Арван мянган Дөлт Цэцэгс, 2-р хэсэг
101. Хөөр баяслыг чинь юу үгүй хийв?
Хөөр баяслыг чинь юу үгүй хийв?Галт уул мэт уур хилэн чинь бус,
Хорт могой мэт эргэлзэл чинь бус,
Уул овоо мэт бардамнал чинь бус,
Харин шоргоолжийн төдий итгэлгүй байдал чинь билээ.
102. Миний алсын хараа
Миний алсын хараагЮу хязгаарлана вэ?
Хорхойслын буга уу?
Үгүй!
Эвдрэл сүйрлийн бар уу?
Үгүй!
Эргэлзэл тээнгэлзлийн арслан уу?
Тийм ээ!
103. Архаг гутрал
Газар дэлхий дээрГанц андаа болгон авсан
Найдварыг Архаг гутрал
Аваад сэмхэн одлоо.
Ай хөөрхий,
Гүнээ живсэн зүрхэнд нь
Найдварын солонгыг одоо
Хэн татуулах билээ?
104. Эзэн Дээдгэгээний минь Зүрх
Бурханы Төрх заримдааХарагддаггүй юм гэж
Хэлэхтэй чинь би санал нэг байна.
Харин зарим үед
Бурханы Зүрх
Мөн л харагдахгүй юм гэж
Хэлэхийг чинь
Би хэзээ ч зөвшөөрөхгүй.
Эзэн Дээдгэгээний минь Зүрх
Ямагт үзэгдэх болно.
105. Тамын найрал хөгжим
Хүмүүний төөрч будилсан ухаан,Сүйтгэн эвдлэх амьдрал хоёрт
Тамын найрал хөгжим
Үргэлж ялагддаг.
106. Тууштай байдал
Шунал хүслийн ертөнцөдТууштай байдал бол сүйрэл.
Өөрийгөө өгөхүй тэмүүллийн ертөнцөд
Тууштай байдал бол ухаарал.
107. Аврал эрсэн дэлхий
Найдваргүй хүмүүнӨөрчлөлт хувьслын мөрөөдөл,
Ханамжийн бодит биеллийг
Уйлан дуудахгүй үед
Аврал эрсэн дэлхий
Нулимсандаа хахдаг.
108. Ухааны маань үл хүрэх газар
Миний төгөлдөр амьдрал,Ханамжит зүрхийг
Ухааны маань үл хүрэх газар
Уйгагүй, сайтар нууна.
109. Итгэл найдвар минь амилалт
Хорвоогийн хувьслын амлалт,Хүмүүний төгөлдрийн мөрөөдөл,
Бурханы Ханамжийн Бүжгийг
Миний итгэл найдварын амилалт
Тунхаглан зарлаж байна.
110. Ер бусын сонин
Ер бусын сонин гэвэлБурхан намайг хайрласаар.
Ер бусын сонин гэвэл
Хүмүүн намайг үзэн ядсаар.
Ер бусын сонин гэвэл
Би амьд байсаар.
111. Эхлээд найдвар ирдэг
Эхлээд найдвар ирэхэдАраас нь амьдрал дагадаг.
Эхлээд амьдрал ирэхэд
Араас нь төгөлдөржил дагадаг.
Эхлээд төгөлдөржил ирэхэд
Араас нь ханамж дагадаг.
112. Аюулт өвчин
Ухааны аюулт өвчин болЭргэлзэл, харамч зан хоёр юм.
Ухааныг анагаах шидэт эм бол
Итгэл, нэгдэл хоёр юм.
113. Таталт ба түлхэлт
Үнэхээр түлхэлтийн эрин!Тиймээс би Бурханы
Нигүүсэлийн Өлмийд хүрэхийн тулд
Өөрийгөө дээш хүчлэн түлхдэг.
Үнэхээр таталтын эрин!
Тиймээс би
Зүрхээ гэгээрүүлэхийн тулд
Алгуурхан, болгоомжтой, чин сэтгэлээсээ
Хайрт Дээдгэгээнээ доош нь татна.
114. Би сажилсаар
Бурхан намайг хаян одлоо.Би сажилсаар.
Хүмүүн намайг мөлжин шуллаа.
Би сажилсаар.
Амьдралаа би ер ойлгосонгүй.
Би сажилсаар.
