Арван мянган Дөлт Цэцэгс, 3-р хэсэг

Агуулгын жагсаалт руу буцах

201. Бурханы цаг цохидог

Бурханы шавхагдашгүй Мөрөөдөл
Намайг доош нь аваачлаа.
Тэр үед Бурханы цаг цохисон юм.

Бурханы төгсгөлгүй Бодит Үнэн
Намайг дээш нь аваачина.
Дахин Бурханы цаг цохих болно.

202. Чиний хийсэн зүйл

Бурхан чамайг Өөр дээрээ
Гэмтэлгүй хүрэхийг хүссэн юм.
Гэвч юу хийснээ
Чи өөрөө мэдэж байгаа.
Бурхан дээр чи өөрчлөгдөөгүй очжээ.

203. Чиний мөрөөдлийн шат

Чиний мөрөөдлийн өгсөх шат
Чамайг, бүхий л оршнолыг чинь ховсдоно.
Чиний тэмүүлэлт амьдралын чин зүрхний дэвшил
Бурхан, Хайрт Дээдгэгээнд чинь ханамжийг өгнө.

204. Хувиршгүй хоёр шаналал

“Бурхан яагаад надад
Ийм хайхрамжгүй ханддаг юм бол?
Хүмүүс яагаад надад
Ийм талархалгүй юм бол?”
   
Энэ хоёр огт хувиршгүй шаналанг
Би түүний төрхөөс нь олж хардаг.

205. Ай Бурхан хаана байдаг юм бол?

Ай Бурхан хаана байдаг юм бол?
Тэр хайрын минь найдлагат байдаг юм болов уу?
Ай Бурхан хаана байдаг юм бол?
Тэр нэгдлийн минь хүрээнд байдаг юм болов уу?

206. Бидний бүтээл сүйрэх болно

Сул дорой учраас
Чиний бүтээл сүйрэх болно.

Ариусал үгүй учраас
Түүний бүтээл сүйрэх болно.

Тодорхой бус учраас
Миний бүтээл сүйрэх болно.

Гэвч нүд цавчилгүй өөрийгөө зориулах учраас
Бурханы бүтээл үүрд үргэлжлэх болно.

207. Бурхан гагцхүү өгөн өгсөөр

Бурхан гагцхүү өгөн өгсөөр.
Тэрбээр авдаггүй юм.
Тэр бүү хэл,
Дэлхийн зуурдын амьдрал
Эхлэх үеэс бидний сурсан
Зээлэхийн овжин урлагийг ч
Тэрбээр мэддэггүй юм.

208. Зөвхөн бидний итгэлийн амьдрал

Зөвхөн бидний итгэлийн амьдрал баталгаатай,
Бусад бүх зүйлд баталгаа алга.

Зөвхөн бидний нэгдлийн зүрх төгөлдөр,
Бусад бүх зүйл төгөлдөр бус.

209. Гэвч би цаашаа явах болно

Надад байгаа нь бүтэлгүй мөрөөдлүүд.
Гэвч би цаашаагаа явах болно.

Надад байгаа нь сийчэгдсэн зүрх.
Гэвч би үргэлжлүүлэн хийх болно.

210. Хишиг

Загнагтун, Эзэн минь,
Намайг цуцахгүй загна.
Хараагтүн, эзэн минь,
Нүүрэн дээр минь хараа.
Гэвч Эзэн минь, Өөрийн Хишгээ
Өгөхөө бүү мартагтүн.
Та сая живаа жилийн өмнө
Унтах нойроо умартан,
Бас нөхцөл болзолгүйгээр
Таныг хайрлах чадварыг
Надад өгнө гэж хэлсэн билээ.

211. Бурханы Хүрээлэлийн үнэнч гишүүн

Бурханы Хүрээлэлийн
Үнэнч гишүүн болохыг чи хүсвэл
Чи өөрөө юу биш болох:
Хорт эргэлзлээс үтэр түргэн татгалз.
Чи өөрөө юу болох:
Бурханы сонгомол зэмсгийг
Чин зүрхнээсээ хүлээн ав.

212. Хоёр ажиглагч

Хувирашгүй Нигүүсэлтэйгээ
Бурхан намайг тэнгэрээс ажигласан юм.
Өсөн нэмэгдэх тээнэгэлзэлтэйгээ
Би газраас Бурханыг ажигласан юм.

