Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 244-р хэсэг
24301
Хүн төрөлхтнийг өөрчлөн хувьсгахШинэ Мөрөөдөлийнхөө төлөө
Эзэн Дээдгэгээн минь маш чармайн ажилладаг.
Үүнтэй ижил гэгээрлийнхээ
Шинэ мөрөөдлийн төлөө би
Улам бүр чармайн хөдөлмөрлөх болно.
24302
Өөр юуны ч төлөө бусБурханы гэгээрлийн төлөө л
Нулимс унагана гэж
Нэг мөсөн би шийдлээ.
24303
Залбирал бүр миньХамгийн гүнээс
Хамгийн өндөр оргил хүртэл
Цойлох ёстой.
24304
Тууштай байхын сацууНайдвар тээх хүмүүн
Нэгэн өдөр амьдрал нь
Бүрэн цэцэглэсэн байхыг хардаг.
24305
Зүрхэнд оршихНайдварын номыг л
Өдөр бүр уншвал зохилтой.
24306
Бурханы барагдашгүйАмгалангийн тухай Сударыг
Ямар ч хүн хэзээ ч уншиж дуусахгүй.
24307
Хаалттай зүрхтэй хүмүүнУхааныхаа гянданд амьдардаг.
24308
Багшийнхаа нигүүслийн зүрхийгБодох болгондоо би
Онгодын баяр хөөрийн
Оргилуур нь болдог юм.
24309
Өчигдөр өөрийн ертөнцийгНягталж сайн шалгалаа би.
Олигтой зүйл олсонгүй.
Өнөөдөр өөрийн ертөнцийг
Өнгөц нэг харлаа би.
Хэрэгтэй бүх зүйлээ
Тэнд би олдог юм байна.
24310
Аяа эрэлчин ухаан минь,Хэзээ ч бүү гашууд!
Аяа мэгших зүрх минь,
Хэзээ ч бүү эргэж хар!
24311
Эгэл даруу зүрхБурханы Бурханлагийг тунхаглахад
Бат бөх суурь нь болдог.
24312
Аминч үзэл адагт нь мөхөхөдЭрэлчний бурханлаг сайн чанарууд
Гайхамшигтай сайхан цэцэглэдэг.
24313
Эзэн Дээдгэгээн минь,Өдөр бүр ухааныг минь
Үнс, тоос мэт эгэл болгож чадах
Чадлыг надад хайрлан адислаач.
24314
Эрэлчин бүр удаа дарааБурханаар ангах ангааг
Тайлахаа мартдаг нь
Харахад үнэхээр цочирдом.
24315
Бурханлаг хайрын ертөнцЗүрхний маань тайзан дээр
Өдөр бүр бүждэг ч,
Бурханыг хайхрахгүй ухаан
Түүнд хэзээ ч оролцдоггүй нь харамсалтай.
24316
Тэр аяараа эгэл дарууАриун шүтээн
Үргэлж Бурханы
Эхний сонголт байдаг.
24317
УхаанааАниргүйн далай болгож чадвал
Аливаа эрэлчин
Эргэлзэл төрүүлэх итгэлийг
Сөрөн зогсох хэрэггүй болдог.
24318
Жирийн урсан өнгөрөх зүйлстЦаг хугацаа зогсдоггүй.
Тэрээр ганцхан
Дээдийн дээдээр сонгогдсон
Цөөн хэдэд зориулж зогсдог.
24319
Хорвоо ертөнцийн төлөөАмар амгалан амьдралыг дуудахад
Амьдралын маань бусад бүх зүйлсээс
Миний тэмүүлэлт зүрх түрүүлдэг.
24320
Нойроо умартан, амьсгалаа даран,Өөрийгөө зориулан тэмүүлэх хүмүүн
Хожим нь энэ дэлхий дээр
Цаг хугацаагүй оршнолын
Төгөлдөр зарлага болдог.
24321
Хэзээ ч, хэний ч тухайМуу ярихгүй гэж хэлэхэд минь
Бурхан Зүрх сэтгэлийнхээ
Гүнд ортол догдолдог.
