханыг ч чадахгүй.
Учир юунд байна вэ гэвэл
Бурхан тэр сул талаа
Хараахан хөгжүүлээгүй юм.

24142

Өнгөрсний талд
Бурхан байхыг хүсэхгүй.
Ирээдүйн талд ч
Бурхан байхыг хүсэхгүй.
Одоо үед л
Бурхан байхыг хүсдэг намайг.

24143

Эзэн Дээдгэгээн минь,
Таны Тушаал ирэх тоолонд
Биелүүлж би чадах үүднээс
Үргэлж намайг сэрүүн байлгаач!

24144

Эзэн минь,
Аливаа хүний тавьсан хяналтанд
Амьдрахыг би хүсэхгүй.
Таны Зүрхний хараа хяналтанд
Дандаа би байхыг хүсдэг.

24145

Тэмүүлэлт хүмүүний
Хүрэх боломжгүй
Газар гэж үгүй.

24146

Огоорлоо бид
Туйлын төгс болговол
Бэрхшээл байх ч,
Тэр цаашид оршин байх
Шаардлагагүй болно.

24147

Ухааны хав харанхуй шөнө
Хамгаас гэрэлтэй үүрийн гэгээнд
Эцсийн эцэст огоорох ёстой.

24148

Эзэн Дээдгэгээн минь,
Таны Мөнхийн Тэвчээрт Амьдралд
Талархлын амьсгалаа би өргөж байна.

24149

Зөвхөн хүн төрөлхтний
Хад мэт хатуу дуулгавар дээр
Амгалангийн хорвоо
Нэгэн цагт босох болно.

24150

Амлалт бол
Зорилго бус
Зөвхөн анхний алхам.

24151

Өнөөдрийн Бурханы гэгээрэл
Маргаашийн Бурханы тунхаглалд
Маргаангүй нэмэр болно.

24152

Хоёр хувирамтгай зүйлс:
Өөртөө эргэлзэх,
Өөрийгөө гайхуулах.

24153

Зүрх минь нойроо умартан
Энэрэнгүй болох тэр л цагт
Бурханы Мэлмийд
Би үнэ цэнэтэй.

24154

Зуун зууны араас хаяаран ирэхэд
Хүн төрөлхтний зүрх
Бурханлагийн Гэрэлд
Эцсийн эцэст сэрэх болно.

24155

Би нөхцөл болзолгүй огоорлоо
Бүрэн төгс болгосон тэр өдөр
Бүх Урам зориг, Бахдалтайгаа
Бурхан намайг тэврэн авлаа.

24156

Хэсэгхэн нууцыг
Хадгалахдаа бид баярлах ч
Бидний энэ гүн ухааныг
Бурхан хүлээн зөвшөөрдөггүй.
Өөрийгөө зориулан,
Бурханыг хайрлах
Ойрын туслагч нараас
Тэр юуг ч нуудаггүй юм.

24157

Бурханд огоорох
Огоорлын минь нулимс
Хэчнээн үзэсгэлэнтэй болохыг
Хэзээ ч би мэдэхгүй нь харамсалтай.

24158

Бурханыг баярлуулахын тулд
Хүн төрөлхтөн бүх цагаа
Бишрэлд зориулах шаардлагатай.
Үүнээс гадна
Хүн төрөлхтнийг баярлуулахад
Бурхан бүхий л хугацаанд
Тэдэнд анхаарал тавих хэрэгтэй.

24159

Бурханы Хүсэлтэй
Танилцахыг хүсэхгүй хүмүүний
Ухаан, тамир болоод биемахбод
Эцэст нь ёроолгүй гүн хавцал руу унана.

24160

Дотоод мөн чанарт нэвтрэх
Үнэлшгүй чадвартай хүмүүс
Хүмүүнийг Бурхан болгон
Хувиргахад туслах
Хүч чадалтай болох болно.