115. Хэрэв чи харанхуй мунхаг бол
Хэрэв чи харанхуй мунхаг болЧадал мөхөс болох нь гарцаагүй.
Хэрэв чи чадал мөхөс бол
Хэн чамайг чухал болгож чадах билээ?
Асгарах Нигүүсэлтэйгээ
Бурхан ч үүнийг хийж чадахгүй.
116. Нэгэн зүйл мэгшдэг
Нэгэн зүйл мэгшдэг:Мунхаг харанхуйн амьдрал.
Нэгэн зүйл мөхдөг:
Мунхаг харанхуйн төгөлдөр бус.
117. Тэргүүлэн манлайлж, тэжээн тэтгэхийн тулд тэмүүл
Бүү амар.Тэмүүл!
Хүн төрөлхтний дуудлагыг
Тэргүүлж манлайлахын тулд
Тэмүүл!
Хүн төрөлхтний найдварыг
Тэжээн тэтгэхийн тулд
Тэмүүл!
118. Хүсэл шуналын харанхуйн гинж
Хүсэл шуналын харанхуйн гинжХэзээ ч үл суларна.
Тэмүүллийн гэрлийн ашиг тус
Хэзээ ч,
Хэзээ ч хорогдохгүй.
119. Ялалтыг уйлан дуудах үед
Өөрийнхөө ялалтыг дуудан мэгшихэдБурхан надад
Амжилтын бамбарыг өгдөг.
Бурханы Ялалтыг уйлан дуудахад
Бурхан надад
Дэвшлийн тэнгэрийг өгөөд зогсохгүй
Төгөлдрийн нарыг өгдөг.
120. Зөвхөн найдлага үлддэг
Диваажин намайг үл хайхардаг.Хорвоо намайг дайрч, шүүмжилдэг.
Зөвхөн найдлага минь
Ухаантай минь хамт,
Зүрхний минь дотор
Амьдралынхаа төлөө үлддэг.
121. Хэцүү даалгавар
Эзэн Дээдгэгээн минь,Таныхаа дотор амьдарна гэдэг
Хэцүү даалгавар бишээ.
Эзэн Дээдгэгээн минь,
Таныхаа төлөө амьдарна гэдэг
Хэцүү даалгавар бишээ.
Таныхаа төгөлдөр зэмсэг
Болохгүй амьдарна гэдэг
Хамгийн хэцүү даалгавар.
122. Чамайг юу ч дийлж чадахгүй
Зөвхөн харанхуй мунхагтайБүү дуул.
Чамайг юу ч дийлж чадахгүй.
Зөвхөн төгөлдөр бусын ханхүүтэй
Бүү бүжиглэ.
Чамайг юу ч дийлж чадахгүй.
123. Надад үргэлж таалагддаг хичээл
Боловсрол хэзээ ч зогсохгүй.Хайрыг өгдөг,
Бишрэлийг мэдрүүлдэг,
Огоорол болгодог хичээл
Надад үргэлж таалагддаг.
124. Зүрх минь
Миний зүрх болХайрлахад зөв анд.
Миний зүрх бол
Эхлэхэд тохиромжтой газар.
Миний зүрх бол
Итгэл даах зөв чиг заагч.
Миний зүрх бол
Бурханы Ялалтын сайн элч.
125. Тоглолт
Аврал эрсэн дэлхийТоглолтыг төгсгөж чадахгүй.
Хайхрамжгүй Диваажин
Тоглолтыг дуусгахгүй.
Нэмэргүй хүмүүн
Тоглолтыг сүйрүүлж орхино.
126. Ай халаг, бүгд мартжээ
Ай халаг,Хорвоо тэмүүлэхээ мартжээ.
Ай халаг,
Диваажин урамшуулахаа мартжээ.
Ай халаг,
Хүмүүн сурсан зуршлаа хаяхаа мартжээ.
Ай халаг,
Бурхан залран ирэхээ мартжээ.
127. Мөрөөдлийн хүч
Мөрөөдлийн хүчХүмүүнийг асуудалгүй
Аз жаргалтай болгох чадалтай.
Гэвч зөвхөн бодит үнэний хүч
Хүмүүнийг бүрэн төгөлдөр
Болгох чадалтай.