213. Хамгийн хуучны түүх

Хүмүүнийг дур хүсэл чангаадаг.
Бурханыг Нигүүсэл чангаадаг.
Энэ бол Бурхан, хүмүүн хоёрын
Бүр хамгийн хуучны түүх.

214. Хоёр найдлага

Нэгэн өдөр би Эзэн Дээдгэгээнээ
Нөхцөл болзолгүй хайрлах болно.
Эзэн Дээдгэгээн минь үүрд намайг өршөөснөө
Нууцхан надад хэлэх болно.
Ийм хоёр найдлага
Булгилах зүрхэн дотор минь үргэлж аялагдана.

215. Найдлага чамайг дахин нэг сэргээх болтугай

Найдлага дахин нэг удаа
Чамайг сэргээх болтугай.
Итгэл дахин нэг удаа
Чамайг хөтлөх болтугай.
Огоорол дахин нэг удаа
Чамд ханамжийг өгөх болтугай.

216. Дотор нь байх ёстой

Ярианы минь дотор
Хэсэг гэрэл байх ёстой.

Гэрлийн минь доор
Хэсэг баяр баясгалан байх ёстой.

Баяр баяслын минь дотор
Хэсэг Бурханы Ханамж байх ёстой.

217. Бидний ондоо замууд

Чинийх бол
Давтахын аргагүй зам

Минийх бол
Тооцоолохын аргагүй зам.

Бурханых бол
Салгахын аргагүй зам.

218. Тэмүүллийн амьдрал гэдэг бол

Тэмүүллийн амьдрал гэдэг бол
Хэмжээлшгүй бас нандин хүрээ.

Хүслийн амьдрал гэдэг бол
Хүлж бас боомилох уяа.

219. A determination-stride

Тэд түүнийг
Шийдэмгий алхам гэж нэрлэдэг.
Би түүнийг
Мунхаг харанхуйг сорьсон
Агуу анд гэж дууддаг.

220. Чиний бүх аюул

Үнэнээс айх айдас чинь
Чамд тулгарсан аюул.
Мунхаг харанхуйг хайрлах чинь
Чамд тулгарсан аюул.
Жижиг “би”-тэйгээ үргэлж хамт байх чинь
Чамд тулгарсан аюул.
Энэ бүх аюулаасаа чи яаж гарч чадах вэ?
“Бурхан одоо болтол намайг хайрладаг.”
   гэж
Чин зүрхнээсээ зөвхөн ганц удаа хэл.

221. Аяа Эзэн минь, Та алжаахгүй байна уу?

Аяа Эзэн минь,
Зөв сайн байгаад Та ядрав уу?
Та ядарсан бололтой.

Аяа Эзэн минь,
Бурханлаг байгаад Та ядрав уу?
Та ядарсан бололтой.

Аяа Эзэн минь,
Төгөлдөр байгаад Та ядрав уу?
Та ядарсан бололтой.

Аяа Эзэн Дээдгэгээн минь,
Тэгвэл Та намайг
Нинжин Зүрх,
Бурханлаг Амьдрал,
Төгөлдөр Дүрээрээ адислаач.

222. Чи хэр хол явж чадах вэ?

Үхэлтэй цуг чи хэр хол явж чадах вэ?
Их хол явахгүй!

Амьдралтай цуг чи хэр хол явж чадах вэ?
Их хол явахгүй!

Бурханы Зөн билгийн Мэлмий,
Түүний Нигүүсэлийн Зүрхтэй хамт
Чи хэр хол явж чадах вэ?
Чи Мөнх оршнолын
Төрөл үгүй, үхэл үгүй Эрэгт хүрч чадна.

223. Түүний тууштай хурд

Тууштай хурд нь
Түүний мөнхийн аяллын амин сүнс юм.
Чин хүсэл эрмэлзэл нь
Түүнд үхэшгүй мөнхийн
Ялалтанд хүрэх Оноог өгнө.

224. Диваажинд заяатай гурван зорчигч

Түүний чин үнэнч амьдрал,
Ариун зүрх, бурханлаг сүнс нь
Биднийг дагалдан гаргаж өгөх
Диваажинд заяатай гурван зорчигч.

225. Нууцлаг ангал

Бурхан, хүмүүний хооронд
Нууцлаг ангал бий.
Үүнтэй адил
Бурханы Нигүүсэлийн Өлмий,
Хүмүүний төгөлдөр бус толгойн хооронд
Нууцлаг холбоо бий.