24161

Ганц муу бодлыг өөрчлөх нь
Төгс, дээдийн дээд, бурханлаг зүйлийн
Тунхаглал болж чадна.

24162

Зүрхний маань дуудлага бол
Сэтгэл сүнснээс Бурхан руу илгээх
Бидний онцгой элч.

24163

Бурханыг цорын ганц
Сонголтоо болгохоор
Шийдсэн цагт
Зорилго минь цаашид
Холын дуудлага болон үлдэхгүй.

24164

My Lord,
Do tell me the choice Hour
That You have selected
To liberate me

24165

Эзэн минь,
Таныг шүүмжилж бас
Тантай санал нийлэхгүй үед
Сэтгэл зүрхний амьдрал
Сүйрэх аюултай болсныг
Ер нь бид ухаарах болов уу?

24166

Хорвоо ертөнцийн
Магтаал сайшаалд хөдөлгөөнгүй,
Хорвоо ертөнцийн
Хурц шүүмжид амирлангуй үлдсэн түүнд
Бурханы хамгийн шилмэл
Адислалт Мишээл буун ирлээ.

24167

Бурханыг үргэлж
Өөрийнх нь Таалалаар
Баярлуулахыг хүсэх
Талархалт зүрхийг
Там ч ниргэж чадахгүй.

24168

Бурхан сонгосон Цагтаа
Бидний тэмүүллийн цангааг
Баяртай тайлах болно.
Гэвч аминч үзлийн цангааг
Бурхан бүр мөсөн тайлахгүй нь тодорхой.

24169

Дэлхий дээр Бурханыг тунхаглахад
Амгалан
Хамгийн шилдэг зохион байгуулагч болно.

24170

Өөрийгөө шүүмжлэх торонд
Бүү орооцолд.
Хорвоог шүүмжлэх торонд
Бүү баригд.

24171

Ухаандаа сайныг санаж,
Зүрхнээсээ илүү сайныг үйлдэх нь
Гарцаагүй зорилго руугаа чиглэх
Бидний аяллыг хурдасгана.

24172

Самуурсан ухаанаас
Өөрсдийгөө чөлөөлөх хамгийн сайн арга бол
Зүрхнийхээ дуудлага дотор амьдрах юм.

24173

Өглөө бүр
Үүрийн гэгээний
Баясгалант солонгон инээмсэглэлийг үзээд
Үлэмж их ханамжийг би авдаг.

24174

Хөгжил дэвшлийнхээ амьсгал бүрийн төлөө
Бурханд бид талархалт зүрхээ өргөх ёстой.

24175

Мөнхөд хэтийдэн давах
Бодит Үнэнтэй нэг болохын тулд
Дорд, сул дорой мэдрэмжээ мөч бүр
Давж гарах ёстой бид.

24176

Мунхаг харанхуй ухаан
Хожих ба хожигдах тоглоомыг тоглодог.
Мэргэн зүрх
Зөвхөн нэгдлийн тоглолтыг тоглодог.

24177

Бүр эхнээс нь
Бага хэмжээний зовнил, түгшүүрээ ял.
Үгүй бол тэд
Ноцтой бэрхшээл болон өсөх боломжтой.

24178

Аяа Эзэн Дээдгэгээн минь,
Цорын ганц хишгийг надад хайрлаач.
Үргэлж мунхаг харанхуйн
Сүйрлийн зүг гүйх
Хүмүүний явцуу ухаанаас минь
Салгаж өгөөч намайг.

24179

Унтах нойроо умартан бид
Урамшилт зүрхнийхээ
Туйлын гүнээс зориглон хөдөлбөл
Бурхан сайн үйлсийг маань
Тэнгэрт тултал нь магтах нь гарцаагүй.

24180

Нэгдлийн зүрх байгаа газар бүрт
Баяр хөөрийн Дууг дуулдаг
Бурхан тэнд байдаг.

24181

Амьдралынхаа
Бурханд огоорох огоорлын
Төгсгөлгүй ялалт дунд
Би өөдлөн бадарна.