128. Шинэ залбирал
Хуучин залбирал чиньБурханд нөлөө өгөхгүй байж мэднэ.
Гэвч Бурхан чамд
Чамайг үнэхээр жаргалтай болгох
Шинэ залбирал хайрлаж чадна.
Энэ нь ямар залбирал вэ?
Бурханы өөрийнх нь таалсан
Бурханы Ханамж.
129. Эв нэгдэл, дэвшлийн зүрх
Эв нэгдэл, дэвшлийн зүрхБурхан, хүн хоёрт сэтгэл ханамжийг өгнө.
Авъяас чадвар, амжилтын ухаан
Ганцхан хүмүүнийг баярлуулна.
130. Эрх чөлөөний сүр хүчийг төсөөлөн харахуй
Хүмүүний гадаад амьдралЭрх чөлөөний хүчийг урьдаж үзэхийг
Байж ядан хүснэ.
Хүмүүний дотоод амьдрал
Нэгдлээс ундрах баяслын бодит үнэн
Мөнхөд болдог.
131. Би Бурханы талд байх үед1
Би Бурханы талд орох үедХайр минь асар өндөр хурд,
Бишрэл минь барагдашгүй энерги,
Огоорол минь төгсгөлийн ялалт болдог.
FF 131-150. Энэ хорин найргийг 1979 оны 10-р сарын 26-нд Осака Гранд Зочид буудалд бичжээ.↩
132. Миний бүхий л хүслэн
Хорхойслын амьдралдааДур зоргоороо ноёрхлоо тогтоох нь
Миний бүхий л хүслэн байлаа.
Тэмүүллийн амьдралын минь
Огоорлын онгодын баясал бол
Одоо миний бүхий л хүслэн.
133. Бурханы Хайрын Дуудлага
Бурханы Хайрын ДуудлагаӨмнөх араатан чанарыг минь хувирган өөрчилсөн.
Бурханы Хайрын Дуудлага
Одоогийн хүмүүн оршихуйг минь гэгээрүүлж байна.
Бурханы Хайрын Дуудлага
Бурханлаг ирээдүйг минь мөнхжүүлэх болно.
134. Өнө мөнхийн ирээдүй
Өнө мөнхийн ирээдүйтэйЮу холбоотой вэ?
Талархлын дөл.
Өнө мөнхийн ирээдүйтэй
Өөр юу холбоотой вэ?
Огоорлын өчүүхэн үр.
135. Шинэ нээлт
Хайр хэмээвээс зүрхний минь гоо үзэсгэлэн,Бишрэл болбоос амьдралын минь үүрэг,
Огоорол гэвээс ялалтын минь ханамж.
Энэ шинэ нээлтээр адислагдана гэж бодохоор
Маргаашийн өдрийг би тэсэж ядан хүлээнэ.
136. Хичнээн багыг мэднэ вэ би
Хүмүүний дуслын төдий талархлын талаарХичнээн бага мэднэ вэ би.
Бурханы Далай их Өршөөлийн талаар
Хичнээн бага мэднэ вэ би.
137. Америк орны онцгой хүч
Сул доройг айлган сүрдүүлж,Хүчирхэг нэгэнтэй өрсөлдөн тэмцэх бус,
Харин сул доройг хүчирхэгжүүлж,
Хүчирхэг нэгнийг гэгээрүүлэхэд
Америк орны онцгой хүч оршдог.
138. Нэгдлийн талбар
Нэгдлийн талбарХүмүүний ямагт байвал зохих газар.
Чухам тэнд л
Түүний доторх Бүтээгч,бүтээл хоёр
Хамтдаа жаргадаг.
139. Хамгийн урт зам
Бусдын алдааг санаатай өөлөх болонАлдаа дутагдалд нь илтэд баясах нь
Энэ хорвоогийн хамгийн урт зам болно.
140. Гурван янзын өглөгч
Гурван янзын өглөгч:Өгснөө зөвхөн арав дахин
Өсгөж авахын тулд өгдөг өглөгч.
Агуу өгөөмөр зүрхтэйгээ
Батлах хүсэлтэй өглөгч.
Хүрэхийн тулд өгдөг өглөгч.
Тэрээр жинхэнэ ханамжийн
Нууц урлагийг нээсэн нэгэн юм.
