Арван Мянган Дөлт Цэцэгс, 1-р хэсэг
1. Шинэ марафон1
Би хэн юм бэ?Хуй салхи мэт хурдаа
Аль хэдийнээ бүрэн алдсан нэгэн.
Огт хамтрах хүсэлгүй бие минь өчигдөр
Нью-Йорк хотын марафонд гүйлээ.
Зовинол, түгшүүрийн цахилах сум
Намайг довтолсонгүй.
Тэд үргэлж надад их сайн байдгийг
Би хэлэх хэрэгтэй.
Эндэж алдаад ч тэд
Зүрхний минь хаалгыг тогшдоггүй юм.
Харин булчин таталт гэдэг
Найдвартай найз маань
Бүр арван нэгэн бээр туулахаас өмнө ирээд
Зөөлнөөр надтай гар барилаа.
Уг нь тэд арван найм дахь бээр дээр
Надтай найзлахын тулд ирдэг юм.
Гэвч энэ удаа,
Арван таван бээрийн тэртээ тэд
Хязгааргүй их халамжаа
Надад өгөхийг хүслээ.
Ингээд тэд хамгаас их шунан,
Бүхнээс илүү чангаар намайг тэврэн авсан юм.
Ай халаг, халаг гэж!
Арван таван бээрээс эхлэн
Заяа муут биеэ
Хаяа нэг нигүүслийнхээ мишээлтэй,
Хаяа нэг бухимдлынхаа нулимстай чирээд явлаа.
Эцэст нь ер бусаар сэтгэл хөнгөрөн,
Асар их баяр хөөр болсноор
Тэсэхийн аргагүй хар дарсан зүүд маань
Хорин зургаан милийн төгсгөлд дууслаа.
Нэг марафоны ертөнц
Нөгөө нэгэн марафоны ертөнц рүү намайг хөтөллөө.
Шинэ марафоны ертөнцөд тохирч нийцэх эсвэл
Энэ ертөнцөөс ханамжийг авна гэдэг
Яг үнэнийг хэлэхэд
Хязгааргүй хэцүү.
Учир нь энд зөвхөн
Хорин зургаан бээр, гурван зуун наян таван ямх зайд гүйх бус
Харин арван мянган бадран асах цэцэг
Яруу найргийн үрийг суулгахад оршино.
Эцсийн эцэст тэднийгээ би
Эргэлзээнгүй, бишрэлтэй, нөхцөл болзолгүйгээр
Хайрт Дээдгэгээнийхээ Нигүүсэлийн Өлмийд тавих болно.
FF 1-70. Энэ далан яруу найргийг 1979 оны 10-р сарын 22-нд Пан Америкийн нислэгээр Япон орон руу нисч байхдаа бичжээ.↩
2. Чи ичихгүй байна гэж үү?
Бие махбод минь яарагтун!Залхуурлын шөнөөсөө
Чи ичихгүй байна гэж үү?
Тамир минь яарагтун!
Түрэмгий тэмцлээсээ
Чи ичихгүй байна гэж үү?
Ухаан минь яарагтун!
Эргэлзлийнхээ хороос
Чи ичихгүй байна гэж үү?
Зүрх минь яарагтун!
Хулчгар, итгэлгүй байдлаасаа
Чи ичихгүй байна гэж үү?
3. Өдөр хоног өнгөрсөөр
Өдөр хоног өнгөрсөөрАмжилтын өндөрлөг алга л байна.
Өдөр хоног өнгөрсөөр
Дэвшлийн гэрэл алга л байна.
Өдөр хоног өнгөрсөөр
Төгөлдөржилтийн баяр хөөр алга л байна.
4. Айдас
Аливаа зүйлийг мэдрэхээсээУхаан минь айдаг.
Аливаа зүйлийг хэлэлцэхээсээ
Зүрх минь айдаг.
Аливаа зүйлийг тунхаглахаасаа
Сүнс маань айдаг.
Аливаа зүйлд дурлахаасаа
Би айдаг.
5. Дэлхий Эхийн нулимс
Дэлхий эхийн нулимсМиний амьдралыг ариусгадаг.
Тэнгэр Эцгийн инээмсэглэл
Миний зүрхийг итгэлтэй болгодог.
6. Өөртөө ялагдахуй
Өчигдөр чиОролдлого хийгээгүй учир
Өөрөө өөртөө ялагдлаа.