24322
Дуулгаварт ухаан,Талархалт зүрх минь
Бурханыг Таалалаар нь
Баярлуулах асар их хүчтэй.
24323
Сэтгэл зүрхний амьдралдааТуйлын буурьтай, чин сэтгэлтэй байхыг
Бурхан надаас хүссэн юм.
Тэрээр дахин нэг өдөр хүлээхгүй төлөвтэй.
24324
Мөнхийн ЧанадыгХэтийдэн давах гэдэг
Бид бүхэнд хамаатай зүйл.
Үүнийг бид төрөлхийн
Эрхээ гэж үзэх ёстой.
24325
Би чин зүрхнээсээ, өөрийгөө өгөн,Залбирал бишрэлтэй
Бурханыг баярлуулахад бэлэн болоход
Тэрээр надад туслахын тулд
Бүхий л Цагаа зарцуулдаг.
24326
Алдаандаа ихэнхдээТөсөөлөхийн аргагүй
Сохроор ханддаг тул
Бид дэвшил хийдэггүй.
24327
Ай халаг,Өөрийгөө үгүйсгэсэн ухаантайгаа
Зууралдсаар
Үнэтэй бүх цагаа би алдаж байна.
24328
Итгэлээр тэжээлгэжБас замчлуулахын тулд
Амьдралыг маань
Сөрөх эргэлзлийг
Авч би хаях ёстой.
24329
Өлмийд нь суухыгБурхан зөвшөөрөх мөчид
Би аз жаргалаар цэцэглэсэн зүрх болсон юм.
24330
Эзэн минь, Та намайгӨөрийн, жинхэнэ өөрийн болгон
Хүлээн авлаа.
Гэвч хэзээ би
Яг тэр зүйлийг хийж чадах вэ?
Хэзээ би үргэлж бас зориуд
Таныгаа жинхэнэ өөрийн болгон
Хүлээж авч чадах билээ?
24331
Зүрхнийхээ шаналалт нулимстайЭс бөгөөс
Сүнснийхээ хүчит мишээлтэй хамт
Би Бурханы Зүрхэнд хүрч чадна.
24332
Залбирал ба бясалгалТэмүүлэл ба зүтгэл бол
Нэн даруй өөрсдийнхөө
Урамшуулал нь болдог.
24333
Ухааны маань эргэлзлийн ханаЦаашид намайг зогсоохыг
Би хэзээ ч зөвшөөрөхгүй.
24334
Өндөр, түүнээс өндөрХамгаас өндөр зэргийн
Туршлагаа бодох үед би
Хамгийн тансаг
Тааламжит зүйлийг мэдэрч,
Тэр зүйл болон хувирдаг.
24335
Бурхан ялагчБолгодог зүйл юу вэ?
Амьсгаа даран сонсох
Огоорлын дуу.
24336
Зугтахыг бүү оролд.Үргэлж чи ялагдана!
Харин дасахыг оролд.
Амжилтанд чи хүрнэ!
24337
Өөрийгөө зориулан амьдрахАливаа хүмүүн
Бурханы Зүрхэн Цэцэрлэгт
Ялалтын ханамжтай аж төрдөг.
24338
Хорвоог хайрлахгүйгээрХэзээ ч бид өөрсдийгөө
Хорвоогийн уй гашуу, гунигаас
Чөлөөлж үл чадна.
24339
Нэгэн өдөр би сайн хүн болно.Хамгийн их гайхалтай нь
Хайрт Эзэн Дээдгэгээнээ
Хажуудаа байхыг харна.
24340
Тэмүүлэл бол эрэлчний дотоод горхи.Тэмүүлэлт зүрхэн дотор маань
Тэр горхи мөнхөд оргилон урсах болно.
24341
Диваажин дасал болсонТоомжиргүй зангаа хойш тавьж,
Бурханы Хүсэлийг
Хүн төрөлхтөн хүлээн авахын төлөө
Нойроо умартан мэгших тэр л цагт
Хүн төрөлхтний нулимс
Бурханлагийн Мишээл болон хувирах болно.