226. I know you will wait for me

Аяа Эзэн Дээдгэгээн минь,
Үлбэгэр сул зүрх, үр ашиггүй ухаан,
Мунхаг амьдралаа хичнээн удаан
Би өргөхийг хойшлуулахаас үл хамааран
Та намайг хүлээнэ гэдгийг би мэдэж байна.

227. Тэрээр зандарч, загнавч

Тэр зандарч, загнавч
Эелдэг зөөлөн чанар нь
Түүний зүрхэнд
Туйлын эелдэг хэвээр.

Тэр өршөөлгүй доромжловч
Түүний нэгдэл нь
Дотор болон гаднаа
Бүрэн төгс нэгдмэл хэвээр.

228. Би юу хүсэн хүлээж чадах билээ?

Өчигдөр миний амьдрал
Харанхуйн дунд эхэлсэн.
Харанхуй амьдралаасаа
Би юу хүсэн хүлээж чадах билээ?

Маргааш миний амьдрал
Бурхантай нэгдсэн амьдралаас эхэлнэ.
Бурхантай нэгдсэн амьдралаасаа
Би сэтгэлийн угаас
Бүхнийг хүсэн хүлээх болно.

229. Чин сэтгэлийн жаргал бол миний бараа бологч

Чин сэтгэлийн жаргал бол миний бараа бологч.
Тийм ч учраас би маш хол явна.

Үр дүнтэй нэгдэл бол миний бараа бологч.
Тийм ч учраас би Төгөлдөр Зорилготоо хүрнэ.

230. Ханамжийг өгөх итгэл залах болно

Үймэлдэх эргэлзэл
Удаан удирдан залж чадахгүй.

Хямраах айдас
Удаан удирдан залж чадахгүй.

Ханамжийг өгөх итгэл
Удаан төдийгүй
Үүрд, мөнхөд
Удирдан залж чадна, залах болно.

231. Ай бүтэлгүйтлийн минь эх үүсвэр

Ай бүтэлгүйтлийн минь эх үүсвэр,
Хэдий би чамд дургүй ч
Чамайг би бас үзэн яддаггүй.

Аяа ялалтын минь ундарга,
Хэдийгээр чи надад уудам цар хүрээтэй
Ялалтын өндөр уулсыг өгсөн ч
Ханамжийн нар минь
Алс хол байгаа учир
Чамайг би бүрэн хайрлаж чаддаггүй.

232. Би дахин сонсохгүй

Эзэн Дээдгэгээн минь
Миний чихийг таглалаа.
Хорвоогийн хяналтгүй хов живийг
Дахин би сонсохгүй.

Эзэн Дээдгэгээн минь
Миний нүдийг боолоо.
Хорвоогийн үхэшгүй мунхаг шөнийг
Дахин би харахгүй.

233. Төсөөлснөөрөө намайг төгөлдөржүүлэхийн тулд

Хорвоод үндэс сууриар минь айлгах гэж
Мунхаг харанхуйн луу өршөөлгүй гарч ирлээ.
Төсөөлж байснаараа
Намайг аварч, төгөлдөржүүлэхийн тулд
Нигүүсэлт Эзэн минь амьсгаа даран
Хязгааргүй Өгөөмөр бэлэгтэйгээ гарч ирлээ.

234. Үнэнхүү үл итгэгч

Чи бол
Үнэнхүү үл итгэгч.
Үнэнчийг чинь би үнэлж байна.

Чи бол
Үнэнхүү мунхаг харанхуйг тэтгэгч.
Хөдөлшгүй итгэл үнэмшлийг чинь би биширч байна.

Гэхдээ нэгэн өдөр, нэгэн аргаар
Огт ондоо түүхээр чи
Бид бүгдийг адислах болно.

235. Цаашид хэрэггүй

Бухимдал цаашид хэрэггүй.
Итгэлийн саран улам гэрэлтэнэ.

Итгэлийн саран цаашид хэрэггүй.
Амлалтын наран гийж байна.

Амлалтын наран цаашид хэрэггүй.
Ялалтын минь мишээлийг
Бурхан аль хэдийнээ өгчээ.

236. Аминч үзлийг анхаарал тэжээдэг1

Аминч үзлийг анхаарал халамж тэжээдэг.
Бидний найдваргүй араатан-хүмүүн
Авирын өөрчлөлт төгөлдөржлийг
Бурханы Нигүүсэлийн Далай тэтгэдэг.


FF 236-261. Энэ хорин таван найргийг 1979 оны 10-р сарын 27-ны өдөр Хонконгоос Бангкок орох замдаа бичжээ.