Өнөөдөр чи
Уйлан дуудаагүй учир
Өөрөө өөртөө ялагдаж байна.
Маргааш чи
Амьдарч хөдлөхгүй юм бол
Өөрөө өөртөө ялагдана.
7. Залбиралт дуудлага
Мод бол эрэлчнийЗалбирлын дуудлага юм.
Цэцэг бол эрэлчний
Бясалгалын мишээл юм.
Үр жимс бол эрэлчний
Гэгээрлийн дуун юм.
8. Аниргүй амьдралын минь дотор
Шуугиант амьдрал дундЯмар сул болохоо би мэдэж авсан юм.
Аниргүй амьдрал дотроо
Бурханы Бурхан Хүч
Ондоо нэгэн нэр минь болохыг ухаарлаа.
9. Бурхан шантардаггүй
Чи санаанд оромгүй тэнэг чБурхан шантардаггүй.
Чи хэлэхийн аргагүй луйварчин ч
Бурхан шантардаггүй.
Чи итгэмээргүй бүтэлгүй ч
Бурхан шантардаггүй.
10. Багахан асуудал
Бурханыг би боддоггүй гэдэгБагахан асуудал.
Бурхан намайг боддоггүй гэдэг
Том асуудал.
Би Бурханд хайргүй гэдэг
Багахан айдас.
Бурхан надад хайргүй гэдэг
Их айдас.
11. Номхотгогдсон ухаан
Номхотгогдсон ухаанБүх зүйлийг хийж чаддаг.
Бүр Нигүүсэлт Бурхан болоод
Төгөлдөр амьдралын талаар бодож чаддаг.
12. Бахархал
Гоо үзэсгэлэнг ил болгох ньЭмэгтэйн бахархал.
Эрч хүчийг эрс нэмэгдүүлэх нь
Эр хүний бахархал.
Тэвчил хүлцлийн дээд цэг бол
Дэлхийн бахархал.
Ханамжит баяр баясал бол
Диваажингийн бахархал.
13. Чамд хэрэг болох зүйл
Чамд хэрэг болох зүйл болЧамайг нээж өгөх ондоо нэгэн саран.
Чамд хэрэг болох зүйл бол
Чамд ханамж өгөх ондоо нэгэн наран.
14. Аяллын минь анд
MМиний аяллын анд болАниргүй ертөнц.
Миний аяллын зорилго бол
Бурханы Диваажингийн цэцэгс.
15. Тэр амьдрал бол минийх
Хүмүүний боон хүлэх гинжиндУйлан буй амьдрал бол минийх.
Бурханы чөлөөлөх жолоодлого дор
Дүйлэн нисэх зүрх бол минийх.
16. Бухимдлын талбар дээр
Бухимдлын талбар дээрХүслийн минь амьдрал өсдөг.
Ханамжийн далай дотор
Тэмүүллийн минь амьдрал гэрэлтдэг.
17. Хоёр шид
Шуугиант амьдралын минь шид:Тэрээр Бурханыг хөөн явуулж чаддаг.
Аниргүй амьдралын маань шид:
Тэрээр Бурханыг тэврэн авч чаддаг.
18. Миний амьдралын халуурал
Бурхан намайг боддоггүй гэх ньХүмүүн амьдралын маань
Хамгийн анхны халуурал юм.
Би Бурханыг хайрлаж байсангүй гэх нь
Хүмүүн амьдралын маань
Хамгийн сүүлийн халуурал юм.
19. Чиний тэмүүллийн амьдрал
Чиний тэмүүллийн амьдралҮхлийн хүчийг живүүлсэн юм.
Чиний гэгээрлийн амьдрал
Чамайг ондоо нэгэн Бурхан болгоно.
20. Яаран хүсэх сэтгэл
Яаран хүсэх сэтгэл миньБурханы үл үзэгдэх
Өлмийг харахад
Надад тусалсан юм.
Чи бол жижигхэн сүүмгэр дөл биш.
Надтай адил чи
Бурханыг хайрлагч,
Бурханы зөн билэгтэн болох учиртай.
21. Балчир Бурхан
Өнөөдөр чи балчир,Жижиг Бурхан гэдэг үнэн.
Гэвч маргааш чи
Төлөвшсөн, том Бурхан
Болж чадна, болох ч болно.
22. Эхний бөгөөд сүүлийн бэлэг
Чин сэтгэлийн ухаарал миньБурханд барьсан миний анхны бэлэг.