24342
Бид бүгд эргэлзлээр дүүрэнБодлоо халах тэр л цагт
Тэмүүллийн амьдралдаа
Итгэлийн суулгац болон өсч чадна.
24343
Бүх хариулт дотроос ирэх болно.Гэхдээ дотроос хариултыг олохын тулд
Өдөр бүр бид
Хайр, бишрэл, огоорол дээр
Эрчим нэмсэн хэрэгцээг өсгөх хэрэгтэй.
24344
Дэлхий дээр Бурханыг тунхаглахҮнэхээрийн гайхам амьдрал
Зөвхөн хүмүүний
Бурханы тунхаглалаар гачигдах
Өлсгөлөн, цангаанаас хамаардаг.
24345
Эзэн минь, надад туслаач!Би унаж байна.
“Хүү минь,
Чи унаж байгаа юм биш.
Чухамдаа чи Намайг хойш нь тавиад байна.”
24346
Бурхан, Түүний Нигүүсэлийн СүлжээҮргэлж
Зүрхний минь шүтээнийг
Туйлын хайрлаж хамгаалдаг.
24347
Чи нойроо умартан, амьсгаа даран байжӨөрийгөө зориулсан учир
Бурхан чамаас хүмүүний зориулсан
Гэрэлт цамхаг болохыг хүсдэг.
Харин ингэхэд Бурхан юу хийх бол?
Чамд зориулж Бурхан алга ташин босно.
24348
Хийж чадахгүй олон зүйл бидэнд бий боловчБид хийх ёстой байсан, хийх хэрэгтэй
Ганц зүйл бий:
Тэмүүлэлт зүрхнийхээ дотор
Бурханы Зүрхэн Хөргийг
Бид аюулгүй авч явах ёстой.
24349
Бидний амьдралХорвоог тэвчих тэвчээрийн тэмээ болохгүй юм бол
Амьдралын тулалдааны талбарт бид
Амжилтанд хүрэх талаар яахан найдаж чадах билээ?
24350
Өглөө бүрБурханы Нигүүсэлийн Мишээл
Зүрхний маань утсыг хөгөлнө.
24351
Би хайрт Эзэн ДээдгэгээнийхээБүрэн тунхаглалын төлөө
Жинхэнэ өөрийгөө зориулагч болохын зэрэгцээ
Ирэх зууны хүүхэд байхыг хүсч байна.
24352
Зүрх, ухаан хоёр миньХоёул Бурханы хүүхдүүд.
Ухаан минь зүрх адил
Бурханаас хамаарахыг
Хичнээн их би хүсч байна.
24353
Бурханы АлдарыгДавтан дуудах хязгааргүй цувралууд
Биднийг Бурханы гэгээрэлд хүргэж чаддаг.
24354
Бүх бясалгалаас хамгийн шилдэг ньБурханы Хүсэлд
Нөхцөл болзолгүй огоорох огоорол.
24355
Зүрхний маань цэцэг дэлбээлэх үеийнҮзэсгэлэнт, энгийн байдал нь
Төсөөлж байснаас маань хамаагүй илүү
Бурханыг баярлуулдаг.
24356
Сэтгэл зүрхний амьдралыг хүлээж авсан миньЧухамдаа Эзэний минь хийсэн гайхамшиг.
24357
Эзэн Дээдгэгээнийхээ ӨлмийдЗориуд бид хоргодоход
Мунхаг харанхуйн сум
Зүрхийг маань нэвтэлж үл чаддаг.
24358
Дээд бодит үнэнээНээж гэгээрэхийг хүсвэл
Бидний нүдний нулимс,
Зүрхний дуудлага хоёр
Нууцлаг үлдэх ёсгүй.
24359
Аяа эрэлчин,Төвийг сахихаас болгоомжил!
Үргэлж, зуун хувь Бурханы талд бай!
Төвийг сахих үедээ чи
Дотоод гүнээсээ
Гашуун туршлагууд туулж мэднэ.
