1. Шинэ марафон1

Би хэн юм бэ?
Хуй салхи мэт хурдаа
Аль хэдийнээ бүрэн алдсан нэгэн.
Огт хамтрах хүсэлгүй бие минь өчигдөр
Нью-Йорк хотын марафонд гүйлээ.
Зовинол, түгшүүрийн цахилах сум
Намайг довтолсонгүй.
Тэд үргэлж надад их сайн байдгийг
Би хэлэх хэрэгтэй.
Эндэж алдаад ч тэд
Зүрхний минь хаалгыг тогшдоггүй юм.
Харин булчин таталт гэдэг
Найдвартай найз маань
Бүр арван нэгэн бээр туулахаас өмнө ирээд
Зөөлнөөр надтай гар барилаа.
Уг нь тэд арван найм дахь бээр дээр
Надтай найзлахын тулд ирдэг юм.
Гэвч энэ удаа,
Арван таван бээрийн тэртээ тэд
Хязгааргүй их халамжаа
Надад өгөхийг хүслээ.
Ингээд тэд хамгаас их шунан,
Бүхнээс илүү чангаар намайг тэврэн авсан юм.
Ай халаг, халаг гэж!
Арван таван бээрээс эхлэн
Заяа муут биеэ
Хаяа нэг нигүүслийнхээ мишээлтэй,
Хаяа нэг бухимдлынхаа нулимстай чирээд явлаа.
Эцэст нь ер бусаар сэтгэл хөнгөрөн,
Асар их баяр хөөр болсноор
Тэсэхийн аргагүй хар дарсан зүүд маань
Хорин зургаан милийн төгсгөлд дууслаа.
Нэг марафоны ертөнц
Нөгөө нэгэн марафоны ертөнц рүү намайг хөтөллөө.
Шинэ марафоны ертөнцөд тохирч нийцэх эсвэл
Энэ ертөнцөөс ханамжийг авна гэдэг
Яг үнэнийг хэлэхэд
Хязгааргүй хэцүү.
Учир нь энд зөвхөн
Хорин зургаан бээр, гурван зуун наян таван ямх зайд гүйх бус
Харин арван мянган бадран асах цэцэг
Яруу найргийн үрийг суулгахад оршино.
Эцсийн эцэст тэднийгээ би
Эргэлзээнгүй, бишрэлтэй, нөхцөл болзолгүйгээр
Хайрт Дээдгэгээнийхээ Нигүүсэлийн Өлмийд тавих болно.


FF 1-70. Энэ далан яруу найргийг 1979 оны 10-р сарын 22-нд Пан Америкийн нислэгээр Япон орон руу нисч байхдаа бичжээ.

Энэ хуудасны орчуулга: Spanish , Hungarian
Энэ яруу найргийг дараах cite-key ашиглан иш татах боломжтой ff 1
Creative Commons License
Энэ бүтээл нь дараах тусгай зөвшөөрөлтэй Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivs 3.0 Unported License.