237. Аяа миний найдварын бороон дуслууд

Аяа найдварын бороон дуслууд минь,
Энэ удаа та нар
Зүрхний минь цурам хийхгүй
Өлсгөлөнг дарахын тулд
Бодит үнэнийхээ цацрагтай буун ирээч.

238. Mиний хэрэгцээ

Миний хэрэгцээ бол
Залбирал, эмзэгхэн залбирал.

Миний хэрэгцээ бол
Бясалгал, богинохон бясалгал.

Миний хэрэгцээ бол
Төгөлдөр, өчүүхэн төгөлдөр.

239. Сайхан сэтгэл харалган бус

Сайхан сэтгэл харалган бус.
Сайхан сэтгэл бол нэгдлийн ухаарал.
Харалган бол бүтэлгүйтэл,
Дотно, гаднагүй бүтэлгүйтэл.

240. Энд хүн төрөлхтнийг хайрла

Чин зүрхнээсээ, цурам хийлгүй
Энд л хүн төрөлхтнийг хайрла.
Шагналыг чи мадаггүй бас хязгааргүй ихээр
Өөр газар авах болно.

241. Аниргүй гэж юу вэ?

Аниргүй гэж юу вэ?
Бурханы байгалиас заяасан Гоо үзэсгэлэн.
Аниргүй гэж юу вэ?
Хүмүүний хөлсөө урсган олсон төгөлдөр.

242. Хүч тэнхээ хайрлагч

Хүч тэнхээ хайрлагч
Хэрхэн болох вэ?
Хүчээ сорисноор бус,
Хэрүүл тэмцлээр бус
Харин Бурханы
Ухааруулж бас ханамжийг өгөх
Хүсэлтэй нэгдсэнээр болно.

243. Хүрэх боломжгүй зорилт

Сэтгэл зүрхний тогтсон амьдрал
Амар биелэх хэрэг биш.
Харин эд баялгаар ханасан амьдрал
Хүрэх боломжгүй зорилт.

244. Мөдхөн тэдгээр зүйлс дуусна

Миний самуурсан ухаан,
Миний хойш суух зүрх,
Миний төгөлдөр бус амьдрал
Мөдхөн бүр мөсөн дуусна.

245. Бардамнал гэмээ хүлээдэггүй

Баталгаагүй байдал,
Ариусалгүй чанар,
Атаархал гэмээ хүлээдэг.
Гэвч бардамнал хаана ч, ямар ч гэмийг
Наманчлах бараг боломжгүй гэж үздэг.

246. Бурханы мөнх цагийн Мөрөөдөл

Хүмүүний бүрэн төгөлдөржил нь
Бурханы мөнх цагийн Мөрөөдөл.
Хүмүүнийг хатгаж хазах бухимдал нь
Түүний алга болохгүй мөн чанар.

247. Бардамнал үгүй гоо үзэсгэлэн

Тамирын ертөнцөд
Бие махбодын гоо үзэсгэлэн
Бардамнахгүй орших нь
Бараг байж боломгүй үнэн.

Зүрхний ертөнцөд
Сүнсний гоо үзэсгэлэн
Бардамнахгүй орших нь
Жирийн бас гарцаагүй явагдах үзэгдэл.

248. Миний мэдрэмж

Намайг бас төгөлдөржлийг минь
Боддог учир
Буруугаа гэмших мэдрэмж
Би чамд хайртай.

Миний доторх Хайрт Дээдгэгээний
Дээдийн дээд ханамжинд
Санаа тавьдаг учир
Гэгээрлийг ухаарах мэдрэмж
Би чамд хайртай.

249. Инээмсэглэлийг би хардаг

Бие махбодын ертөнцөд
Хорт тахлын инээдийг би хардаг.

Тамирын ертөнцөд
Аюул осолтой инээдийг би хардаг.

Ухааны ертөнцөд
Хахир харам инээдийг би хардаг.

Зүрхний ертөнцөд
Үнэт нандин инээмсэглэлийг би хардаг.

250. Би хувилбар судалдаг

Би хувилбар судалдаг.
Ухаандаа би амгаланг олдог гэх нь
Ухааны хувилбарууд дунд байдаг.
Байнгын ханамжийг би авдаг гэх нь
Зүрхний хувилбарууд дунд байдаг.

Эргэлзэлт шөнө эсвэл итгэлт өдөр бол
Ухааны хувилбарууд.
Дуу нүргээнтэй хагарал эсвэл чин зүрхний нэгдэл бол
Зүрхний хувилбарууд.