141. Нэгэн өдөр, нэгэн аргаар, нэгэн цагт
Түүний нүцгэрч хоцорсон бие,Цөхөрсөн тамир,
Басамжлагдсан тэргүүн,
Сэхээрсэн зүрх,
Хязгааргүй сэтгэл сүнс
Нэгэн өдөр, нэгэн цагт, нэгэн аргаар
Түүнд чөлөөт амьдралыг өгөх болно.
142. Бурханы Зүрх
Хязгааргүй Өгөөмөрийнхөө улмаасБурхан бээр Америк оронд
Өөрийнхтэйгөө төстэй зүрх өгсөн байхад
Хэрхэн Америк орон
Хорвоо ертөнцийн асуудлыг
Хэрэгсэхгүй өнгөрч чадах билээ?
143. Хоёр бие дэх нэгэн зүрх
Хоёр бие дэх нэгэн зүрх:Өөрийгөө өгөх Бурханыг хайрлагч.
Нэгэн бие дэх хоёр зүрх:
Хатуу сэтгэлт хорвоод дурлагч.
144. Ганц шөнийн амжилт
Зөвхөн Бурханых хэмээнМэдэрч чадах үед би
Шөнийн дотор амжилтанд
Хүрэх боломжтой.
Бурханы л төлөө амьдардаг гэж
Өөрийгөө ятгаж чадах цагт
Хэзээд хязгаараа давах дэвшил минь
Боломжтой төдийгүй зайлшгүй юм.
145. Зовлон шаналалд автвал
Зовлон шаналалд автвалБурханы Зөн Билгийн Мэлмий,
Нигүүсэлийн Зүрх хоёроос
Ангид орших зүйл үгүй тул
Бурханд чи таларх.
146. Агуу багш
Агуу багшЭрэлчнийг урамшуулдаг.
Агуу багш
Эрэлчний дотор, түүгээр дамжин
Тэмүүлдэг.
Агуу багш
Эрэлчний аяллын сүнс бас
Түүний аяллын зорилго нь болохоо мэддэг.
147. Боломж бүхэн
Хүчтэй хүсэл эрмэлзэлБоломжийг бий болгоно.
Боломж бүхэн адислалаас ч илүү,
Үнэндээ тэр өөрөө өчүүхэн зорилго юм.
148. Бурхан биднийг ямагт хянаж байдаг
Биднийг залбирч байхад хүртэлБурхан биднийг ямагт хянаж байдаг.
Учир юу вэ?
хэмээвээс
Үнэнхүү чин сэтгэлтэн
Төрлөө хараахан олоогүйг
Тэрээр мэддэг юм.
149. Хошигнол, цуурхал хоёр
Хорвоогийн дуусашгүй цуурхалМөхөж буй тул
Диваажин хошигнолоор
Цэнгэж чадахгүйд хүрлээ.
150. Айлгах ба гэгээрүүлэх
Дотор минь буй араатныг айлгадагМиний Бурхан бол тэр аяараа Шударга ёс.
Дотор минь буй хүмүүнийг гэгээрүүлдэг
Миний Бурхан бол тэр аяараа Нигүүсэл.
151. Ялагчид2
Эргэлзэгч ухаан,Боомилох тамир хоёр
Гадаад ертөнцийг эзлэгчид
Өөрийгөө зориулах амьдрал,
Нэгдлийн зүрх хоёр
Дотоод ертөнцөд ялагчид.
FF 151-185. Энэ гучин таван яруу найргийг 1979 оны 10-р сарын 27-ны өдөр Осака хотын онгоцны буудал дээр Шри Чинмой онгоцоо хүлээн сууж байхдаа бичжээ.↩
152. Бурханы Арслан Хүч
Өчигдөр биБурханы Арслан Хүчтэй байхыг хүссэн юм.
Өнөөдөр би
Бурханы Буган Хурдтай байхыг хүсч байна.
Маргааш би
Бурханы хайртай энхрий Хурга болохыг хүснэ.
153. Үл итгэгчийн тунхаглал
Энэ дэлхий дээрМужаан Ийсусаас
Бусад бүх хүн
Өөр нэгэн Христ хэмээн
Христэд үл итгэгч тунхагладаг.