Бурханы мөнхөд хэтийдэн давах
Нэгдэлийн Ханамж бол
Түүний надад өгөх хамгийн сүүлийн бэлэг.
23. Миний дэвшил
ӨчигдөрБодлоос чөлөөлөгдсөн ухаан минь
Бурханы эрэлчин байлаа.
Өнөөдөр
Уйлан дуудах зүрх минь
Бурханыг хайрлагч.
Маргааш
Итгэлт амьдрал минь
Бурханд зүтгэгч болно.
24. Зүрхийг минь тонох гэж бүү оролд
Хүн төрөлхтөн,Зүрхийг минь тонох гэж бүү оролд.
Эзэний минь Нигүүсэлийн Өлмий хийгээд
Өршөөлийн Зүрх аль хэдийнээ
Миний зүрхийг тоносон болно.
25. Өрсөлдөөн хагарал
Өрсөлдөөн, хагарал ньЭнд, тэнд эсвэл хаа ч гэсэн
Түүнийг олдоггүй.
Халамж, төгөлдөр нь
Энд, тэнд бас хаа сайгүй
Түүнийг олдог.
26. Ай хайрт минь
Ай хайрт Мөнх оршнол миньНамайг бүү мартаач.
Энэ мөчөөс эхлэн
Би чамайг үргэлж дурсах болно.
Ай хайрт Хязгааргүй оршнол минь
Намайг бүү орхиоч.
Энэ мөчөөс эхлэн
Би чамайг үргэлж хайрлах болно.
Ай хайрт Үхэлгүй мөнх оршнол минь
Намайг бүү хаяач.
Энэ мөчөөс эхлэн
Би чамайг үргэлж өөрийнх болгоно.
27. Эрх мэдлийн үд, халамжийн саран
Эрх мэдэл горилох үдТүүнийг олдог.
Тийм учраас
Хайр халамжийн саран
Түүнийг таньдаггүй.
28. Чи алджээ
Шаргуу зүтгэх эрх мэдлийн мориоХэт их хооллосноос болж
Ханамж өгөх хайрын Бурханаа
Чи алджээ.
29. Чиний тавилан
Наран гэрэлтсэн ухаантай учраас чиСаран гэрэлтсэн зүрхтэй болох тавилантай.
30. Нухацтай амлалт
Нухацтай амлалтӨөртөө би өглөө.
Хайрт Дээдгэгээнтэйгээ
Дараагийн удаа уулзахдаа
Түүнээс би
Шинэ бяцхан зүрхийг бий болгож,
Бардам том ухааныг минь
Бүрэн устгахыг гуйх болно.
31. Тэр бол Бурханых
Тэр бол Бурханых.Энэ дэлхийг цэвэрлэн буйд нь
Бурхан түүнд хайртай.
Түүний зүрх нь
Хайрладаг, хайрладаггүй,
Өөрчлөгддөг, өөрчлөгддөггүй
Хүн төрөлхтөнд
Мөнхийн гэнэтийн бэлэг юм.
32. Амьдралаас төрсөн үзэмж сайхан
Амьдралаас төрсөн үзэмж сайханХайрыг минь гүнзгийрүүлсэн юм.
Үхлээс үүдсэн төгөлдөр сайхан
Цэцэн билгийг минь гүнзгийрүүлсэн юм.
33. Огоорлоос ирэх ханамж
Шаналах нь хайр биш.Эзэмдэх нь хайр биш.
Албадах нь хайр биш.
Нэгдлийн гэрэл дотор
Огоорлоос ирэх ханамж
Цорын ганц хайр юм.
34. Залбирлыг нулимсаар хийдэг
Залбирлыг нулимсаар хийдэг.Бясалгалыг баясал мишээлээр хийдэг.
Гэгээрлийг төгөлдөр огоорлоор хийдэг.
35. Хоёр зүйлээс би асар их баяслыг авдаг
Хоёр зүйлээс би асар их баяслыг авдаг:Цурам хийхгүй төгөлдөржилт
Хийгээд
Зүүд бус жинхэнэ ханамж.
36. Амжилтанд хүр бас цаашаа үргэлжлүүл
Өдөр бүр амжилтанд хүрэхийн тулдБурхан болох хүмүүнд би хайртай.
Дандаа цаашаа үргэлжлүүлэхийн тулд
Хүмүүн болох Бурханд би хайртай.
37. Зальтай хууран мэхлэлт
Яг энэ амьдрал чиньЗальтай хууран мэхлэлт.