24360
Бурханы надад хэлснийг давтах ньХүслийн амьдралаа би
Тэмүүллийн амьдрал болгон хувиргаж чадах
Цорын ганц зам юм.
24361
Ганц зүйлийг Бурханаас би асуухаа мартжээ:Мэдсээр байж яг одоо
Түүнийг хэрэгсэхгүй байсан ч
Тэр намайг мөнхөд хүлээх болов уу?
24362
Миний маш хурдан бас тууштайБурханд огоорох амьдралын төлөө
Бурхан хамгийн хүчтэй Найдлагаа тавьдаг.
24363
Зогсоох, сунжруулах эсэх ньБиднээс шалтгаална.
Гэвч Бурханы сонгосон Цагт
Бид сэрэх ёстой бөгөөд
Түүнийг Өөрийнх нь Аргаар
Баярлуулж эхэлдэг.
24364
Өглөө бүр миний Эзэн ДээдгэгээнЗүрхний минь цэцэрлэгт зочилж,
Миний тэмүүллийн суулгацад
Ургаж, үржихэд нь тусалдаг.
24365
Гансрал ганцаардлыг мааньБурхан хэзээ ч таалахгүй.
Зүрх, ухаан хоёр
Хөгжин баясахад
Бурхан юунаас ч илүү дуртай.
24366
Ямар ч гоо үзэсгэлэнБурханы бишрэл адил бурханлаг биш.
Ямар ч анхилга
Бурханы огоорол адил төгөлдөр биш.
24367
Бид бүгд чин зүрхнээсээ, өөрийгөө зориуланБурханд залбирч, бясалгахгүй юм бол
Бурханы ертөнцийг
Баяр хөөргүй болохоос хэн аврах билээ?
24368
Өөрийн эрмэлзэлт зүрх,Бурханы Хүсэл хоёрын хооронд
Өөрийгөө зориулах асар их хайрыг
Үүсгэх бид хэрэгтэй.
24369
Зүрх минь БурханыгЖинхэнээр хайрлах учир
Бурханы Зүрх найдвараар дүүрэн.
24370
Аяа ухаан минь,Сэр!
Мөнхийн нойрон дунд
Ахин бүү хүлээ.
Бурхан чамайг
Өөрийн гэж хүлээн авах хүртэл
Залбирч, бясалга.
24371
Бүхий л хорвоогҮгүйсгэх ухаан
Гүний гүн ангал руу
Алга болох
Цаг ирэх болно.
24372
Эзэн минь,Таны адисласан
Шууд Зөвшөөрөлийн дагуу
Бүх зүйлийг хийхийг
Би хүсч байна.
24373
Талархалт ухаанӨөрийг нь урихыг хараад
Бурхан маш их гайхдаг.
24374
Эзэн Дээдгэгээн минь,Цааргалах ухаанаа ялж,
Чин хүсэлт зүрхэндээ титэм зүүхийн тулд
Эрч хөдөлгөөнтэй тэмүүллийг надад хайрлаач.
24375
Хайрт Эзэн Дээдгэгээнийхээ ӨлмийдӨдөр бүр би
Зүрхнийхээ цэцгийг дэлгэрэхийг хараад
Цаглашгүй ихээр хөөрөн баярладаг.
24376
Бурхан бидэнд хэрэгтэй үед лТүүнийг бид хайрладаг.
Бидний хэрэгцээ огт байхгүй үед ч
Бурхан биднийг хайрладаг юм.
24377
УхаанХайрын хуурамч зоосыг
Ашиглах хандлагатай.
24378
Тэмүүлэлт зүрхнийАсгаран урсах нулимс
Хамгийн хурднаас хурдан
Зорилгоо зүглэн урсдаг.
24379
Талархалт зүрхнийМишээлийг юутай ч зүйрлэшгүй.
24380
Бурханд гэгээрэхэдГэнэтийн, гайхалтай бус,
Тогтмол чармайлт шаардлагатай.