154. Амьдралын гэнэн төөрөгдөл
Амьдралын гэнэн төөрөгдөлБиднийг санаатай мунхруулж,
Санамсаргүй сэрээж,
Хайр найргүй сорьдог ч
Ямар ч асуудалгүй бид
Ялагч болдог.
155. Ариун бодлын минь эх булаг
Чин сэтгэл болАриун бодлын минь эх булаг.
Ариусал бол
Эрхэм зорилгын минь эх булаг.
Бурханлаг бол
Бүх хорвоогийн нэгдлийг ухаарах
Гэгээрлийн минь эх булаг.
156. Тэр хүн чи биш
Бардам зангийнхаа амьсгал нь болсонТэр хүн чи бишээ.
Атаа жөтөөнийхөө амьдрал нь болсон
Тэр хүн чи бишээ.
Харанхуй мунхагийнхаа цогцос нь болсон
Тэр хүн чи бишээ.
Бурханы Зөн билэгт Хайрын зүрх нь болсон
Тэр хүн чи мөн.
157. Өнө мөнх оршнолын мандан гийх цаг
Өнө мөнх оршнолын мандан гийх цаг!Залбиралт зүрх минь,
Бясалгалт амьдрал минь
Чин зүрхнээсээ таныг дуудаж байна.
Өнө мөнх оршнолын мандан гийх цаг!
Гэгээрлийн минь уужим дэлгэр,
Бурханы тунхаглалын минь урт удаан
Таныг харан мишээж байна.
158. Эрх чөлөөт ухаан
Эрх чөлөөт ухаанАйдас үгүй зүрхийг агуулна.
Айдас үгүй зүрх
Нойроо умартсан сүнсийг агуулна.
Нойроо умартсан сүнс
Толбо үгүй зорилгыг агуулна.
159. Хаа ч үгүй
Эрх чөлөөний дүр төрхХаана байна вэ?
Хаа ч үгүй.
Төгөлдрийн төлөөх уралдаан
Хаана байна вэ?
Хаа ч үгүй.
Ханамжийг өгөх энэрэл
Хаана байна вэ?
Хаа ч үгүй.
160. Хүлцэх огоорол минь
Миний энхрий хайрНамайг ариун болгодог.
Миний зүтгэлт бишрэл
Намайг итгэлтэй болгодог.
Миний хүлцэх огоорол
Намайг төгөлдөр болгодог.
161. Төгс боловсон зантан
Ухааны чинь эмх цэгцгүй бодлын дундБурхан бээр гийн ирэхэд бэлэн ч
Туйлын боловсон Тэрбээр
Хүндэтгэлийн урилга болон
Үнэт үйлс зүтгэлийг чинь хүлээдэг.
162. Мөнхийнн өлсгөлөн
Мөнхийн өлсгөлөн, хаана байдаг вэ?Хүмүүний тэмүүллийн зүрхэнд үү?
Үгүй ээ!
Мөнхийн өлсгөлөн, хаана байдаг вэ?
Хүмүүний дүүлэн нисэх сүнсэнд үү?
Үгүй ээ!
Мөнхийн өлсгөлөн, хаана байдаг вэ?
Бурхан болоод хүмүүний
Харилцан бие биедээ
Өөрсдийгөө зориулах үүрэг хариуцлагат оршино.
163. Бараг боломжгүй зүйл
Талархал хадгалагдан үлдэнэ гэдэгБараг боломжгүй зүйл.
Давахад бэрх энэ туршлагыг
Би хүмүүний найдваргүй чадвар,
Аврал эрсэн оршоомжтой
Нэгдсэн амьдралаасаа олж мэдсэн юм.
164. Нигүүсэлийн Бурхан
Шударга ёсны БурханЗаримдаа намайг хайрлахаа
Зориуд мартдаг юм.
Харин
Нигүүсэлийн Бурхан
Өөртэй нь дайн зарласан ч
Үргэлж намайг хайрладаг.
165. Миний огоорлын мод
Огоорлын мод миньБурхан-Ургацыг өгдөг.
Итгэсэн ч, үл итгэсэн ч
Үргэлж тэр ургац өгдөг.
Аяа эрэлчин андууд минь,
Үүнийг та нар бас
Өөрийгөө зориулах
Тэмүүллийн амьдралдаа
Оролдож бас үзэж болно шүү.
166. Саадгүй зам
Өөрийгөө зориулах зүрхэндДотоод саранд хүрэх
Саадгүй нэгэн зам бий.