Багшийнхаа Нигүүсэлт Авралын
Өчүүхэн ч гэсэн хэсгийг
Хэрхэн чи горьдох билээ?
38. Цаг хугацааны дуран
Хүслийн амьдрал миньЦаг хугацааны дуранг
Эзэмшихийг хүснэ.
Бурханыг Таалалаар нь
Баярлуулахын тулд
Тэмүүлэлт амьдрал минь
Тэр дуранг
Бурхан ямагт Өөртөө хадгалж,
Үргэлж хэрэглэж явахыг хүсдэг.
39. Чиний жинхэнэ хэрэгцээ
Далай шиг шуналаасаа болжЖинхэнэ хэрэгтэй зүйлээ чи алджээ.
Чамд цорын ганц хэрэгтэй зүйл бол
Бурханы ханамж.
40. Хэт ядмаг
Чиний уул мэт бардамналБурханы хувьд хэт ядмаг.
Чиний оргилж буй огоорол
Хүмүүний хувьд хэт дорой.
41. Бидний уулзалтыг юу хойшлуулна вэ?
Бурханыг үзэх гэж би үхэн хатна.Надтай уулзах гэж
Бурхан чухалчлан төлөвлөнө.
Тэгээд юу бидний уулзалтыг хойш нь татна вэ?
Харамсалтай нь миний огоорлын инээмсэглэл.
42. Өдөр, шөнө бүр
Боломжгүй зүйл намайгМохоож үл чадна.
Шөнө бүр би
Бурханы гэгээрлийг зүүдэлдэг.
Боломжгүй зүйл миний
Урмыг хугалахгүй.
Өдөр бүр би
Бурханы тунхаглалаа төлөвлөдөг.
43. Бурхан түүнийг хайрладаг боловч
Түүнийг Бурхан хайрладаг боловч,Тэр зүрхнийхээ гунигийн эзэн.
Түүнийг Бурхан адисладаг боловч,
Тэр амьдралынхаа бүтэлгүйтлийн эзэн.
Яагаад?
Яагаад?
Яагаад?
Учир нь тэр нэрээ
Хайр, бишрэл, огооролоор
Сольж амжаагүй байгаа юм.
44. Хөөрхий бяцхан зүрх
Хөөрхий бяцхан зүрхБүү уйл.
Чам дээр би
Улам тодрох солонготой цуг ирлээ.
Хөөрхий бяцхан зүрх
Бүү уйл.
Чам дээр би
Хайрт Эцэгийнхээ
Цацран оргилох Оргилууртай цуг ирлээ.
45. Учир нь тэр хайрладаг
Хөгжин дэвших дэлхийгТэр хайрладаг учир
Бурхан түүнд
Мөнх оршнолынхоо Хүчийг өгсөн юм.
Бууж ирэх Диваажинг
Тэр хайрладаг учир
Бурхан түүнд
Хязгааргүй оршнолынхоо Уртыг өгсөн юм.
46. Бурхан намайг хайрладаггүй
Намайг хайрладгаас илүүБурхан тэр эмэгтэйг хайрладаг.
Ай халаг гэж!
Бурхан намайг хайрлахаа больсон.
Ай халаг гэж!
Хамгийн сүүлийн, цорын ганц аврал бол
Чинхүү өөртөө итгэх итгэлийн минь гэрэл юм.
47. Бурхан намайг хайхардаггүй
Надаас илүүБурхан тэр залууг халамжилдаг.
Ай халаг гэж!
Бурхан намайг хайхрахаа больсон.
Ай халаг гэж!
Хамгийн сүүлийн, цорын ганц аврал бол
Миний хүлцэл, ариуслын минь өндөрлөг юм.
48. Аажмаар ба тасралтгүй
Аажмаар ухаан цэвэрлэгддэг.Тасралтгүй зүрх ариусдаг.
Нөхцөл болзолгүй сүнс
Дээдгэгээнийг тунхагладаг.
Туйлын дээдээр хайрт Дээдгэгээн минь
Өөрийн бүтээл хүүхдийн дотор болон
Тэр хүүхдээр дамжуулан
Өөртөө ханамжийг өгдөг.
49. Хамгийн сайн, хамгийн муу
Хүнд буй хамгийн сайн зүйл болТүүний талархлын дөл.
Хүнд буй адгийн муу зүйл бол
Түүний давахын аргагүй
Талархалгүйн овоо.