24381
Наран гийсэн зам дээрЯахан харанхуй мунхаг, бэрхшээл байх билээ?
Тиймээ, наран гийсэн зам
Үргэлж нараар гэрэлтэн үлдэх болно.
Харин ганц энэ зам дээр алхахын тулд эрэлчин
Чин хүсэл, эрмэлзэлтэй байх ёстой.
24382
Маргах дуртай ухаанааАшигладаггүй нэгэн бол
Маргаангүй Бурханы
Сонгомол зэмсэг мөн.
24383
Хүмүүний амьдралдОлон гашуун түүх байдаг.
Тасралтгүй өөртөө эргэлзэх түүх
Хамгийн гашуун нь юм.
24384
Өөр нэгэн боломжХэнд хэрэггүй байх билээ?
Бурханд хүртэл
Хүн төрөлхтнийг хувиргахад
Боломжийн дараа
Тасралтгүй давтагдах боломж хэрэгтэй.
24385
Амьдралдаа чиБурханыг цорын ганц зорилгоо болгоход
Үргэлж бэлэн бол
Бурхан чамайг шагнах нь дамжиггүй.
24386
Бүрэн огоорсон сүнснийГоо үзэсгэлэн
Нар мандахын сайхнаас
Хамаагүй үзэсгэлэнтэй.
24387
Цаг хугацааны голАмгалан, Жаргалангийн хязгааргүй далай,
Гэрэл, Баяслын хязгааргүй тэнгисийг зүглэн
Нойроо умартан урсахдаа
Бүх Бурханыг хайрлагчдыг нэгдэхийг урина.
24388
Зүрхнээсээ асуу!Бурханы чамаас
Юу хийхийг хүсч буйг
Тэр чамд хэлж өгнө.
24389
Зогсолтгүй урсах зүрхний нулимсЧамд байхгүй бол
Тэмүүллийн талбайгаа чи
Бэлдэж үл чадна.
24390
Ухаанаасаа Эзэний минь ИлгээмжийгБүү таслан зогсоогооч гэж
Хичнээн олон удаа гуйх боловч
Тэр ердөө намайг сонсохгүй байх болно.
24391
Зүрхнийхээ бишрэлийн цэцгийгГандах боломжтой болговол
Сэтгэл зүрхний аялал чинь
Хамгийн удаанаас удаан болох нь гарцаагүй.
24392
Хүслийн амьдралааТэмүүлэлт зүрхний дүрээр
Нуухыг оролдвол
Хамгийн авралгүй зовлонд
Чи унах нь гарцаагүй.
24393
Өөрт нь ариусалт зүрхний ертөнц байдгийгИхэнх хүмүүс мартсан нь харамсалтай.
24394
Бурханд тэмүүлэх амьдралаарАмьсгалах тэр амьдрал бол
Бурханы хамгийн сонгомол зэмсэг.
24395
Талархалт зүрхний минь цэцэгМиний зүрхэнд төдийгүй
Бүхий л газарт дэлгэрэх болтугай.
24396
Тэр санаатай бас удаа дарааланСүнсэндээ дуулгаваргүй байснаас
Сүнс нь одоо түүнийг өнчрүүлэн оджээ.
24397
Гашуудах бусХарин Бурханы Хүсэлд огоорсноор
Бид дэвшил хийдэг.
24398
Хайрт Эзэн Дээдгэгээн минь,Бурханлагаар цалгих бүх хүсэл мөрөөдлөө
Үр цацах мэт нойроо умартан түгээх
Чадварыг надад хайрлаач.
24399
Тэмүүллийн дуудлага,Зүтгэлийн мишээлээ
Хуваалцахыг хүсдэггүй хүмүүс
Зорилготоо хүрэхийн тулд
Маш удаан хүлээх болно.
24400
Бүх зүйлийгБурханаас ирсэн илгээмж хэмээн харах
Эрэлчин л хүн төрөлхтнийг
Аз жаргалтай, гэгээтэй, ханамжийг өгөх
Мөрөөдөл рүү дагуулан явж чаддаг.