Бурхан болох сүнсэнд
Дотоод наранд хүрэх
Саадгүй нэгэн зам бий.
167. Бурханы хөл бөмбөгийн бөмбөг
Бүр эхнээсээ аваад биБурханы Лимбэ нь байлаа.
Орчлон хорвоог уяраавч
Сэтгэл үл ханав.
Одооноос эхлэн Бурханыг
Өөрийнх нь Аргаар баярлуулах
Хөл бөмбөгийн бөмбөг нь болно би.
Энэ л аргаар
Хорвоо ертөнцийн дуудлага,
Диваажингийн инэээмсэглэлийг
Нэгэн зэрэг тэтгэх
Бурханы сонгосон зэмсэг
Болж чадна би.
168. Хумхийн төдий чин сэтгэлийн чармайлт
Хумхийн төдийЧин сэтгэлийн чармайлтанд
Бурхан буун ирдэг.
Хормын төдий
Өөрийгөө өгөн мэгшихэд
Хараач,Бурхан чамайг баяртай харж байна.
169. Дахин намайг бүү хорхойсуул
Аяа хорвоо дэлхий,Төгөлдрийг өгөх гайхам амлалтаараа
Дахин намайг бүү хорхойсуул.
Аяа Дээд Тэнгэр,
Ханамж өгөх бишрэм андгайгаараа
Дахин намайг бүү хорхойсуул.
170. Асар том цоорхой
Сүнсний минь дотор чиАсар том цоорхойг хардаг.
Хөөрхий сүнсэнд чинь би
Өчүүхэн ч зорилгыг үл харна.
171. Аяа арц хүж анхилсан өглөө
Аяа арц хүж анхилсан өглөөҮзэсгэлэнт мишээлд чинь би дуртай.
Аяа амгаланг түгээх үдэш
Хүртэх хувьтай амралтыг чинь би хүндэлнэ.
172. Ялагч байсан үе минь
Гадна, дотно ертөнцдөөЯлагч байсан цаг үе надад байлаа.
Ай халаг гэж, одоо би
Шоргоолж мэт,
Сул дорой найдвартай болжээ.
173. Чиний од мэт гялалзах зүрх
Үүлэнд хиртсэн ухаан чиньӨнөд чамайг баллана.
Од мэт гялалзах зүрх чинь
Ханамжийг өгөөд зогсохгүй
Чамайг мөнхрүүлнэ.
174. Чи ганцаар ирдэггүй
Аяа үлбэгэр айдас минь,Чи ганцаар биш
Хайрт Дээдгэгээнтэй минь хамт ирдэг учир
Би чамд дуртай.
Аяа хөөрөн бүжих баясал минь,
Чи ганцаар биш
Хайрт Дээдгэгээнтэй минь хамт ирдэг учир
Би чамд хайртай.
175. Түүний жинхэнэ мөн чанар
Хүмүүний занал хорсол бүгдТүүний тархинд бий.
Түүний зүрхэнд буй
Бурханыг хайрлах хайр мөдхөн
Бүхий л оршнолоор нь бялхах болно.
Учир нь зөвхөн хайр
Түүний жинхэнэ мөн чанар юм.
176. Живсэн нь
Мухар сүсэг хийгээд ягшмал үзлийн далайдЧи живжээ.
Учир шалтгаан хийгээд эргэлзлийн далайд
Тэр живжээ.
Өөрийгөө өрөвдөх хийгээд хоосон зэрэглээний далайд
Би живжээ.
177. Идэр Бурхан
Мэдлэгийн дөл болБалчир бурхад.
Мэргэн билгийн нар бол
Хүчирхэг идэр Бурхан.
178. Цэцэглэн хөгжих ирээдүй
Өөрийгөө ганцаараа хэмээн бодволЦэцэглэн хөгжих ирээдүй
Баталгаагүй болно.
Өөрөөсөө илүү
Хорвоо ертөнцийн тухай бодвол
Цэцэглэн хөгжих ирээдүй
Баталгаатай байх боломжтой
Ихэнх үед Бурханыг бодвол
Цэцэглэн хөгжих ирээдүй
Баталгаатай байх болно.