251. Хэн ч тоглохыг хүсэхгүй учир

Хэн ч надтай
Тоглохыг хүсэхгүй учир
Би сүүдэртэйгээ тоглодог.

Хэн ч надтай
Дуулахыг хүсэхгүй учир
Би бүтэлгүйтэлтэйгээ хамт дуулдаг.

252. Аяа мөнгөн дөл

Аяа ухааны минь мөнгөн дөл,
Би чамд хайртай.
Амьдралыг минь сэрээж өгөөч!

Аяа зүрхний минь алтан дөл,
Диваажинг зорьсон аяллыг минь
Хурдасгаж өгөөч!

253. Зэрэгцэх зүйл үгүй

Сайхан санаат дэлхийтэй
Зэрэгцэх зүйл үгүй.

Хайхрамжгүй Диваажинтай
Зэрэгцэх зүйл үгүй.

Өөрчлөлт үгүй амьдралтай
Зэрэгцэх зүйл үгүй.

Өршөөлт Бурхантай
Зэрэгцэх зүйл үгүй.

254. Хорвоод бүү саад бол

Хорвоод бүү саад бол.
Тэрээр их завгүй.

Хорвоог бүү зовоо.
Тэрээр их сул.

Хорвоог бүү өөрчил.
Тэрээр их зөрүүд.

255. Сүйрлийн туршлага

Амьдралд байнгын зүйл гэж байхгүй.
Үнэндээ, энэ бол гунигт туршлага.
Бурхан баталгаа амлахгүй.
Үнэндээ, энэ бол сүйрлийн туршлага.

256. Сүүдэр минь хүртэл надаас зайлсхийдэг

Сүүдэр минь хүртэл надаас зайлсхийдэг.
Бие маань хүртэл надад дургүй.
Амьдрал минь хүртэл намайг гонсойлгодог.
Бурхан минь хүртэл намайг мартах юм.

257. Дуулгавар

Хуурамч бурхдад дуулгавартай байхад
Дуулгавар бол даруй үхэл болдог.
Жинхэнэ Бурханд дуулгавартай байхад
Дуулгавар бол төгс төгөлдөржилт болдог.

258. Бүрэн тайлагдаагүй онгодын тэнгэр

Дүүлэн нисэх тэмүүлэл чамд байвал
Холын гүйлтэнд чи
Бүрэн тайлагдаагүй онгодын тэнгэрт
Хүрэх нь гарцаагүй.

259. Энэ доголдсон амьдрал

Энэ доголдсон амьдрал
Үнэхээр доголдолтой,
Гэвч
Энэ бүтээлч зүрх
Үнэн сэтгэлээсээ бүтээлч.

260. Чи эр хүн биш

Эр хүн гэж харагдавч
Чи бол эр хүн биш.
Чи дэргэд байх нь
Хар дарж зүүдлэхээс өөрцгүй.
Чамайг харангуут
Миний бүхий л ертөнц
Зүрхлээд хийе гэж
Найдахаасаа өмнө бөхнө.

261. Хүрэх газраас чанагш2

Эзэн Дээдгэгээн,
Та тэр үед
Миний дуу хоолой хүрэх газраас
Чанагш байлаа.
Та одоо
Миний аниргүй хүрэх газраас
Чанагш байна.

Эзэн, Эзэн Дээдгэгээн минь,
Энэ хангалттайгаас илүү хангалттай.
Миний сонголт хийх газраас чанагш
Хэзээ ч бүү байгаач.
Учир нь энэ өр зүрхийг минь
Бүр мөсөн хэдэн хэсэг болгон хуваана.


FF 261-285. Энэ хорин таван найргийг 1979 оны 10-р сарын 27-ны өдөр Калкута хотоос Бангкок орох замдаа бичжээ.

262. Өдрийн богино

Олон жилийн өмнө
Өдрийн богино
Хүсэлт амьдралын минь урмыг хугалсан юм.
Харамсалтай нь
Асар олон жилийн дараа
Тэр нэгэн өдрийн богино
Тэмүүлэлт амьдралын минь урмыг хугалж байна.

263. Өлмийнхөө мөрийг үүрд үлдээжээ

Хайр бүхий зүрхэнд минь,
Талархал бүхий амьдралд минь,
Огоорол бүхий төгөлдөржилд минь
Тэр өлмийнхөө мөрийг үүрд үлдээжээ.

