261. Хүрэх газраас чанагш2
Эзэн Дээдгэгээн,Та тэр үед
Миний дуу хоолой хүрэх газраас
Чанагш байлаа.
Та одоо
Миний аниргүй хүрэх газраас
Чанагш байна.
Эзэн, Эзэн Дээдгэгээн минь,
Энэ хангалттайгаас илүү хангалттай.
Миний сонголт хийх газраас чанагш
Хэзээ ч бүү байгаач.
Учир нь энэ өр зүрхийг минь
Бүр мөсөн хэдэн хэсэг болгон хуваана.
FF 261-285. Энэ хорин таван найргийг 1979 оны 10-р сарын 27-ны өдөр Калкута хотоос Бангкок орох замдаа бичжээ.↩
Sri Chinmoy, Арван мянган Дөлт Цэцэгс, 3-р хэсэг, Agni Press, 1979