24182

Мунхаг харанхуй гэж юу вэ?
Үргэлж биднийг
Ухарч гүйхийг хорхойтуулах зүйлийг
Мунхаг харанхуй гэнэ.

24183

Нигүүсэлээр дүүрэн Замаараа
Хэрхэн явахыг Бурхан Өөрөө
Бидний зүрхэнд үзүүлнэ.

24184

Хаана ч явсан Бурхан
Амгалан, Баяр хөөрөө
Үргэлж дагуулдаг.

24185

Дотоод ертөнцийн
Бүх танхай этгээдүүдээс
Хамгийн адгийн нь
Дуулгаваргүй байдал.

24186

Дуулгаврын тухай яриа хийлгэхээр
Бурхан сүнсийг минь урьсан бөгөөд
Зүрх, ухаан, тамир, биемахбодыг
Тэнд суулгахаар албадлаа.

24187

Чиний амьдрал
Дуулгавар, талархлаар гангарвал
Бурханы гэгээрэл
Холын дуудлага болон үлдэхгүй.

24188

Зөвхөн бидний дотоод талархал
Тэмүүлэлт зүрхний маань үзэсгэлэнг
Үржүүлж бас томруулах чадалтай.

24189

Зүрхний минь дуудлага
Залбирангуй, чин зүрхний тул
Бурхан үргэлж
Зүрхийг минь өрөвдөн хайрладаг.

24190

Нийгэмшихийн тулд бус
Зөвхөн гэгээрэхийн тулд
Дэлхий дээр ирснийг
Эзэн Дээдгэгээн минь
Дахин дахин надад хэлдэг.

24191

Бурхан өргөжин тэлэх амьдралд минь
Зүрх минь үргэлж нэгдүгээрт тавигдана.
Бурханд ханамжийг өгөх амьдралд минь
Сүнс минь үргэлж нэгдүгээрт тавигдана.

24192

Бурханыг чи нөхцөл болзолгүй
Хүлээж аваагүйн улмаас
Бурхан чиний амьдралыг
Нухацтай хүлээн авч чадсангүй.

24193

Бидний ухааны горьдлогод
Төгсгөл гэж үгүй.
Бидний зүрхний талархалд
Эхлэл бас мөхөл гэж үгүй.

24194

Бурхан орж болох үүднээс
Ухаанаа бид хоосолно.
Бурханы Ялалтыг дуулахын тулд
Зүрхээ бид дүүргэнэ.

24195

Огоорлын шатаар
Авирахыг хүсвэл
Бодлоо өөрчлөх
Зүрх зориг чамд байх ёстой.

24196

Бурханыг Шийдвэрээ өөрчлөхийг
Тоолшгүй олон удаа бид тулгадаг.
Гэвч, хөөрхий Бурхан!
Биднээс нэг л удаа
Бодлоо өөрчлөхийг гуйхад
Бид шууд татгалздаг.

24197

Мулгуй, мэдрэмжгүй ухаан минь
Дахин зүрхний минь шувууг зовоохыг
Би чамд зөвшөөрөхгүй.

24198

Тэмүүллийн уул,
Гэгээрлийн уул,
Бурханы ханамжийн ууланд
Хамгийн өндөр оргил гэж огт үгүй.

24199

Өдөр бүр миний сүнс
Ухааны минь үүдний түгжээг
Тайлахаар ирдэг ч
Өдөр бүр түүний оролдлого
Харамсалтай нь амжилтгүй болдог.

24200

Бурханд гүн сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл
Нөхцөл болзолгүй огоорлынхоо хүчээр
Зүрхнийхээ бүх дэлбээг үтэр түргэн нээ.

Энэхүү номын цувралыг дараах cite-key ашиглан иш татах боломжтой ap-242
Creative Commons License
Энэ бүтээл нь дараах тусгай зөвшөөрөлтэй Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivs 3.0 Unported License.