264. Тааламжит бодлууд

Мөрөөдлийн минь дотор
Тааламжтай бодлууд оршин байдаг.

Бодит байдлын минь дотор
Тааламжтай санаанууд оршин байдаг.

Бурханлаг чанарын минь дотор
Тааламжтай төгс чанарууд оршин байдаг.

265. Цугтаа тэд эргэн ирлээ

Шунал ба цөхрөл
Цугтаа эргэн ирлээ.

Чармайлт ба бүтэлгүйтэл
Цугтаа эргэн ирлээ.

Тэмүүллийн амьдрал ба хүслийн хутга
Цугтаа эргэн ирлээ.

266. Жаахан хугацаа

Ай баригдаж боогдсон
Тэмүүллийн дөл минь
Би чамайг суллах болно.
Надад жаахан хугацаа өгөөч.
Алдаа мадаггүй, үүрд
Би чамайг чөлөөлөх болно.

267. Маш удаан хугацаа

Бурхан тэр хэрэгт
Маш удаан хугацаа зарцуулсан.
Санаа бүү зов!
Эцэст нь Бурхан түүнийг хийн дуусгажээ.
Тэрээр энэ дэлхийн
Цасан цагаан, цэвэр ариун зүрхнээс
Зэрлэг, тэвчихийн аргагүй, тун ичгүүргүй
Хүүхдүүдээ хөөн зайлуулсан юм.

268. Мөнхийн бурханлаг адислал

Эзэн минь,
Таны Инээмсэглэлийн Дөл бол
Мөнхийн бурханлаг адислал.

Эзэн минь,
Таны Хөмсөг зангидсан Гал бол
Мөн мөнхийн бурханлаг адислал.

269. Хэн хэний итгэлийг алдсан бэ?

Байгаль хэзээ ч, ямар ч хүмүүний
Итгэлийг алдаагүй.

Сүнс бас хэзээ ч, ямар ч хүмүүний
Итгэлийг алдаагүй.

Тэгээд хэн хэний итгэлийг алдсан бэ?
Талархал үгүй хүмүүн
Нигүүсэлт Бурханы итгэлийг алджээ.

270. Бурханы ташуур

Цаг хугацааны ташуурыг
Хүртэх би хувьгүй ч
Үргэлж ташуурын амтыг үздэг.

Бурханы ташуурыг
Алдаа мадаггүй хүртэх хувьтай ч
Хэзээ ч би ташуурын амтыг үзсэнгүй.

271. Хөшөөний хэлсэн хоёр егөөдөл

Хөшөөний хэлсэн хоёр егөөдөл:
Чи миний өмнө
Бурханы гэгээрэлд хүрэх болно.
Бурхан намайг бус чамайг
Сонгомол зэмсгээ болгох болно.

272. Тэд надад үзүүлдэг

Сэтгэл сэргээх итгэл минь
Эзэний минь Тэтмийг надад үзүүлдэг.

Чин зүрхний хайр минь
Эзэний минь Сэнтийг надад үзүүлдэг.

Үр шимтэй огоорол минь
Бурханыг надад үзүүлдэг.

273. Нойрсож буй цэцэгс лугаа адил

Аниргүй үдшийн
Нойрсож буй цэцэгс лугаа адил
Үргэлж туяаран гийх Үүрийн гэгээнд
Цасан цагаан зүрх минь амрах болно.

274. Зүрхний минь асран хамгаалагч

Миний үр өгөөжтэй гэгээрэл
Зүрхний минь асран хамгаалагч.
Миний чин сэтгэлтэй зүрх
Амьдралын минь асран хамгаалагч.

275. Хүний амьдрал гэж үнэхээр хачирхалтай зүйл

Хүмүүний амьдрал
Юу ч биш гэж хэн хэлэв?
Хүмүүний амьдрал гэж
Туйлын хачирхалтай зүйл гэж би хэлдэг.
Үнэндээ тэр бол
Талархалгүй мангасаас өөрцгүй.

276. Ямар их уналт вэ?

Үүрдийн Нар мандахын төлөө
Бурханд залбирдаг байсан цаг үе байлаа.
Одоо би зөвхөн
Зуурдын дөлний төлөө залбирч байна.
Халаг, халаг
Ямар их уналт вэ?

277. Аяа гайхалтай сайхан бясалгал

Аяа гайхалтай сайхан бясалгал,
Та бол агуу.

Аяа залбирал бүхий бясалгал,
Та бол ашигтай.

Аяа чин зүрхний бясалгал,
Та бол төгөлдөр.