50. Бүгд атаархлын улмаас боллоо
Би тэвчээрийн үрээ алдлаа.Би цэцэг мэт зүрхээ алдлаа.
Би ханамж өгөх сүнсээ алдлаа.
Энэ бүхэн
Адгийн тэнэг атаархлаас минь боллоо.
51. Америк орны дуудлага
Америк орны дуудлагаДорой хулчгар муурыг
Архиран хүрхрэх арслан болголоо.
Америкийн хайр бүхий адислал
Тэр нэгэн арсланг
Шилмэл, энхрий хурга болголоо.
52. Өгүүлсэн түүхүүд
Сүнсний минь баяр баяслынӨгүүлсэн түүхүүд итгэхэд хэцүү.
Зүрхний минь шаналал
Өгүүлсэн түүхүүд итгэх боломжгүй.
53. Салшгүй хоёр анд
Мунхаг харанхуй, чадвар мөхөс хоёрСалшгүй андууд.
Цэцэг билэг, авъяас чадвар хоёр
Салшгүй андууд
Дээрээс нь
Мөнхийн төгс найзууд.
54. Эцсийн эцэст
Эцсийн эцэст,Үнэн улам бүр хүчээ авч байна.
Эцсийн эцэст,
Бурханы Ялалтыг би тунхаглаж чадна.
Эцсийн эцэст,
Эзэн Дээдгэгээнээ инээмсэглэхийг би харах болно.
55. Сүүлчийн найдварын туяанаас зууран байхдаа
Сүүлчийн найдварын туяанаас зууран байж,Дотно болон гаднаа
Төгөлдөржлийн гэрэл,
Ханамжийн баяр хөөрийг би эрнэ.
56. Тэр үхлийн сорилтыг хүлээн авлаа
Тэр үхлийн сорилтыг хүлээн аваадИйнхүү тунхаглалаа:
“Дэлхийн амьдрал
Хүмүүний бүтэлгүйтлийн шөнө бус.
Диваажингийн амьдрал
Ханамжит баясалтай бууж ирж байна.”
57. Хүмүүний болон Бурханлаг ажил үүрэг
Миний хүмүүний ажил үүрэг болЗөв зүйлийг олж,
Зөв зүйлийг хийхэд оршино.
Бурханы Бурханлаг ажил үүрэг бол
Өнгөрснийг минь мартаж,
Одоог минь өршөөж,
Ирээдүйд минь найдварыг өгөхөд оршино.
58. Туйлын дээд Бодит үнэн
Жинхэнэ агуу зүйл тэнгэрт бий.Жинхэнэ сайн зүйл газарт бий.
Жинхэнэ уужим зүйл дотор бий.
Туйлын дээд Жинхэнэ бодит үнэн
Газар, тэнгэр,
Дотно, гадна бий.
59. Хүмүүний амьдрал, бурханлаг амьдрал
Хүмүүний амьдрал болАйдсын боол.
Бурханлаг амьдрал бол
Эрх чөлөөт ертөнцийн эр зориг.
60. Ухаан минь залхжээ
Ухаан миньДавамгайлахаасаа залхжээ.
Зүрх минь
Дотносохоосоо хэзээ ч залхаж чадахгүй.
61. Өчигдөр, өнөөдөр, маргааш
ӨчигдөрДуурайлт миний мунхаг харанхуйг тэжээж байлаа.
Өнөөдөр
Хязгаар миний хүлээсийг минь нэмж байна.
Маргааш
Тэмүүлэл миний чөлөөллийг зарлах болно.
62. Тэнгэрлэг нэр алдрын цэцэглэл
Гагцхүү бүрмөсөн чиЗэрлэг ухаанаа номхтго!
Тэнгэрлэг нэр алдар чинь
Эргэн тойронд цэцэглэхийг
Тун удахгүй чи харах болно.
63. The sure Hour of God
Залбирлын ариун цагДотор минь унтаж буй хүмүүнийг сэрээдэг.
Бурханы баттай Цаг
Дотор минь өлсөж буй Бурханыг хооллодог.
64. Чухам тэр өдөр
Дэлхийн эрэлчин зүрхНэгэн өдөр чин сэтгэлийн болно.
Чухам тэр өдөр
Тэнгэрээс даллан дуудах мутар
Үр шимээ өгнө.
65. Харамсалтай алдаа
Аяа хөөрхий бие махбод минь,Марафон гүйлт чинь
Адгийн алдаа байсангүй.