Гэвч чи үргэлж
Зөвхөн Бурханы тухай бодвол
Цэцэглэн хөгжих ирээдүй
Алдаа мадаггүй
Баталгаатай болно.
179. Ханамж бол Бурханд хүрэхэд оршино
Төөрөгдөл бол тархинд бий,Сүйрэл бол тамирын хүлээсэнд бий,
Төгөлдөр бол өөрийгөө өгөхөд оршино,
Ханамж бол Бурханд хүрэхэд оршино.
180. Ухааныхаа дотор би инээмсэв
Ухааныхаа дотор инээмсэглэв.Хүн бүр намайг тохуурхлаа.
Зүрхнийхээ дотор инээмсэв.
Хэн ч намайг ойшоосонгүй.
Сүнснийхээ дотор инээмсэглэв.
Бүгд намайг хайрлах болно.
181. Аялал бүр
Хямрал бүр эрлийг минь эрчимжүүлнэ.Эрэл бүр аяллыг минь хурдасгана.
Аялал бүр Хайрт Дээдгэгээний минь
Царайнд гэрэлтэх ханамжийн туяа.
182. Ганцхан зүйлийг хадгалж яваарай
Үхлийг сөрөн тэмцэхийг чи хүсдэг.Чи амжилтанд хүрнэ гэж би хэлье.
Зөвхөн ганц зүйл,
Бяцхан талархлын дөлийг
Өөртөө хадгалж яваарай.
183. Нижигнэсэн ялалт
Эрэлчин минь,Үлбэгэр дорой итгэлээ
Зөвхөн өргөхийг хичээгтүн.
Нижигнэсэн ялалт
Удахгүй чинийх болно.
184. Огоорохуйн урлаг
Хайрлахуйн урлагБодолд умбасан аянг маань гэгээрүүлдэг.
Бишрэхүйн урлаг
Чин зүрхний аяллыг маань хурдасгадаг.
Огоорохуйн урлаг
Үр шимт аяллыг маань ханамжтай болгодог.
185. Нийтлэг чадвар
Хүн бүртНайдах чадвар байдаггүй.
Хүн бүрт
Инээмсэглэх чадвар байдаггүй.
Харин хүн бүрт
Уйлан дуудах чадвар байдаг.
186. Инээмсэглэн буй Бурхан минь3
Гоо үзэсгэлэн гэдэгИнээмсэглэн буй Бурхан та минь билээ.
Хүч чадал гэдэг
Гэгээрүүлэн буй Бурхан та минь билээ.
Үр өгөөж гэдэг
Хайрлан буй Бурхан та минь билээ.
FF 186-200. Энэ арван таван яруу найргийг Шри Чинмой 1979 оны 10-р сарын 27-нд Осака хотоос Токио орох замдаа онгоцонд бичсэн юм.↩
187. Хүслийн амьдрал
Хүслийн амьдралТөгөлдөр бус, чадваргүй, Ханамжгүй байдал гэхЦочирдом чадамжаар бүчигдэнэ.
188. Зүрхийг минь тэтгэх тэр бээр
Ухааныг минь тэтгэх тэр бээрЖинхэнэ багш бус
Ердөө нэг хөгжөөн баясгагч юм.
Зүрхийг минь тэтгэх тэр бээр
Багш төдийгүй
Бурханд ханамж өгөх
Үүргээ биелүүлэхэд минь
Хамгийн агуу туслагч болдог.
189. Тасралтгүй ид шид
Гэгээрэл болХүмүүний тэмүүллийн босго,
Бурханы Ханамжийн Эрэг хоорондын
Тасралтгүй ид шид.
190. Амжилтанд хэрхэн хүрэх вэ?
Амжилтанд хэрхэн хүрэх вэ?Хүчирхэг бөгөөд сүр жавхлантайгаар.
Үргэлжлүүлэн хэрхэн урагшлах вэ?
Чин зүрхнээсээ бөгөөд нойроо умартан.
Хэрхэн биеллийг олох вэ?
Эргэлзээнгүй бөгөөд нөхцөл болзолгүйгээр.
191. Ондоо нэгэн өдөр айлчлан ирлээ
Ондоо нэгэн өдөр айлчлан ирэхэдХүслийн ертөнц минь намайг
Маш чангаар чимхэн өвтгөдөг.