278. Аниргүйн тааламжит бодол

Аниргүйн тааламжит бодол
Миний хорон ухааныг ариусгадаг.
Ариун аниргүй сүнс
Бурханыг зүглэх аяллыг минь хурдасгадаг.

279. Зөв сонголт хий!

Чиний итгэл
Уулын чинээ саадыг нурааж чадна.
Цаашилбал
Чиний эргэлзэл
Далай мэт уужим
Бурханы Хайрыг ширгээж чадна.
Мэргэн байж,
Зөв сонголт хий!

280. Хүсэн эрмэлзэх Бурхан

Хүсэн эрмэлзэх Бурхан
Өршөөнгүй.

Хүсэн эрмэлзэх сүнс
Тусархаг.

Хүсэн эрмэлзэх зүрх
Чин сэтгэлтэй.

Хүсэн эрмэлзэх амьдрал
Үр дүнтэй.

281. Чи зүгээр байна

Тэмүүлэлт амьдралыг чинь
Зөн совингоороо шүүмжлэн дүгнэлээ.
Гэхдээ чи зүгээр байна.
Чин сэтгэл бүрэн чамтай нөхөрлөсөн учир
Зорилготоо чи хүрэх болно.

282. Өхөөрдөм бужигнуулалт

Өхөөрдөм бужигнуулалтыг
Хүүхэд шиг царайнаас чинь би хардаг.
Өхөөрдөм үзэмж муутыг
Хүүхдийнх шиг зүрхэн дотор чинь би хардаг.

283. Залгих цаг хугацаа

Залгих цаг хугацаа,
Лавтай би чамайг тоохгүй.

Ухааруулах цаг хугацаа,
Зайлшгүй чи надад хэрэгтэй.

Ханамжийг өгөх цаг хугацаа,
Осолгүй би чамайг баярлуулах болно.

284. Бүү бууж өг

Чиний хүсэл хувь заяанд чинь
Захирагдана гэдэг үнэн.
Гэвч Бурханы алтан Үүд үргэлж
Чамд нээлттэй үлдэнэ гэдгийг
Би чамд амлая.
Тийм учраас
Хэзээ ч
Бүү бууж өг!

285. Яг тэр хөгшин Бурхан

Аяа хорвоогийн
Урт, үр дүнгүй амьдрал минь,
Би юу хийж чадах билээ?
Чамд дэмжлэг алга.
Надад найдвар үгүй.
Энд бидэнд
Ганц тусалж чадах зүйл,
Тодруулбал Бурхан,
Өнөөх хөгшин Бурхан
Зориуд хайхрамжгүй хандана.

286. Шөнө дундын зүүд3

Шөнө дундын зүүд
Үүлэн цэнхэр завийг өгдөг.
Өглөөний мөрөөдөл
Мунхагийн голын ёроолгүй гүнд
Түүнийг цөхрөлтгүй эрдэг.


FF 286-300. Энэ хорин таван найраг 1979 оны 10-р сарын 27-нд Калкута хотын Калкута онгоцны буудлын зочид буудалд бичжээ.

287. Явцгүй найдлага

Явцгүй найдлага хийсэн оддог.
Ахицгүй санаа мөхөж үгүй болдог.
Залхуу биемахбод унтан, унтдаг.
Зорилгогүй амьдрал юу ч тарьдаггүй,
Ямар ч ургац хураан авдаггүй.

288. Гоо үзэсгэлэн

Зөөлөн чанар гоо үзэсгэлэнтэй цуг амьдардаг.
Нинжин сэтгэл гоо үзэсгэлэн дотор амьдардаг.
Чин сэтгэл гоо үзэсгэлэнг орогнуулдаг.
Нэгдэл гоо үзэсгэлэнг тэтгэдэг.

289. Үүрэг хариуцлага

Бүх зүйл үүрэг хариуцлагаар дүүрэн.
Үүрэг хариуцлага гэж юу вэ?
Ил болсон Бурханы Бодит Үнэн,
Урьд нь үзэгдэж байгаагүй
Өнгөлөн далдлагдсан
Хүмүүний боломж.

290. Хүслийг хэрхэн устгах вэ?

Хүслийг хэрхэн устгах вэ?
Зөвхөн
Тэмүүллийн дөлөө сэргээснээр,
Нойрсох зүрхээ сэрээснээр.