Харин
Марафоны хөөр цэнгэл байсангүй нь
Үнэхээр харамсалтай алдаа байлаа.
66. Би хүртэх хувьгүй
Бурханы хариу нэхэхгүй өршөөлийгХүртэх би хувьгүй.
Хүмүүний байнгын яллагааг
Бас би хүртэх хувьгүй.
67. Бурханыг таньсан Багш
Бурханыг таньсан БагшМөнх оршнолын Эрэг дээр зогсоход,
Үхэлгүй оршнолын Үүдийг онгойлгоход,
Хязгааргүй оршнолын Цөмд ороход минь тусалдаг.
68. Хүмүүний мөн чанарт
Хүмүүний мөн чанартХүн бүрийн мэдэх
Нэгэн зүйл бий:
Хүлээсийн зуулт.
Хүмүүний мөн чанарт
Бараг хүн мэдэхгүй
Бас нэгэн зүйл бий:
Эрх чөлөөний цаасан шувуу.
69. Хэрхэн хайрлахыг хүн төрөлхтөнд заахын тулд
Хэрхэн хайрлахыгХүн төрөлхтөнд заахын тулд
Би эхлээд
Бурханы сонгомол тагтаа болж
Үргэлж тэнгэрт дүүлэн нисэх ёстой.
70. Гарцаагүй хэрэгтэй зүйлс
Дэлхийд туйлын хэрэгтэй амин зүйлс:Уйлан дуудаж буй зүрх,
Өөрийгөө өгч буй амьдрал,
Бурхан болж буй сүнс.
71. Яагаад боломжийг ашиглаж болохгүй гэж!2
Яагаад боломжийг ашиглаж болохгүй гэж!Өгсөн дээшлэх дуудлага эсвэл
Байнгын баясал бологтун.
Энэ хоёр замын төгсгөлд
Сүр хүчтэй морилон ирэхэд чинь
Бурхан хүлээж байна гэж
Би чамд батлан хэлье.
FF 71-100. Энэ гучин яруу найргийг 1979 он 10-р сарын 23-нд Токио хотын Токио Принц Зочид буудалд байхдаа бичжээ.↩
72. Хөгжил баяслаа түгээ
Хөгжил баяслаа түгээ.Бурханы Хайрыг чи
Хязгааргүй ихээр мэдрэх болно.
Өр зүрхний мэдрэмжээ гүнзгийрүүл.
Бурханы Ханамжийг чи
Хязгааргүй ихээр мэдрэх болно.
73. Миний сонссон захиас
Энэ болНэгэн ижил мунхгуудын амнаас
Миний сонссон захиас юм:
Хэрэв хүсэх юм бол
Хүмүүн нууцалж чаддаг.
Хэдий хүсч байсан ч
Бурхан хүлээн авдаггүй.
74. Нэгэн энгийн үнэн
Нэгэн энгийн үнэн:Бурхан оршин буй.
Нэгэн богино зурвас:
Бурхан надад хайртай.
Нэгэн гүн гэгээрэл:
Би ганцхан Бурханых,
Би зөвхөн Бурханы төлөө.
75. Амар амгалангийн арвин ургац
Дэлхийн их өлсгөлөн ч тэр,Диваажингийн дориун найр ч тэр
Идэвх гарган ирэхийг минь таалдаггүйг
Ухаарсан тэр өдөр би
Амар амгалангийн арвин ургацыг
Хурааж авсан юм.
76. Зүрхнээс зүрхэнд хүрэх зам
Зүрхнээс зүрхэнд хүрэх замХоёр талаараа
Ханамжийн жимс бүхий
Төгөлдөр модтой.
Үүнийг би бүхий л замын турш харсан юм.
77. Би ганцхан Таны төлөө амьдардаг
Дээдийн дээд Нигүүсэлийн Эзэн минь,Би ганцхан Таны төлөө амьдардаг.
Дээдийн дээд Ханамжийн Эзэн минь,
Би ганцхан Таны дотор амьдардаг.
78. Нууц зам
Бурханы Өндөрлөгт хүрэхНууц замыг би оллоо:
Бүхнээс дорд хүмүүний
Хамгийн бохир хөлөнд
Би зүгээр л хүрдэг юм.
79. Хэн надаас дээр амьдардаг вэ?
Хэн надаас дээр амьдардаг вэ?Хайрт Дээдгэгээн минь лав биш.
Хэн надаас доор амьдардаг вэ?