Ондоо нэгэн өдөр айлчлан ирэхэд
Тэмүүллийн ертөнц минь
Намайг засч залруулан,
Бурханыг зорих аяллыг маань түргэтгэдэг.
192. Чиний аниргүйг хайрлагч зүрх
Ухаан чиньАсуултаар бялхана.
Тэдгээрт хариулж чадах
Зөвхөн ганц багш бий.Т
эр багш хэн бэ?
Чиний аниргүйг хайрлагч зүрх.
193. Эцэг эх Бурхан адил биеэ авч явах ёстой юу?
Эцэг эх Бурхан адилБиеэ авч явах ёстой юу?
Хүүхдүүдээсээ тэд
Хамаагүй илүү
Ариун, энгийн хэмээн
Чин сэтгэлээсээ
Мэдрэх юм бол боломжтой.
Ийнхүү мэдэрнэ гэдэгт
Үнэхээр би эргэлзэж байна.
Эцэг эх Бурхан адил
Биеэ авч явах ёстой юу?
Үгүй ээ!
Зөвхөн ганц Бурхан
Оршин буй бас оршиж чадна.
Тэр Бурхан бол
Ертөнцийн Төгс төгөлдөр,
Хэтийдэн давсан Төгс төгөлдөр юм.
194. Илүү ч үгүй, дутуу ч үгүй
Өгөхийг би хүсэхгүй.Авахыг би хүсэхгүй.
Би зөвхөн
Илүү ч үгүй, дутуу ч үгүй
Бурхан бээр юу хийж буйг
,Хэрхэн үйлдэж байгааг,
Ямар учраас үйлдэж байгааг
Харахийг хүсч байна.
195. Миний өмчийг хэн хамгаалах вэ?
Миний өмчийг хэн хамгаалах вэ?Цэцэн билгийн Гэрэл болсон Бурхан минь бишээ,
Нигүүсэлийн Далай болсон Бурхан минь ч бас биш.
Харин харанхуй, хомхой сэтгэлийг үржүүлсэн
Төгс бус чанар хамгаална.
196. Юуг ч би бэлэн хүлээх ёсгүй
Диваажингийн аниргүй,Хорвоогийн шуугиан хоёроос
Тэр бүү хэл
Бурханы нөхцөл болзолгүй
Хязгааргүй Нигүүсэлээс
Юуг ч би бэлэн хүлээх ёсгүй.
197. Чиний ариун залбирал чамд туслах болно
Туйлдаа хүртэл гутралд бүү жив.Нэгэн өдөр, нэгэн аргаар
Чиний ариун залбирал тус болж,
Нигүүсэлийн Тэнгэрлэг Бурхантай
Учран золгуулах болно.
198. Нийтлэг шагнал
Нойроо умартан Бурханд зүтгэгч,Өө сэвгүй хүмүүнийг хайрлагч хоёр
Нийтлэг шагнал хүртэх нь
Ай халаг гэж
Аяандаа харууслыг хүчтэй хуруулна.
199.Харалган бодол санаа
Харалган бодол санаагХазгар хүмүүн,
Хагдрах амьдрал хоёр л
Үнэлж мэднэ.
200. Миний бие минийх бус
Миний бие минийх бусБурханы Нигүүсэлийн Гэрэлийн нэг хэсэг.
Миний сүнс минийх бус
Бурханы Ханамжит Баяр жаргалангийн нэг хэсэг.
Эхний хэвлэлд өгсөн хянан тохиолдуулагчийн өмнөх үг
Энэ бол “арван мянган дүрэлзэн асах цэцэгс” яруу найргийн цувралын хоёр дахь хэсэг. Үүнийгээ Шри Чинмой Хайрт Дээдгэгээн болох Бурханы Нигүүлсэлт Өлмийд шууд, чин сэтгэлээсээ, нөхцөл болзолгүй өргөж байна. Энэ бол Шри Чинмой гэгээрлийнхээ нарны дүрэлзэн асах өндөрлөг, цэцгэн зүрхнийхээ дэлгэрэх гоо үзэсгэлэнгээс өргөсөн дээдийн дээд өргөл юм. Үнэндээ хүмүүний өгсөх дуудлага, Диваажингийн Бурханаас буун ирэх Инээмсэглэл хоёр энэ эрдэнэсийн цамхгийг өөрийн хэмээн хүлээн авах болно.