291. Шалтгаанаас үүдсэн өөртөө итгэх итгэл

Шалтгаанаас үүдсэн
Өөртөө итгэх итгэл бол анивчих дөл.
Итгэл үнэмшлээс үүдсэн
Өөртөө итгэх итгэл бол
Үүрд ухааруулах үүрийн гэгээ.

292. Намайг уусгаач

Аяа Эзэн Дээдгэгээн,
Хязгааргүйн онгодын баясалдаа
Намайг уусгаач.

Аяа Эзэн Дээдгэгээн,
Өөрийн Мөнхийн хоосонд
Намайг уусгаач.

293. Байлдан дагуулдаг инээмсэглэл

Гадаад ертөнцөд олон амьдралыг
Байлдан дагуулдаг инээмсэглэл надад бий.

Дотоод ертөнцөд олон зүрхийг
Байлдан дагуулдаг дуудлага надад бий.

Сүнсний ертөнцөд
Бүтээгч Бурхан болоод Бүтээл Бурханыг
Байлдан дагуулдаг огоорол надад бий.

294. Бурхан анх удаа хүн бүтээж байх үед

Анх хүн бүтээж байх үедээ Бурхан
Энэ нь тоглоом биш гэдгийг мэдэж байсан юм.
Байдал ийм болохоор бүгдээрээ
Бурханы Нигүүсэлийн Оролцоог дуудацгая.

295. Энэ бүхэн эцэс болог

Эзэн минь, Тандаа би
Ямар нэгэн зүйл хийх хувьтай бол
Миний уй гашуу эцэс болог.

Эзэн минь,
Та үнэхээр миний төлөө
Хоромхон зуур ч гэсэн санаа тавьдаг бол
Таны хайхрамжгүй байдал эцэс болог.

296. Өнө эртний Диваажинд

Өнө эртний Диваажинд
Нигүүсэлийн дууг
Дээд зэргээр дуулдаг байлаа.

Орчин үеийн Диваажинд
Бухимдлын дууг
Төгс төгөлдөр дуулж байна.

297. Диваажинд төрсөн цагаан бодол

Диваажинд төрсөн цагаан бодол
Зүрхийг минь сэрээнэ.
Дэлхийд төрсөн ногоон санаа
Амьдралыг минь эрчимжүүлнэ.

298. Дэлхийг Диваажин хэмээн андуурсан нь

Дэлхийг Диваажинтай андуураад
Тэр санаа алдсан юм.

Диваажинг дэлхийтэй андуураад
Тэр мөхсөн юм.

299. Гадаад ертөнц түүнийг хаях цагт

Гадаад ертөнц
Түүнийг энэрэлгүй хаях цагт
Тэр унтаж чадахгүй зовдог.
Эцэст нь тэр
Сүнснийхээ баяр баяслын өрөөнд
Аниргүй болдог.

300. Нухацтай асуудал

Хүндэт Диваажин,
Нухацтай асуудал дээр надад
Таны өгөөмөр зөвлөгөө хэрэгтэй байна.

Хүндэт Газар дэлхий,
Нухацтай асуудал дээр надад
Таны бодит туслалцаа хэрэгтэй байна.

Хүндэт Бурхан,
Нухацтай асуудал дээр надад
Таны хойшлуулшгүй Өршөөл хэрэгтэй байна.

Хянагчийн анхны хэвлэлд өгсөн өмнөх үг

Энэ бол бидний Хайрт Дээдгэгээн, Бурханы Нигүүлсэлт Өлмийн өмнө Шри Чинмойн төгс, нөхцөл болзолгүй, чин сэтгэлээсээ өргөж буй “арван мянган дөлт цэцэгс” яруу найргийн цувралын гурав дахь хэсэг юм. Эдгээр яруу найргууд нь цэцэг мэт дэлгэрэх зүрхнийхээ гоо үзэсгэлэн хийгээд нар мэт асан гэрэлтэх гэгээрлийнхээ өндөрлөгөөс Шри Чинмойн дэвшүүлсэн дээдийн дээд өргөл юм. Хүн төрөлхтний өгсөн дээшлэх дуудлага хийгээд Бурханы доош буух бурханлаг Инээмсэглэл энэ эрдэнэсийн цамхгийг үнэхээр өөрийн хэмээн хүлээн авах болно.

Энэ хуудасны орчуулга: Czech , Spanish
Энэхүү номын цувралыг дараах cite-key ашиглан иш татах боломжтой ff-3
Creative Commons License
Энэ бүтээл нь дараах тусгай зөвшөөрөлтэй Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivs 3.0 Unported License.