Хайрт Дээдгэгээн минь лав биш.
Хэн миний дотор амьдардаг вэ?
Хайрт Дээдгэгээн минь биш бол хэн гэж!
80. Гурван хуурмаг шалтаг
Уучлаарай надад цаг алга.Харамсалтай нь би бэлэн бус байна.
Бурхан намайг тоохгүй нь тодорхой учир
Би яах гэж ...?
Гэсэн
Гурван хуурмаг шалтаг бий.
81. Жинхэнэ золиос гэрэлтэн гийдэг
Жинхэнэ золиос гэрэлтэн гийдэг.Жинхэнэ аз жаргал тогтуун урсдаг.
Жинхэнэ төгөлдөр өсөн нэмэгддэг.
Жинхэнэ талархал үндсийг тавьдаг.
82. Итгэлтэй ярих тухай
Хэрэв чи Үнэнийг мэдэж байвал,Хэрэв чамд Гэрэл байвал,
Хэрэв чи Амгалангийн Далай бол
Энэ гурван тохиолдолд Бурхан чамд
Итгэлтэй ярихыг зөвшөөрнө.
83. Диваажин буудаг, дэлхий өөдлөн дээшилдэг
Би зориуд басҮнэн сэтгэлээсээ зүтгэхэд
Диваажин буун ирдэг.
Би эргэлзэлгүй бас
Нөхцөл болзолгүйгээр хайрлахад
Газар дэлхий өөдлөн дээшилдэг.
84. Хоёр нууц хүсэл
Миний хоёр нууц хүсэл:Хүмүүний өөрчлөгдсөн ухааныг
Бурханд би үзүүлэх болно.
Бурханы Нигүүсэлийн Өлмийг
Хүмүүнд би үзүүлэх болно.
85. Зөвхөн гурван алхмын урд
Зөвхөн нэг алхмын урдБурханы Нигүүсэл байна.
Зөвхөн хоёр алхмын урд
Миний өөрчлөлт хувирал байна.
Зөвхөн гурван алхмын урд
Бурханы Ханамжийн Мишээл,
Миний талархлын мэгшил байна.
86. Зүүдгүй шөнө
Зүүдгүй шөнөӨөдлөх шинжгүй өдрийг өгдөг.
Нойргүй шөнө
Тав тухгүй өдрийг өгдөг.
87. Замбараагүй шуугиант дуудлага
Доороос ирэх замбараагүй шуугиант дуудлагаНамайг, бүхий л оршнолыг минь айлгадаг.
Дээрээс ирэх төгөлдөр аниргүй дуудлага
Намайг, миний бүхнийг гэгээрүүлдэг.
88. Миний нууц давтлага
Бүтэлгүй амьдралаа биНууц давтлага сургиулалт хэмээн боддог.
Амжилттай амьдралаа би
Чөлөөт, нээлттэй үзүүлбэр хэмээн үздэг.
89. Эрхэм дээд хичээл
Тэмүүллийн дуудлагаа биХүн төрөлхтний
Тоомжиргүй уур амьсгалтай солилцдог.
Яагаад би ийм тэнэг юм бол?
Үнэндээ, энэ бол Эзэний минь
Нигүүсэл, Өршөөл, Төгөлдөржил, Ханамжийн
Сургууль дээр сурсан
Эрхэм дээд хичээл юм.
90. Эрх чөлөөт Мөнхийн амьдрал
Бусдын төлөө байх ньЭрх чөлөөний мөрөөдөлтэй гэсэн үг.
Элэгсэг дотно байх нь
Эрх чөлөө бодит болохыг илтгэнэ.
Нэгдэлтэй байх нь
Эрх чөлөөт Мөнхийн амьдралыг хэлнэ.
91. Хөг нь нийлсэн сэтгэлийн толбууд
Хөг нь нийлсэн сэтгэлийн толбуудҮргэлж нэгэн зурвасыг илгээдэг:
Хүмүүний амьдрал
Мунхаг харанхуйн шөнөтэй цуг
Хооллох бүтэлгүй тавилантай.
92. Миний Бурханы Гэгээрэл
АмьдралдБурханы Гэгээрэлээс минь бусад
Бүх зүйл өсч үржээд
Дараа нь яван оддог.
Бурханы Гэгээрэл минь
Зөвхөн гэрэлтэхийн тулд өсдөг,
Зөвхөн өсөхийн тулд гэрэлтдэг бөгөөд
Хэзээ ч алга болохгүй.
93. Боломжгүй зүйл биш
Бурханы гэгээрэл болХүмүүний хувьд боломжгүй зүйл биш.
Дэлхийн хувирал өөрчлөлт бол
Дэлхийн хувьд боломжгүй зүйл биш.
Гималайг давах мэт
Өөрийгөө хэдийдэн давах
Миний хувьд боломжгүй зүйл биш.
94. Амьдрал минь ядран цуцаж байна
Амьдрал минь ядран цуцаж байна.Завьчныг би харсангүй.
Амьдрал минь ядран цуцаж байна.
Завийг би харсангүй.
Амьдрал минь ядран цуцаж байна.
Амьдрал гэх голыг би харсангүй.
Ай халаг гэж!
Гурван хуучин, сайн андуудаа
Хаанаас ч олсонгүй.
95. Миний Бурхан өлсгөлөн
Биет зүйлс өвдөж бас хөгширдөг.Сэтгэл зүрхний зүйлс өсч бас гэрэлтдэг.
Түүнчлэн Бурханаар өлсөх өлсгөлөн минь
Төрөл үгүй бас үхэл үгүй зүйл.
96. Би оролцдоггүй
Бурханы Хэрэгт би оролцдоггүй.Өдөр бүр шинэ ертөнц бүтээхэд нь
Би Түүнд боломжийг олгодог.
Бурхан бас миний хэрэгт оролцдоггүй.
Өдөр бүр хуучин ертөнцийг нураахад
Тэрээр надад боломж өгдөг.
97. Дэмий бодол
Миний доторхМунхаг харанхуйн хан хүүг
Хий хоосон хүсэл сэрээдэг.
Зүрхний минь
Үзэсгэлэнт дотоод ертөнц,
Амьдралын минь
Үүрэгт гадаад ертөнцийг
Дэмий бодол устгадаг.
98. Тийм учраас би хайртай
Амьдрал сайхан.Тийм ч учраас би амьдардаг.
Залбирал сэтгэл татам.
Тийм ч учраас би залбирдаг.
Бүтээл үзэсгэлэнтэй.
Тийм ч учраас би хайртай.
99. Эгнэх зүйл үгүй
Миний Бурхан хэрэгцээтэйЭгнэх зүйл үгүй.
Миний Бурхан ханамжтай
Эгнэх зүйл үгүй.
Бурханы гэгээрлийн
Ертөнц рүү орохын тулд
Миний тэмүүллийн ертөнц
Нойроо умартан мэгшиж байна.
100. Ердөө ганц хором
Аяа явцуу итгэл минь,Жижигхэн нүхэнд чинь
Хэдий болтол би амьдрах ёстой билээ?
Бачуурч, би үхэж байна.
Намайг тайван орхиоч!
Ганц хором ч гэсэн
Хайрт Дээдгэгээнийхээ
Бүх орчлонгийн Амьсгалд
Цэнгэхийг би хүснэ.
Хянан тохиолдуулагчийн анхны хэвлэлд өгсөн өмнөх үг
Энэ бол бидний Хайрт Дээдгэгээн, Бурханы Нигүүлсэлт Өлмийн өмнө Шри Чинмойн төгс, нөхцөл болзолгүй, чин сэтгэлээсээ өргөж буй “арван мянган дөлт цэцэгс” яруу найргийн цувралын нэг дэх хэсэг юм. Эдгээр яруу найргууд нь цэцэг мэт дэлгэрэх зүрхнийхээ гоо үзэсгэлэн хийгээд нар мэт асан гэрэлтэх гэгээрлийнхээ өндөрлөгөөс Шри Чинмойн дэвшүүлсэн дээдийн дээд өргөл юм. Хүн төрөлхтний өгсөн дээшлэх дуудлага хийгээд Бурханы доош буух бурханлаг Инээмсэглэл энэ эрдэнэсийн цамхгийг үнэхээр өөрийн хэмээн хүлээн авах болно.
Хянан тохиолдуулагчийн тэмдэглэл
Энэхүү анхны хэвлэлд багтсан зарим шүлгийг хожим нь зохиогч “207 дөлт цэцэгс” тусгай түүвэрт сонгон оруулсан юм. Энэ цомогт зориулан зохиогч өөрийн хэдэн шүлгийн эх хувийг шинэчилэхээр бас сонгосон байна.FF-93: FFP 12 (шинэчилсэн хувилбар).